Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
- Хатагтай Беллучи, Та үзэсгэлэнтэй учраас кинонд тоглох олон санал авдаг уу?
- Би гоо сайхан бол хүний сонирхлыг хамгийн ихээр татдаг гэдгийг мэднэ. Гэвч Оскар Уайлд хэлэхдээ: “Хэрвээ чамд гоо сайхнаас өөр ямар ч сайн чанар үгүй бол зөвхөн 5 минут л бусдын анхаарлыг татна” гэсэн билээ. Би зөвхөн үзэсгэлэнтэй учраас одоогийн амжилтанд хүрсэн гэж бодохгүй байна. Авьяасгүй бол найруулагчид над руу залгаж кинонд тоглохыг урихгүй л байсан.
- Гадаад төрхөөсөө болж сэтгэлээр унаж байсан уу?
- Мэдээж тийм зүйл тохиолдож байсан. Учир нь би загварын салбараас гараагаа эхлэсэн. Хөөрхөн царай болон авъяас чадвар хоёрыг хамтдаа байхад хүмүүс хүлээж авах дургүй байдаг. Бүгд л үзэсгэлэнтэй болохоор минь намайг тэнэг гэж боддог юм. Тиймээс өөрийн хөөрхөн царайны цаана байх сайн талуудыг минь олж хараасай гэж бодож, хүлээхээс илүү би өөрийн маскаа тайлж бусдад жинхэнэ чадвараа харуулах ёстойг ойлгосон.
- Тиймээс л та үргэлж хэцүү дүрүүдэд тоглодог гэж ойлгож болох уу?
- Тийм ч байж магадгүй ...
- Одоог хүртэл бусдад өөрийгөө баталж харуулах талаар боддог уу?
- Бусдад биш, өөртөө л өөрийгөө батлаж харуулахыг зорьдог.
- Тийм гэж үү?
- Мэдээж. Би өөрийгөө нээх, шинэ зүйл турших дуртай. Хэрвээ хэн нэгэн над дээр миний огт анзаарж байгаагүй, мэдрээгүй тийм төрлийн дүр санал болговол би зөвшөөрдөг. Яг л “Малена” кино шиг л.. Би хүн төрөлхтний муу чанар, үнэн төрхийг харуулсан “хар талын” кинонд илүү дуртай.
- Та нэг киногоо дахин үзэх дуртай юу?
- Үгүй. Би хэзээ ч нэг үзсэн киногоо ахин үзэх дургүй. Учир нь би саяхан “Малена”-г ахин үзсэн тэгэхэд миний инээд хүрч байсан. Би өөрийгөө ахин дахин харахаас уйдах гээд байдаг талтай учраас өөрийн тоглосон киногоо тийм ч их үздэггүй.
- Таны нөхөр Vincent Cassel бас жүжигчин. Танд урлагийн хүнтэй гэр бүл болох ямар санагддаг вэ?
- Бид тэс өөр ертөнцтэй. Би түүний найзуудыг танихгүй, тэр миний тухай тийм ч сайн мэддэггүй. Бид тэс өөр амьдралтай, хоёр өөр хүмүүс. Яг л хоёр өөр төрлийн амьтад шиг. Тиймээс л би түүнтэй хамт байдаг юм. Энэ л бидний гэр бүл болсон шалтгаан.
Моника Беллуччигийн зургууд:
Видео