Гарын доорх материалаар амтат омлет хийх 7 арга

2015-09-21, 19:31
27,768

Өглөөний цайндаа омлет идмээр байна уу? Яаж хийвэл амттай болох вэ?... Омлет нь хийхэд энгийн хялбар ч орц, найрлагыг нь олшруулчихвал онцгой, амтлаг, сайхан үнэртэй өглөөний цай болж чаддаг билээ. Ингээд амтат омлет хийх 7 жорыг хүргэж байна.

Гарын доорх материалаар амтат омлет хийх 7 арга
 
1. Бяслагтай омлет
Орц:
• Тахианы өндөг — 4 ширхэг
• Сүү — 120 мл
• Цөцгийн тос — 30 грамм
• Ургамлын тос — 1 хоолны халбага
• Хатуу бяслаг — 60 грамм
• Давс
Ургамлын тосоо хайруулын тавганд хийж халаана. Дараа нь цөцгийн тосоо хийнэ. Тос хайлж байх хооронд өндөгөө сүүтэй хутгаад давсаа уусгана. Холимгийг хайруулын тавгандаа хийж таглаад ширүүн гал дээр 20-30 секунд байлгана. Дараа нь галаа хамгийн бага хэм дээр тохируулж, хавтгай хутгуураар омлетаа бүтнээр нь эргүүлж, үрсэн бяслагаа цацаж өгнө. Ингээд тагаа тавьж, галаа унтраагаад бяслаг хайлтал хүлээнэ.


 
2. Бөднө шувууны өндөг, хаш, улаан лоольтой омлет
Орц:
• Бөднө шувууны өндөг — 12 ширхэг
• Улаан лооль — 2 ширхэг
• Хаш — 1 ширхэг
• Сүү — 150 мл;
• Ургамлын тос — 4 хоолны халбага
• Нунтаг хар перец
• Давс
• Укроп
Хашаа хальслан шоо дөрвөлжин хэрчиж ургамлын тосонд шаргалттал нь хайрна. Хашаа шарж байхдаа бага зэрэг давс цацаж, дээр нь цагариг хэлбэртэй хэрчсэн улаан лоолио нэмээд галаа багасган хэсэг шараарай. Энэ хооронд бөднийн өндөг, сүү, давсаа хооронд нь хольж, сайтар хутгаад улаан лоольтой шарсан хашаа дээр нь хийгээд нунтаг хар перецээр амтална. Хайруулын тавгаа таглаад омлетаа зөөлөн гал дээр болгоно. Бэлэн болсон омлетыг таваглаад укропоор чимэглээрэй.


 
3. Сонгодог франц омлет
Орц:
• Тахианы өндөг – 3 ширхэг
• Цөцгийн тос - 50 грамм
• Давс
• Цагаан перец
Зөөлөн гал дээр тосоо хайлуулна. Өндгөө аяганд хийн сайтар хутгаад давс, перецээр амталж өгнө. Бэлэн болсон зуурмаг дээрээ хайлсан тосоо алгуурхан гоожуулан хийнэ. Өндгөө бүрэн болгочихгүйн тулд шүү дээ. Дараа нь бэлэн болсон холимгийг тос хайлуулсан хайруулын тавган дээрээ хийгээд зөөлөн гал дээр жигнэнэ. Омлет биежмэгц нямбай хуйлаад, таваглана.


 
4. Улаан лоольтой омлет
Орц:
•Өндөг — 5 ширхэг
•Сүү — 200 мл;
•Улаан лооль — 2 ширхэг
•Бялаг — 100 грамм;
•Гурил — 1 хоолны халбага
•Бөөрөнхий сонгино — тал
•Цөцгийн тос — 30 грамм;
•Шинэ укроп — 10 грамм;
•Давс
Улаан лоолио буцалсан усанд хальт дүрээд хальсийг нь хуулаад зөөлөн эдийг дундаж хэмжээтэй зүснэ. Тал бөөрөнхий сонгиноо хагас цагариг хэлбэртэй хэрчинэ. Шинэ укропоо жижиглэж, бутална. Бяслагаа нарийн үрүүл дээр үрж бэлдэх хэрэгтэй. Томхон аяга эсвэл саванд таван өндөгөө хагалж хийгээд дээр нь гурил, бяслаг, сүү, давсаа хийгээд хутгана. Цөцгийн тостой хайруулын тавгаа гал дээр тавьж хэрчсэн сонгиноо 3-4 минут орчим шарна. Дараа нь улаан лооль хийж хутгаад шүүс нь хаттал жигнэнэ. Хайруулын тавгандаа укропоо жигдхэн цацаж өгөөд өндөг, сүүний холимогоо хийнэ. Хайруулын тавгаа таглаж, зөөлөн гал дээр 8-10 минут жигнэнэ. Энэ омлетыг цагаан талхтай идвэл зохимжтой.


 
5. Япон маягийн омлет
Орц:
• Тахианы өндөг — 5 ширхэг
• Шар буурцагны сүмс — 1.5 цайны халбага
• Элсэн чихэр — 2 цайны халбага
• Цагаан будааны цуу — 1 цайны халбага
• Ургамлын тос (хайруулын таваг тослох төдий)
Өндөгнийхөө шар болон цагаан уургийг ялгана. Уг хоолонд өндөгний 5 шар, 4 цагаан уураг хэрэг болно. 4 шар уургаа тусад нь 4 цагаан уураг, 1 шар уургийг хамтад нь хольж хутгана. Цагаан уургийг хөөсөртөл нь хутгана. Шар уурган дээрээ  элсэн чихэр, шар буурцагны сүмс, уксусаа хийж холино. Хоёр холимгийг тус тусад нь сайтар хутгасны дараа хооронд нь холино. Хайруулын тавгаа халаагаад наранцэцгийн тосоор тослоорой. Омлетыг дунд зэргийн гал дээр бэлдмэлээсээ бага багаар хийж, шарвин шиг нимгэн шарна. Омлетын дээд тал биежиж эхэлмэгц захаас нь хөөн хуйлж орооно. Дараагийн өндгөн “шарвинг” өмнөхийн гадуур дахин орооно. Ийм маягаар бэлдмэл дуусах хүртэл ороосоор олон давхарласан хуймаг болно. Омлетаа хөргөж байгаад нимгэвтэр зүсч таваглаарай.


 
6. Алимны омлет
Орц:
• Тахианы өндөг — 4 ширхэг
• Алим — 1 ширхэг
• Төмсний цардуул — 2 хоолны халбага
• Элсэн чихэр — 1 цайны халбага
Өндөгнийхөө шар болон цагаан уургийг ялгаж, алимаа томхон үрүүлээр үрэх буюу савхан хэлбэртэй хэрчиж бэлдэнэ. Алим, өндөгний шар уураг, крахмалаа холино. Харин цагаан уурагаа элсэн чихэртэй хольж, хөөсөртөл нь хутгана. Дараа нь цагаан уургаа алимны бэлдмэлтэй хөөсөрсөн байдлыг нь алдагдуулалгүйгээр болгоомжтой хольж өгнө. Бэлдмэлийг урьдчилан цөцгийн тосоор тосолсон хучмалын тавганд хийнэ. Үүнийгээ мөн урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж ойролцоогоор 20 минут шаргалттал нь хайрна. Омлет эхэндээ хөөх ч дараа нь хөөлт нь буух бөгөөд бага зэрэг хөргөсний дараа идэхэд бэлэн болно. Омлетаа элсэн чихрийн нунтаг, жижиглэсэн шанцай, нимбэгний үйрмэг хальсаар чимэглэнэ. Алимны омлетыг жимсний чанамал, цөцгий эсвэл жимсний нухаштай хольж идвэл илүү амттай.




 
7. Испани маягийн мөөгтэй омлет
Орц:
• Шампиньон — 4, 5 ширхэг
• Өндөг — 2 ширхэг
• Ногоон сонгино  — 2 ширхэг
• Үрсэн бяслаг — 2 хоолны халбага
• Цөцгийн тос — 1 цайны халбага
• Чидун жимсний тос — 1 цайны халбага
• Бальзам уксус — 1 цайны халбага
• Амтлагч
Шампиньон мөөгийг 2-оос 4 хэсэг томхон хуваана. Ногоон сонгиноо 1.5-аас 2 см хэртэй хэрчиж мөөгтэйгээ холиод бальзам уксусаа хийж 5 минут байлгана. Хайруулын тавганд цөцгий болон чидун жимсний тосоо халааж сонгино, мөөгөө хийн шаргалттал нь хуураад, тусад нь тавганд гаргана. Өндгөө давс болон амтлагчтайгаа хольж хутгаад дээр нь нарийн үрүүлээр үрсэн бяслагаа нэмнэ. Омлетаа мөөг шарсан хайруулын тавгандаа хийнэ. 30 секундын дараа омлетынхаа голд сонгинтой хуурсан мөөгөө дэвсч өгнө. Зөөлөн гал дээр жигнээд, боллоо гэж үзвэл омлетынхаа хоёр захыг голд нь авч ирэн хуйлна. Мөөгтэй испани омлетыг шинэхэн ногоотой хамт идэхэд тохиромжтой.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()