“Эмми” шагнал гардуулах ёслолын хамгийн хачирхалтай хувцаслалтууд

67 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслол Лос-Анжелосын Майкрософт театрт болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд “Хаадын тоглоом” буюу бид бүхний мэдэхээр “Game of Thrones” киноны багийнхан "Эмми"-ийн 12 номинациас шагнал авч оны шилдгээр шалгарлаа. Улаан хивсэн дээгүүр алхах алдарт жүжигчдийн төрхийг дэлхий нийтэд харуулах гэж маш олон гэрэл зурагчид ажиллаж , тэдний хувцаслалтыг шүүх гэж бүхэл бүтэн баг байдаг гээд бодохоор хувцасаа тохируулна гэдэг тийм ч амар хэрэг биш нь ойлгомжтой.
“Эмми” шагнал гардуулах ёслолын хамгийн хачирхалтай хувцаслалтууд


1. Гялтганасан Jaimie Alexander-ийг хараач ээ! Үс засалт нь даашинзтайгаа огт авцалдаагүйгээс гадна харь гарагийн зөгнөлт кинонд тоглох гэж байгаа юм шиг л харагдаж байна.



2. Дуучин Joanna Newsom-ийн өмссөн бүдэг ягаан даашинз яг л хоолны ширээний бүтээлгийг санагдуулж байна.



3. Жүжигчин Alan Cumming энэхүү хослолоо их л содон гэж бодож сонгосон бололтой.  Даанч өмд, гутал 2 нь хэрэг алга аа.



4. Жүжигчин January Jones энэ ногоон үргэлжилсэн хувцастайгаа яг л цэцэг навчаар хүрээлэгдсэн хүрхрээ шиг харагдаж байна.



5. Жүжигчин Elizabeth Moss биш, том биетэй барби хүүхэлдэй хүрээд ирчихсэн гэж андуурахаар байна шүү.



6. Алдарт модел, загвар өмсөгч Heidi Klum байнга загварлаг сайхан харагдахаасаа залхсан юм болов уу?



7. “American Horror Story” цувралын од Naomi Grossman-ий даашинзны сонголт өнгөний зохицолгүйгээс гадна түүнд огтхон ч сайхан харагдахгүй байна.



8. Харин Nazanin Boniadi-ийн хувьд хэлж мэдэхгүй юм аа...



9. “Mad Men” киноны 15 настай од Kiernan Shipka-ийн өмд даашинзны хослол.



10. Найруулагч Jill Soloway эрээн хослол өмсч, нүд эрээлжилмээр харагдаж байна. Гутлыг нь ч гэсэн анзаарахгүй өнгөрч чадахгүй нь ээ.



11. Ямар ч хүн биеийнхээ галбирт тохирсон хувцас сонговол сайхан харагдаж болно. Харин жүжигчин Amy Schumer буруу ухлаадастай даашинз сонгосноос, биеийнх нь галбир их онцгүй харагдаж байна.



12. “Orange is the New Black” киноны од Danielle Brooks их л өнгөлөг харагдъя гэж бодсон бололтой.



13. Жүжигчин Eliss Ross-ийн сонгосон даашинз яалтчгүй хуримын бялууг л санагдуулаад байна даа.



14. “Orange is the New Black” киноны од Taryn Manning-ийн хав хар даашинз түүнийг эрлэгийн элч шиг л харагдуулж байна.



15. Жүжигчин Julianne Hough улаан хивсний ёслолд биш, “Halloween”-ий баярт андуураад ирчихсэн гэхээр л байна.



16. Жүжигчин Viola Davis-ийн навчин хээтэй цагаан даашинз түүнд ерөөсөө зохиогүйгээр барахгүй загварын жинхэнэ алдаа болжээ.



17. Харин “Game of Thrones”-ийн од Maisie Williams барбиныхаа хувцаснаас санаа авсан гэмээр даашинз өмсчихжээ. Үслэг  сандал нь ч бас хүнийх шиг биш, хүүхэйлдэйнийх шиг харагдаж байна.



18. Baggie Gyllenhaal-ийн үдэшлэгний ягаан даашинз 18-р зууны үеийн хувцаслалт шиг байна гэж шүүмжлэгчид хэлжээ.



19. Anna Chlumsky-ийн цайвар даашинз ч гэсэн шинэ үеийн загварын ямар ч хэв маяг харагдахгүй, их хуучинсаг байгаа биз?



20. Өө үгүй ээ, Reta минь юу болох нь энэ вэ?



21. Teyonah Parris-ийн өмссөн эрээн даашинз түүнийг яг л том долматин шиг харагдуулж, бас энэхүү кино наадмын хамгийн утгагүй хувцасласан хүнээр шалгарлаа.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()