Дунд сургууль төгсөөгүй 10 тэрбумтан

Дээд боловсрол эзэмшээгүй тэрбумтнууд энэ дэлхийд цөөнгүй байдаг. Жишээ нь: Билл Гейтс, Стив Жобс, Марк Цукерберг нар бизнес эрхлэхийн тулд томоохон их сургуулиа орхисон байдаг бол арван жилийн ч боловсрол эзэмшээгүй тэрбумтнууд байдгийг та мэдэх үү? Ингээд та бүхэндээ "Forbes" сэтгүүлээс  гаргасан дунд сургуулиа ч төгсөөгүй 10 тэрбумтаныг танилцуулая.
Дунд сургууль төгсөөгүй 10 тэрбумтан


1. Амансио Ортега
"Inditex компанийн үүсгэн байгуулагч"


Хөрөнгө: 57 тэрбум доллар
Forbes-ийн жагсаалтанд: 3
Испанийн баячуудын нэг болох Амансио Ортега “Forbes” сэтгүүлийн жагсаалтаар дэлхийн хамгийн баян хүмүүсийн гуравт багтсан байна. 2013 онд түүний хөрөнгийн хэмжээ 19.5 тэрбум доллараар өссөн ажээ. Zara, Massimo Dutti, Oysho-ийн эзэн тэрээр 13 насандаа сургуулиа хаясан байна. Түүний эцэг төмөр замд ажиллаж, ээж нь гэрийн үйлчлэгч хийдэг байсан бөгөөд хангалттай мөнгө олж чаддагүй байж. Анх Ортега, хувцас зөөдөг ажил хийж, дараа нь "La Maja" дэлгүүрт ажиллах болсон байна. Азийн хувцасны загваруудыг бага багаар судалснаар тэрээр загварлаг, тансаг зэрэглэлийн хувцас цөөхөн болохыг олж мэдсэн ажээ. Ингээд тэр хямд материал худалдан авч, хүн бүр худалдаж авах боломжтой хувцас хийх болжээ. Түүний хичээнгүй байдал ажил хөдөлмөрт нь ихээр нөлөөлж 1975 онд эхнэрийнхээ хамтаар анхны "Zara"-ийн дэлгүүрийг нээж хэсэг хугацааны дараа олны танил, загварын хаан болж чаджээ. 



2. Ли Кашин
"Cheung Kong Group компанийн захирал"

Хөрөнгө: 31 тэрбум доллар
Forbes- ийн жагсаалтанд: 8
Азийн баячуудын нэг болох тэрээр багшийн гэр бүлд төрсөн байна. Ли-г 14 нас хүрэхэд түүний эцэг нь сүрьеэ өвчнөөс болж нас барж, Ли сургуулиа орхисон ажээ.  Анх тэрээр цагны оосор зарж, дараа нь хиймэл цэцгийн үйлдвэрт орсон байна. Тэр өдөрт 16 цаг ажиллаж байсан бөгөөд 7 жилийн дотор бизнес эхлүүлэх гарааныхаа мөнгийг цуглуулж, хуванцарын үйлдвэр нээжээ. Улс төрийн үймээн, ханшны уналтын ачаар тэрээр Хонкогт хямд үнээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч чадсан байна. Хэсэг хугацааны дараа Ли Хятадын томоохон бизнесмэнүүдийн тоонд багтах болсон бөгөөд сургуулийн тохижуулалт, боловсролыг дэмжих зорилгоор сая сая долларын хандивыг өгөх болсон байна.



3. Франсуа Пино
"Kering компанийн захирал"


Хөрөнгө: 15 тэрбум доллар
Forbes-ийн жагсаалтанд: 53
Нэгэн удаа Франсуа Пино түүний боловсролыг батлах ганцхан баримт бол жолооны үнэмлэх хэмээн хэлж байжээ. Францын тэрбумтан тэрээр 16 насандаа сургуулиа орхисон бөгөөд цаашид сурах бодолгүй гэнэ. Пиногийн эцэг нь тосгоны худалдаачин байсан бөгөөд хүүгээ их сургууль төгсгөхийн тулд бүх хөрөнгөө зарцуулахад ч бэлэн байжээ. Харин Франсуад энэ байдал таалагдаагүй байна. Нэгдүгээрт: тэр сурах хүсэлгүй, хоёрдугаарт: ангийх нь хүүхдүүд түүнийг ядуу хэмээн их шоглодог байжээ. Гэхдээ л тэрээр сургууль төгсөөгүй ч, Францын тэрбумтнийн нэг болж чадсан юм.



4. Ричард Брэнсон
Virgin Group компанийн захирал

Хөрөнгө: 4.6 тэрбум доллар
Forbes-ийн жагсаалтанд: 272
Тэрээр 16 насандаа үеийнхээ хүүхдүүдээс муу сурч байсан учир сургуулиасаа хөөгдсөн байна. Брэнсоны муу дүн нь түүний залхуурлаас бус харин унших чадвар муутайгаас болж байжээ. Тэрээр энэ тал дээр төдийлөн санаа зовохгүй байсан бөгөөд сургуулийн захирал нь дуудаж “Баяртай Ричард. Чи нэг бол шоронд орж, нэг бол баяжих болно” гэж хэлсэн байна. Тухайн үед Брэнсон худалдааны туршлагатай байсан учир зул сарын гацуур мод тарьж ургуулан зарах болжээ. Үеийнхэн хүүхдүүд хичээлдээ дарагдан сууж байхад тэрээр залуусын сэтгүүл болох “Student”-ийн төсөл дээр ажиллаж байсан байна.


 
 5. Жо Льюис
"Tavistock Group компанийн захирал"


Хөрөнгө: 4.2 тэрбум доллар
Forbes-ийн жагсаалтанд: 308
Британийн иргэн Жо Льюис Лондонгийн нэгэн томоохон пабын дээд давхарт өссөн байна. Хүүгээ 15 настай байхад тэрээр нэгэн хүнсний үйлдвэртэй байсан бөгөөд өөрийнхөө ажилд хүүгээ оруулахаар шийджээ. Ингээд Жо сургуулиа хаяж, зөөгч болсон болжээ. Үүний дараа Жо-гийн гэр бүлийнхэн нь өөрийн үйлдвэрээ зарж, валютын ажилд идэвхитэй оролцож, хөрөнгө оруулалтын тал дээр илүү ажиллах болсон аж. Өнөөдрийн байдлаар Льюис 150 гаруй компанитай холбоотой ажилладаг бөгөөд 135 ресторан болон хөл бөмбөгийн “Тоттенхэм Хотспур” багийн эзэн юм байна. Хэдийгээр 10 жилийн боловсрол эзэмшээгүй ч тэрээр урлагийн бүтээлүүдийг сайн ялгадаг бөгөөд Пабло Пикассо, Анри Матисса, Люсьен Фрейд болон Фрэнсис Бэконы бүтээлүүдийн гайхалтай цуглуулгуудыг хийсэн байна. Түүний цуглуулга нэг тэрбум долларын үнд хүрнэ хэмээн шинжээчид дүгнэжээ.



6. Кирк Керкорян
Tracinda Corporation ерөнхийлөгч


Хөрөнгө: $3,3 тэрбум
Forbes-ийн жагсаалтанд: 412
Армян гаралтай Америкийн иргэн Кирк 8-р ангид байхдаа сургуулиа орхисон байна. Ахынхаа ачаар тэрээр боксоор хичээллэх болсон бөгөөд ирээдүйд алдартай тамирчин болохыг хүсэж байжээ. Гэвч Кирк удаан хугацааны турш спортоор хичээллэж чадсангүй. Дэлхийн 2-р дайны эхэн үед тэрээр хатан хааны нисэх хүчинд ажиллах болсон юм. Тухайн үед суралцах боломж байгаагүй учир албанаасаа ирсэн ч энэ нь боломжгүй зүйл байлаа. Тэрээр жижигхэн нислэгийн байгууллага байгуулж ажилдаа толгой өндийх завгүй ажиллах болжээ. Одоо Кирк 96 настай бөгөөд “Лас-Вегасын хаан”, боксын сонирхогч хэвээр байгаа гэнэ.



7. Дэвид Мердок
Dole Food Company-ийн тэргүүн


Хөрөнгө: $2,4 тэрбум
Forbes-ийн жагсаалтанд: 613
Хэдийгээр Дэвид томоохон жимс, ногооны компанийн захирал ч түүний анхны ажил хүнсний талтай огтхон ч холбоогүй байсан байна. 9-р ангиасаа сургуулиа орхисон тэрээр шатахуун түгээх газар ажиллаж эхэлсэн бөгөөд 1943 онд АНУ-ын цэрэгт бүртгүүлсэн ажээ. Дайны дараа Мердок Дейтротод амьдрахаар ирсэн бөгөөд тухайн үед түүнд амьдрах байр, сохор зоос ч халаасанд нь байсангүй. Магадгүй тэрээр энэ байдалтайгаар амиа алдах байсан ч түүнд нэгэн сайхан сэтгэлт хүн туслаж, мөнгө өгчээ. Ингээд Мердок жижиг түргэн хоолны газар худалдан авч, 10 сарын дараа илүү өндөр үнээр зарж, үл хөдлөх хөрөнгийн бизнесийг эрхлэх болсон ажээ.



8. Карл Линднер
American Financial Group-ийн үүсгэн байгуулагч, United Dairy Farmers-ийн захирал


Хөрөнгө: $1,7 тэрбум \2010 оны байдлаар\
Forbes-ийн жагсаалтанд: 582
Карлын хүүхэд нас АНУ-ын үймээний үеэр болж өнгөрсөн байна. Түүний эцэг эх жижигхэн сүүний аж ахуй эрхэлдэг байсан учир хүнд хэцүү нөхцөлд гэр бүлийнхнийгээ тэжээж чадсан ажээ. Харин тэдэнд тусламж хэрэгтэй байсан бөгөөд 14 настай Карл  сургуулиа хаяж сүү тээвэрлэх болсон юм. 1940 онд АНУ эдийн засгийн хямралаас гарч чадсан бөгөөд Карл хоёр ахынхаа хамтаар 1200 доллараар зайрмагны мухлаг нээсэн байна. Жижигхэн бизнес өргөжиж “United Dairy Farmers” сүлжээ болсон юм. Одоо энэхүү сүлжээ 200 орчим дэлгүүртэй ажээ. Хөрөнгийнхөө ихэнхи хувийг Карл хөрөнгө оруулалтаар олж авжээ.



9. Ахмет Назиф Зорлу
Zorlu компанийн эзэн


Хөрөнгө: $1,4 тэрбум
Forbes-ийн жагсаалтанд: 1031
Туркийн бизнесмэн Ахмет Назиф Зорлу 15 настай байхдаа сургуулиасаа гарчээ. Зорлугийн ах Зеки түүнийг сурахын оронд ашигтай ажил эрхлэхийг санал болгожээ.  Ингээд тэд Денизли хотод бяцхан нэхмэлийн үйлдвэр нээсэн байна. Хэдэн жилийн дараа тэд Стамбул хот руу шилжиж, 1990 оноос Ахметын удирдлаган дор дэлхийн томоохон нэхмэлийн үйлдвэр болжээ. Өнөөдөр тэрээр Палестинд цахилгаан станц барьсан чинээлэг нэгэн болжээ. Тэрээр сургуулиа хаясандаа огтхон ч харамсдаггүй гэнэ. 



10. Жеймс Кларк
Netscape Communications-ийн үүсгэн байгуулагч


Хөрөнгө: $1,1 тэрбум
Forbes-ийн жагсаалтанд: 1268
Гэр бүлийн асуудлаас болоод Жеймс сургуульд сурж чадаагүй байна. Тэдний эцэг, эх хоорондоо салж нийлсээр л байв. Энэ нь түүний сурлаганд нөлөөлж, сургуулиа хаяжээ. Бусад сургуулиа орхисон тэрбумтангуудын хувьд энэ нь тийм чухал биш байсан бол Кларк үүнтэй эвлэрч чадахгүй байлаа. Цэрэгт орсныхоо дараа тэрээр 25 настай хэдий ч хоёрын хүрд мэддэгүй басан учраас Тулейний Их Сургуулийн оройн сургалтанд бүртгүүлж, хожим нь Шинэ Орлеаны их сургуульд элсэн оржээ. Сургуулийн удирдлага түүний авъяас, мэдлэгийг ихээр үнэлсэн учир дунд сургуулийн гэрчилгээ байхгүй ч гэсэн авсан байна. Дараа нь тэрээр эрдмийн зэрэг хамгаалж байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()