Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хатаасан улаан лоольтой хачиртай талх
Орц:
- Хөх тарианы талх 2 зүсэм
- Грек бяслаг
- 4ш хатааасан улаан лооль
- 6ш чедун жимс
- Навчит байцаа
- Давс
- Грек бяслаг
- 4ш хатааасан улаан лооль
- 6ш чедун жимс
- Навчит байцаа
- Давс
Оливоо дундуур нь зүсээд, бяслагаа үрж бэлтгээд талхандаа түрхэнэ. Дээрээс нь хатаасан улаан лооль, давс, перц зэргээ өөрийнхөө хүссэн хэмжээгээр цацаад хамгийн сүүлд байцаа, талхаа тавина. Хүсвэл богино долгионы зууханд 2-3 минут халааж болно.
2. Тахианы махан сэндвич
Орц:
- Тахианы цээж мах 1кг
- 1 аяга дөрвөлжилж бэлдсэн майлз
- 2 аяга хальсалсан газрын самар
- Цангис жимс 100гр
- Хатуу бяслаг 200гр
- 2 аяга майонез
- Алимны шүүс 200гр
- Зөгийн бал 2 цайны халбага
- Гич 1 цайны халбага
- 1 аяга дөрвөлжилж бэлдсэн майлз
- 2 аяга хальсалсан газрын самар
- Цангис жимс 100гр
- Хатуу бяслаг 200гр
- 2 аяга майонез
- Алимны шүүс 200гр
- Зөгийн бал 2 цайны халбага
- Гич 1 цайны халбага
1 аяганд нимгэн хавтгай хэрчсэн тахианы мах, нүдэж бэлтгэсэн самар, бяслаг, цангис жимсээ хийж бага зэрэг хутгаад, ахин нэг аяганд бусад орцуудаа хийж сайтар холиод талхан дээрээ түрхэнэ. Дараа нь мах, байцаа, талхаа тавиад амтат сэндвич бэлэн боллоо.
3. Цагаан хоолтны сэндвич
Орц:- Бүхэл үрийн талх
- Лууван
- 2 цайны халбага цөцгийтэй бяслаг
- 1 хоолны халбага үзэм
- Бууцай
- Лууван
- 2 цайны халбага цөцгийтэй бяслаг
- 1 хоолны халбага үзэм
- Бууцай
Талхаа гурвалжилж зүсээд, бяслагаа түрхээд, луувангаа үрж давхарлаж түрхээд, дээрээс нь үзэм бууцайгаа тавиад хөнгөхөн зууш бэлэн боллоо.
4. Мексик маягийн сэндвич
Орц:
- Дунд зэргийн хэмжээтэй бин 4ш
- Лууван 1ш
- Тахианы мөч 6-7ш
- Жижиг өргөст хэмх 2ш
- Цөцгий эсвэл майонез 3 хоолны халбага
- Улаан лооль 2ш
- Лууван 1ш
- Тахианы мөч 6-7ш
- Жижиг өргөст хэмх 2ш
- Цөцгий эсвэл майонез 3 хоолны халбага
- Улаан лооль 2ш
Бин дээрээ лууван, өргөст хэмх, тахианы мах урт нимгэн хэрчиж тавиад, давс, перец, амтат чинжүүгээр амталж болно. Цөцгий улаан лооль 2оо шингэртэл нь холиод дээгүүр нь түрхээд бингээрээ орооно.
5. Гахайн махтай сэндвич
Орц:
- Шарсан талх 4 зүсэм
- Тахианы цээж мах 250гр
- Улаан лооль 1ш
- Гахайн утсан мах 4-6 зүсэм
- 2 хоолны халбага майонез
- Тахианы цээж мах 250гр
- Улаан лооль 1ш
- Гахайн утсан мах 4-6 зүсэм
- 2 хоолны халбага майонез
Талхаа зориулалтын талх шарагчаар, боломжгүй бол хайруулын тавган дээр шарж болно. Гахай, тахианы махнуудаа нимгэн зүсэж шараад, бүх хачируудаа талхандаа хавчуулна. Энэ ч ёстой амттай харагдаж байна шүү.
6. “Ногоон” сэндвич
Орц:
- Бүхэл үрийн шарсан талх 8 зүсэм
- Тахианы цээж мах
- Жижиг өргөст хэмх 2ш
- Авокода жимсний нухаш 6 халбага (та үүнийг хүссэн ногоо эсвэл жимсээрээ орлуулж болно)
- Гич 4 цайны халбага
- Тахианы цээж мах
- Жижиг өргөст хэмх 2ш
- Авокода жимсний нухаш 6 халбага (та үүнийг хүссэн ногоо эсвэл жимсээрээ орлуулж болно)
- Гич 4 цайны халбага
Тахианы махаа чанаж тавиад, жимсний нухашаа талхан дээрээ тарааж өгнө.Мөн бяслаг, өргөст хэмх, таны хүссэн бусад орц байж болно.
7. Утсан яргай загастай сэндвич
Орц:
- Шарсан талх 8 зүсэм
- Утсан яргай загас таны хүссэн хэмжээгээр
- Өргөст хэмх 1ш
- Ногоон сонгино эсвэл гогод
- Нимбэг 1ш
- Бяслаг
- Утсан яргай загас таны хүссэн хэмжээгээр
- Өргөст хэмх 1ш
- Ногоон сонгино эсвэл гогод
- Нимбэг 1ш
- Бяслаг
Ногоон сонгиноо маш шигүү жижиглэж хэрчээд, бяслагаа нимбэгийн шүүстэй холино. Утсан загасаа жижиглэж тавиад дээрээс нь сонгиноо тарааж тавина.