LG компани нь дөрвөн EISA шагналыг хүртжээ

2015-09-15, 19:42
2,840
Энэ жил LG Electronics (LG) компани нь  Европын нийгэмлэгийн аудио болон видеотехникийн сэтгүүлүүдийн дөрвөн шагнал авсан. Үүнд OLED зурагт дөрвөн жил дараалан шагнал хүртсэн бол, G цувралын ухаалаг гар утаснууд хоёр дахь жилдээ авч байна. 20 Европын орнуудад мультимедиа чиглэлээр хэвлэгдэж гаргадаг  50 хэвлэлийн төлөөлөгчдийн шийдвэрээр EISA гэх нэр хүндтэй шагналыг жил болгон гардуулдаг юм. Тэд бүтээгдэхүүнийг дүгнэхдээ загвар, технологи, шинэ ололтууд гэсэн хэд хэдэн ангилалын дагуу үнэлдэг.
LG компани нь дөрвөн EISA шагналыг хүртжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


LG-гийн 65EG960V загварын 4K OLED зурагт нь өөрийн хар цагаан ба эрс тэс өнгөний ялгарал, гайхалтай байгалийн өнгө болон дэлгэцээр гарч буй дүрслэлийн орчинд нь орсон мэт сэтгэгдэл төрүүлэх  65-инчийн өргөн дэлгэцийн тусламжтайгаар гэрийн театрын зориулалтаар үздэг Европын зурагтны ангилалд тэргүүлсэн юм.

Өөрөө гэрэлтэх чадвартай зурагтны цэгэлбэрүүд нь төгс хар болон бусад өнгийг дамжуулах чадвартай, харин түүний хурдтай хариу үйлдэл хийдэг чадвар нь дүрс уусахаас сэргийлж тод бус харагдахаас хамгаалдаг. Түүгээр барахгүй LG-ийн Art Slim загвар нь Таны гэрийг дээд зэргээр чимэх ба олон түмэнд магтагдаж сайшаагдсан webOS 2.0 Smart TV нь зурагтыг хэрэглэхэд маш эвтэйхэн, тааламжтай болгодог юм.



WebOS 2.0 дээр суурилсан (загвар 65UF950V) 65 инчийн Super UHD зурагт нь 2015-2016 оны Европын шилдэг Smart зурагт бөгөөд LG-ээс үйлдвэрлэсэн  Smart TV-ийн шинэ үеийн төгс жишээ юм. PRIME UHD зурагтны загварын цувралд орсон 65UF950V загвар нь LCD загварын зурагтуудаас хамаагүй илүү дүрслэлийн чанарыг санал болгохоос гадна, хэрэглэглээний үйлдлүүдийг  дээд зэргээр сайжруулжээ.  Шинэчилсэн webOS 2.0 үйлдлийн программ нь анхны хувилбараас өвлөн авсан ямар ч хүнд ойлгогдхоор маш энгийн үйлдэлтэй зарчмыг баримталдаг ба үзэгчдэд илүү их боломж олгодог. Жишээ нь "Миний Сувгууд" гэсэн горим нь Таны байнга үздэг дуртай  сувгууд руу маш хялбар хурдан  шилжих боломжийг олгодог.



Хамгийн том ухаалаг гар утас LG G4нь өөрийн оптик дүрс тогтворжуулах (OIS) 2.0,  1.8 диафрагмтай хүчирхэг 16-мегапикселийн камерын ачаар "Шилдэг Европын камертай утас" хэмээх шагналыг авсан байна. Лазер Автофокус болон 1.8 диафрагм нь бага гэрлтэй орчинд ч тод сайхан зураг хийх боломжийг олгодог. Шинэ IPS Quantum дисплей G4 нь EISA шүүгчдийн анхаарлыг онцгой татаж чадсан ба зах зээл дээр төрөл бүрийн мультимедиа төхөөрөмжүүдийн дунд ялгарч чаджээ.

Android Wear дээр ажилладаг LG Watch Urbane метал их биетэй гоёмсог бугуйн цагууд  "Европын шилдэг өмсөхийг хүсдэг төхөөрөмж " гэсэн төрөлд нэр дэвшээд ялагчаар тодоржээ.  1.3 инчийн дугуй P-OLED дэлгэц нь 320x320 цэгэлбэртэй ба инч бүрт 245 цэгэлбэр оногддог нарийвчлалтай.  1.2 GHz хүчдэлтэй Qualcomm Snapdragon ™ 400 процессороор ажилладаг ба 4GB санах ойгоор тоноглогдсон Watch Urbane нь  ямар ч нөхцөл байдалд тохиромжтой тансаг зэрэглэлийн бугуйн цаг шиг харагддаг.



“Зах зээлд ийм нэр хүндтэй мэргэжилтнүүд бидний маш их анхаарч ажиллаж бүтээсэн бичил зөөврийн төхөөрөмж болон гэртээ цагаа зугаатай өнгөрөөхөд зориулагдсан шинэлэг бүтээгдэхүүнүүдийг өндөрөөр үнэлсэнд бид туйлын их баяртай байна.” – гэж LG Home Entertainment компаний зурагт болон дэлгэцний салбарыг хариуцдаг ахлах, дэд ерөнхийлөгч Ин-кью Ли тэмдэглэжээ. - Гэр ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгсэлийн салбарт бид дэлхийн тэргүүлэх брэндийн байр сууриа хадгалж улам бэхжүүлэх тал дээр  үргэлжлүүлэн ажиллах бөгөөд  Европд олж авсан бидний уг амжилт - зорилгодоо хүрэх түлхүүр болох учиртай".

# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics компани бол хэрэглээний электроник, хөдөлгөөнт холбооны хэрэгсэл, ахуйн техникийн зах зээлд шинэ технологийн зохион бүтээлт, үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхий даяар тархан байрласан 113 салбар офист нь 87 мянган ажилтан үйл ажиллагагаа явуулж байна. Тус компанийн худалдааны нийт хэмжээ 2013 онд 53,10 тэрбум ам. доллар /58,14 их наяд солонгос вон/ болжээ.

LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance &, Air Solution болон Vehicle Components хэмээх бизнесийн дөрвөн салбар бүтцээс бүрддэг бөгөөд хавтгай дэлгэцтэй телевизор, үүрэн холбооны төхөөрөмж, агааржуулагч, угаалгын машин, хөргөгчийн үйлдвэрлэлээрээ  дэлхийд тэргүүлэгчдийн нэг нь юм.  LG Electronics компани нь 2014 онд Олон улсын электрон техникийн International CES® Innovations Awards наадмаас 15 шагнал хүртсэн байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.