Мэрилин Монрогийн хөшигний цаадах нууц амьдрал

XX зууны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, секс бэлгэ тэмдэг Мэрилин Монро 1926 оны 6-р сарын 1-ний өдөр Америкийн Лос-Анжелос хотноо төржээ. Тэрээр нийт 30 гаруй кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Тайзныхаа нэрнээс тэс өөр нэртэй, насанд хүрээгүй байхдаа нөхөрт гарч байсан, Америкийн ерөнхийлөгчтэй хайрын романс үүсгэсэн зэрэг сенсацуудийг та өмнө нь бишгүй сонссон болов уу?... Харин одоо түүний талаарх өөр мэдээллүүдийг хүргэж байна. Хүлээн авна уу!
Мэрилин Монрогийн хөшигний цаадах нууц амьдрал


1. Монро алмаз эрдэнэд дургүй байжээ.
Хэдийгээр тэр “Алмаз бол охидын хамгийн сайн найз” хэмээх дуугаараа алдартай ч үнэн хэрэгтээ үнэт эдлэлд тийм ч дуртай биш байж. Түүнд байсан ганцхан сувдан зүүлт болон алмазан бөгжийг 2 дахь нөхөр Жое Димаггио өгч байжээ.



2. Түүний нүүрний шар үс.
Эрүүн дээрээ жижиг жижиг шар үс ихтэй ч гэсэн түүнийгээ хусах дургүй байжээ. Бусад эмэгтэй жүжигчид үүнээсээ санаа зовдог бол Монро хэзээ ч санаа зовж байгаагүй, харин ч үүгээрээ бахархдаг байсан гэнэ.



3. Ээрдэг Монро.
Тэр багадаа ээрүү байсан ч том болоод зүгээр болчихжээ. Харин түүний тоглосон сүүлийн кино болох “Something got to give” кино нь дарамт шахалт, стресс ихтэй байсан тул буцаад ээрч эхэлсэн байна.



4. Сая сая долларын үнэтэй даашинзнууд
АНУ-н ерөнхийлөгч Жон Кеннедид зориулан төрсөн өдрийн дуу дуулахдаа өмссөн бариу даашинз нь 1999 онд сая доллараар, алдарт цагаан даашинз нь 2011 онд 4.6 сая доллараар тус тус зарагджээ.



5. Түүний ачаар Элла Фитзгиралд олонд танигдаж байжээ
Эллаг хар арьстай болохоор Холливүүдийн шөнийн клубууд тоож ажилд авдаггүй байв. Харин Мэрилин Монро клубын эзэнд хэлж түүнийг дуулуулж эхэлсэн байна. Ийнхүү домогт Элла одоог хүртэл жазз, блюз урсгалын хатан хаан гэгдэх болсон билээ.



6. Тэр хэзээ ч “Academy awards”-н эзэн болж байгаагүй.
“Academy awards” авч байгаагүй хэдий ч “Алтан бөмбөрцөг” наадмаас “Some like it hot” киноны Sugar Kane-н дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал авч байжээ.



7. Нүцгэн зурагны үнэ
Мэрилин Монро тухайн үед “Play boy” сэтгүүлд нүцгэн зураг авахуулсныхаа хөлсөнд ердөө л 50$ авч байсан бол, одоо үед нүцгэн эмэгтэйчүүдийн зураг 500$ хүрч байна.



8. Хорин жилийн турш илгээсэн цэцэг.
“Хэрвээ намайг үхвэл миний булшин дээр 20 жил цэцэг тавиарай” хэмээн Монро нөхөртөө хэлж байжээ. Жое түүний энэ захиасыг 20 жилийн турш биелүүлэн, долоо хоногт 3 удаа цэцэг авчирч тавьдаг байсан байна. 



9. Гоо сайхны мэс засал
Түүний хамар болон эрүүндээ хийлгэсэн 2 удаагийн гоо сайхны хагалгааг тэмдэглэсэн эрүүл мэндийн бүртгэл нь дуудлага худалдааны үеэр 25.600$-р зарагдсан байна.



10. Гунигтай хүүхэд нас
Ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй байсны улмаас түүнийг зодож, тэр ч байтугай хэд хэдэн удаа алах гэж оролдсон байдаг. Тиймээс тэр асрамжийн газар өсч, 11 өөр хойд эцэг эхийн гар дамжсан байна.


Хэрвээ танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх мэдээг сонирхоорой:


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()