Уйлах нь хүний биед ямар ашигтай вэ?

2015-09-18, 01:00
26,207

Бид сэтгэл тавгүйтсэн, уурлаж бухимдсан эсвэл хэн нэгэнд голдоо ортол гомдсон үедээ л уйлах нь элбэг байдаг. Уйлчихвал бүх зүйл орвонгоороо эргэчих юм шиг, эсвэл сул дорой болчих мэт санагдан нулимсаа тэвчих үе гардаг шүү дээ. Тэгвэл уйлах нь биед ийм олон төрлийн ашигтай гээд боддоо, итгэмээргүй байгаа биз?

Уйлах нь хүний биед ямар ашигтай вэ?
 
Эрдэмтдийн баталснаар уйлах нь эрүүл мэндэд сайн бөгөөд хүмүүс янз бүрийн шалтгаанаар уйлдаг. Сэтгэл хөндүүрлэм үйл явдлууд, дотны хүнээ алдах, өвдөх, удаан үргэлжилсэн стресс, ганцаардал, өдөр тутмын асуудлууд, хэрүүл маргаан гэх мэт.
 
Мөн баярын, тайвшралын нулимс гэх ойлголтууд ч түгээмэл. Бүр нарийн анагаахын хэллэгүүд рүү ороод яахав, ерөнхийд нь ойлгоход стрессийн гормонуудыг нулимс гадагшлуулдаг бөгөөд уйлсны дараа хүмүүс тодорхой хэмжээний тайвшралыг олдог. Харин стрессийн гормоныг гадагшлуулахгүйгээр дотроо хадгалаад байвал уураг тархины эд эсүүдийг гэмтээж, тогтворгүй зан ааштай болох цаашлаад маш таагүй үр дагаврууд авчирдаг гэдэг нь тогтоогдсон гэнэ. 
 
Уйлахын сайн талууд:
1. Аливаа юмсыг илүү тунгалаг харахад тусална. 



2. Судалгаагаар уйлах нь стресс тайлдаг болох нь тогтоогджээ.



3. Таны нүдэн дэх бактерийг арилгадаг ажээ.



4. Хүмүүсийн хоорондын харилцааг бэхжүүлнэ.



5. Сэтгэл хөдлөлөө нуухгүйгээр илэрхийлж уйлах нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.



6. Уйлсны дараа тайвшруулж, эерэг бодлуудыг тархинд “илгээдэг” ажээ.



7. Хүний биеээс хорт бодисуудыг гадагшлуулдаг.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()