Бусдаас содон, дэгжин харагдахын тулд залуусын заавал эзэмших чадварууд юу вэ?

Хэт нийтлэг биш харин ч эсрэгээрээ онцгой содон загвар сонгон хувцаслах нь дэгжин залуусын заавал эзэмших чадвар. Бусдаас ялгарч, онцгой харагдах цөөн хэдэн зөвлөгөөг залуустаа зориулан бэлтгэлээ.
Бусдаас содон, дэгжин харагдахын тулд залуусын заавал эзэмших чадварууд юу вэ?


1. Хурц тод өнгөний хослол. Ихэнх эрчүүдийн хувьд хурц өнгө хамгийн ихээр зайлсхийдэг сонголт нь. Хоорондоо эрс ялгарах хурц, тод өнгө сонгохоос татгалзах хэрэггүй. Гэхдээ нэг дор 3, 4-өөс илүүгүй өнгө алаглуулахгүй байхад анхаараарай.



2. Оймс. Оймс жижигхэн мэт боловч таны гадаад төрхөд том нөлөө үзүүлэх зүйл. Түүнээс гадна хувцаслалтын өнгө аясыг өөрчлөх хамгийн хямд шийдэл. Хурц, хоорондоо ялгарах өнгө хослосон сонголт хий. Өнгө нь таны өмссөн хувцастай нийцэх эсвэл эрс ялгарах өнгийг сонгоорой. Зурагт харуулснаар өнгө ялгарах хурц хээ, дүрс бүхий оймс сонгосон ч болно.



3. Цав цагаан хослол. Цагаан хослол зуны улирлын хамгийн зөв сонголт. Гэхдээ танд яг цав таарсан байх ёстойг анхаараарай. Энгийн пудволк эсвэл өнгө хослох цамцтай хослуулснаар ямар ч арга хэмжээний гоёл болж чадна шүү.



4. Хурц өнгөтэй гутал. Энэ төрлийн гутал нь даруухан хувцаслалтыг тэр дор нь бусдаас ялгаруулж өгөх хамгийн хялбар шийдэл. Хурц өнгөтэй гутал нь ямар орчин үеийн хослолыг хуучны стил болгон өөрчлөдөг.



5. Ханцуйныхаа гадуур цагаа зүүх. Яг зөв, цамцныхаа ханцуйн дээгүүр цагаа зүүх нь таныг этгээд, содон харагдуулна. Тэрнээс гадна цаг ханцуйндаа багтаж товчлогдохгүй байх, цагаа харахын тулд заавал ханцуйгаа хойшлуулах шаардлагагүй болох гэх мэт загварын гэхээсээ илүү практик ач холбогдолтой. Тэгээд ч шинэхэн цагаа бусдад харуулах сайхан боломж шүү дээ.



6. Хүрэмнийхээ дотуур хатааз өмсөх. Улаанбаатарт намар, хавар өглөө, оройдоо хүйтэн байдаг шүү дээ. Яг ийм үед хүрэмнийхээ дотуур нимгэн хантааз өмсөх нь таныг дулаан байлгахаас гадна илүү загварлаг, этгээд харагдуулна шүү. Өөртөө яг таарсныг олж авах хэрэгтэй. Мөн өрөөндөө орж ирээд тайлж байх нь зүйтэй.



7. Малгай. Дэгжин эрчүүд хэзээ ч бүрх малгайнаас татгалздаггүй. Ямар ч байсан эхлээд малгайны загварын сонголттой танилцаад ав. Дараа нь таны царай төрх, үсний засалтанд аль нь тохирохыг мэдэж аваарай. Гэхдээ малгай таны хувцаслалтыг л иж бүрэн болгож өгөхөөс таны стил, имижийг тодорхойлохгүй шүү.



Эрэгтэй загварын шинэ мэдээлэл, зөвлөгөөг Sergio Barone Mongolia Facebook хуудаснаас авна уу.
http://www.facebook.com/SergioBaroneMN



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.