Хамгийн эхнийхээ хослолыг худалдан авах гэж байна уу?

Эхний хослол худалдаж авахад зарим зүйлсийг анхаарахгүй бол буруу сонголт хийх магадлал тун өндөр байдаг. Тиймээс эхнийхээ хослолыг худалдан авах гэж буй хүн бүрт зориулан товч зөвлөгөөг хүргэж байна.
Хамгийн эхнийхээ хослолыг худалдан авах гэж байна уу?


#1. ӨНГӨ, МАТЕРИАЛ СОНГОЛТ. Шууд л нүдэнд туссан өнгөө сонгохоо азнаарай. Харин ямар ч тохиолдолд өмсч болох хөрвөх чадвартай өнгө сонгоорой. Хөх эсвэл саарал өнгө яг энд нийцнэ. Харин материалын хувьд ноосон материал ихэнх тохиолдолд тохирдог бол даавуу илүү чөлөөт загварт нийцэл сайтай байдаг. Гэхдээ даавуу нь амархан үрчийдэг тул зарим үед тохиромжгүй муутай байдаг.



#2. ТААРАМЖ. Энэ бол алтан дүрэм. Бэлэн хослол худалдан авч байгаа тохиолдолд таарч байгаа эсэхийг шалгах хэд хэдэн зүйл байгаа. Ханцуй болон өмдний уртнаас ихэнхдээ засч тааруулах боломжтой байдаг. Харин мөр засах боломж байхгүйгээс гадна таараагүй бол үнэхээр зохимжгүй харагддаг.

Тиймээс мөр таарахгүй байгаа тохиолдолд шууд орхи, таарах мөртэйг олж ав. Яг л таны мөр, цээж, бэлхүүсэнд таарч сууж өгөх хурэм л олж авах хэрэгтэй. Томдсон хүрэм багадсантай адил ямар ч хүнд зохидоггүй. Ханцуйны уртын хувьд хамгийн хялбар шалгах арга нь 2 гараа буулган хажуудаа байрлуулахад ханцуй таны бугуйнд л ирж байх ёстой.



#3. ХЭТ БАГА БОЛ ХЭЗЭЭ Ч БҮҮ АВ. Бага зэрэг том бол засаад өмсөх боломжтой байдаг бол багадсан тохиолдолд тийм боломж байдаггүй. Товчлосон тохиолдолд энгэрийн халаасандаа түрүүвч эсвэл гар утсаа хийхэд боломжтой хэмжээтэйг сонгоорой.



#4. МӨР. Хүн бүрийн мөр харилцан адилгүй байдаг. Нэг бол өргөн зузаан, нэг бол хавчиг. Тиймээс таны хүрэмний мөр яг л таны мөр хаана байна тэнд л сууж таарч байх ёстой. Томдчихсон илүү гарсан мөртэй хүрэм маш онцгүй харагддаг. Тиймээс заавал таарсан мөртэйг сонго, үгүй бол худалдан авсны хэрэггүй. 



#5. ӨМД. Өмд өгзөг, ташаа, гуяны хэсгээр маш сайн таарч байх ёстой. Өмд өмсч үзэхдээ заавал сууж туршиж үзэх хэрэгтэй. Нэг л таагүй байгаа бол аваад хэрэггүй. Цаашдаа ч суух болгонд чинь таагүй байна л гэсэн үг. Бүсэлхийгээр бол тодорхой хэмжээнд засч багасгаж, томсгох боломжтой байдгийг анхаараарай. Ингээд танд амжилт хүсье!



Эрэгтэй загварын шинэ мэдээлэл, зөвлөгөөг Sergio Barone Mongolia Facebook хуудаснаас авна уу.
http://www.facebook.com/SergioBaroneMN



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.