Мэрилин Монрогийн тухай цочирдом нууцууд

Жүжигчний карьерын огцом амжилт, төр засгийн өндөр албан тушаалтнуудтай үүсгэсэн хайр дурлалын асуудлууд, ганцаардал энэ бүхэн Мэрилин Монрогийн тухай бидний мэдэх зүйлс. Гэхдээ түүний амьдрал маш олон нууцтай.

Мэрилин Монрогийн тухай цочирдом нууцууд
 
Өрх толгойлсон ганц бие ээж Глэдис Бейкерийн охин Норма Жин Бейкер буюу Мэрилин Монро гэнэтхэн л даруухан ноомой охиноос, цагаан шаргал үстэй секс бөмбөг болон хувирсан юм. Мэрилин “Найрал дууны хатагтай нар”, “Евагийн тухай” кинонуудаараа алдарших гараагаа эхэлсэн төдийгүй 50-иад оны үзэгчид түүний хувийн амьдралын талаар илүүтэй сонирхож байсан юм.

Түүний гэнэтийн, хэл ам дагуулсан үхлийн дараа ч түүний талаарх яриа тасраагүй. Учир нь түүний шүтэн бишрэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ХХ зууны секс бэлэг тэмдэг болсон жүжигчин бүсгүйд чухам юу тохиолдсныг мэдэхийг хүсч байжээ.

Энэ бүх дуулиан шуугиан дэгдэж байхад Мэрилин Монрогийн хэд хэдэн нууц өдийг хүртэл далд байж чаджээ. Түүнээс гадна түүний бичиг хэргийн архив, тооцооны данс, өдрийн тэмдэглэл дэх бичиглэлүүдийн зарим нэг нууцууд тэр чигээр үлдсэн юм. Мэрилин Монрогийн тухай зарим нэг нууцууд сүүлийн хэдэн жилд ил болж, түүнийг ухаантай, аливаад сэтгэл зүрхээрээ ханддаг боловч өөрийн чадлаас хэтийдсэн  зүйлийг бусдад харуулахыг улайран хүсдэг нэгэн байсан гэлцдэг.
 
10. Ээж нь түүнийг хөнөөх гэж байв.
Бүхий л амьдралынхаа туршид Мэрилин ээж нь түүнийг алах гэж байсан талаарх дурсан ярьсан байдаг. Тэрээр орон дээрээ хэвтэж байх үед ээж нь орж ирж дэргэд нь зогсоод, дэрээр бүтээж алах гэж байжээ. Хатагтай Бейкерийг юу зогсоосон болон Мэрилин ер нь үнэн ярьсан эсэх нь таавар хэвээр үлдсэн. Гэсэн хэдий ч Мэрилинийг эхээс нь салгаж, асрах газарт өгсөн байна.

Мэрилин ээжийнхээ сэтгэцийн өвчнийг удамшиж аваагүй байгаа, мэдрэлийн эмнэлэгт хэвтчихгүй юмсан хэмээн үргэлж айсаар иржээ. Иймээс тэр урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дураараа сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэдэг. Гэхдээ энэ нь түүний сэтгэлд гүн шарх үлдээж, эцэст нь айдсыг нь баталж орхисон байдаг.



9. Мэрилин үйлдвэрийн ажилтан байжээ.
Холливудын жүжигчин болохоосоо өмнө тэрээр өнчин, ядуу жирийн бүсгүй байсан. Нэг асрамжийн газраас нөгөө рүү шилжин явдаг байсан тэр 15 настайдаа  сургуулиа хаясан юм. Удалгүй тэр дурлалт залуу Жимми Догертитэй гэрлэж, одоо л хүн шиг сайхан амьдрах нь дээ гэж бодсон. Гэвч Жимми цэрэгт явж, Мэрилин үйлдвэрт ажиллахаар болов. Нөхөрт гараад ая тухтай амьдрал хүсч байсан Мэрилины хувьд мөрөөдөл нь талаар болжээ.  Гэсэн ч үйлдвэрт ажиллаж байхдаа нэгэн гэрэл зурагчны хараанд өртөж, шууд л Холливудад заларлаа. Жимми цэргээс эргэж ирэхэд эхнэр нь хэдийн Мэрилин нэртэй од болчихсон байсан байна.




8. Мэрилин хоёр удаа гоо сайхны хагалгаанд орсон.
Кино студийн удирдлагууд Мэрилинийг цорын ганц америк гоо үзэсгэлэн байх ёстой гэж үзжээ. Тэр 1950-аад оны үед хамрын хэлбэр болон эрүү засуулах хоёр ч удаагийн мэс засал хийлгэсэн байна. Тэдгээр хагалгаа нь студийн удирдлагуудын Мэрилинд зориулан бодож олсон “Тэнэгхэн шаргал үст бүсгүй”-н дүрийг бүтээхэд зориулагджээ. Шүдний буруу зуултаа янзлуулсан, мэргэжлийн стилистүүдээр хувцсаа сонгуулж, нүүр будалтаа хийлгэсэн Мэрилин 1953 онд “Ниагарын хүрхрээ” кинонд шинэ дүр төрхтэйгээр эргэн ирсэн байна. Тухайн үеийн косметик хагалгаа өнөөгийн Холливудад хийгдэж байгаа шиг төгс байгаагүй.

Тиймээс Мэрилин нэрээ нууцлан хүнд мэдэгдэлгүйгээр эмнэлэгт хэвтэх шаардлага үргэлж гарч байлаа. Амьдралынхаа туршид тэрбээр сэтгэл түгшин, өөрийгөө доогуур үнэлэх үнэлэмжтэйгээ тэмцэн хэдэн цагийн турш хувцас солих өрөөнөөсөө гардаггүй байсан гэдэг. Тэр бүү хэл заримдаа ажлаа тасалж орхидог байв. Гэхдээ тэр дахиж гоо сайхны хагалгааны ширээн дээр хэвтээгүй юм.



7. Мэрилин хөхөвч дотроо гантиг бөмбөлөг оёдог байв.
Мэрилин Монрог тодорхойлох домог болсон зүйлсийн нэг нь түүний эрчүүдийн нүдийг соронзон адил татах бие галбир. Тэр формоо барих гэж, ялангуяа хөхнийхээ хэлбэрийг хадгалах гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг байсан. “Дүр төрхөө” алдахаас айхдаа Мэрилин хөхөө унжуулахгүйн тулд шөнө хүртэл хөхөвч зүүдэг байжээ. Мөн хөхөө товойлгож харагдуулахын тулд хөхөвчин дотроо гантиг бөмбөлөг хийж оёдог байсан гэдэг. Заримдаа гантиг бөмбөлөгөө хаа нэгтэй тавиад мартчихсан тохиолдолд жижиг товчнуудаар түр орлуулдаг байсан байна.



6. Мэрилин нүүрэндээ үстэй байжээ.
Өдөр бүрийг Мэрилин нүүрэндээ их хэмжээний крем, энгэсэг түрхэхээс эхэлдэг байв. Эдгээр нь үнэхээр хүссэн эффектийг өгч чаддаг байсан талаар хожим зураг авалтын талбайд хамт ажиллаж байсан хүмүүс дурссан байдаг. Тэрээр нүүрэндээ зузаан гэгч нь вазелин болон дааврын кремийг өдөрт хэд хэдэн удаа тавьдаг байсан аж. Гэтэл дааврын крем нь түүний нүүрэнд үс ургуулж, энэ нь харин ч Мэрилины өөрийнх нь ярьснаар гэрлийн тусгалыг маш сайн хүлээж авдаг болоход түлхэц болсон байна. Бусад жүжигчидтэй хамт ажиллахаас ялгаатай нь Мэрилинтэй ажиллаж байгаа гэрэл зурагчдад тусгай линз болон гэрэл шаардагддаггүй байсан гэдэг.

Учир нь түүний нүүр гэрэл ойлгодог байсан юм. Хэдийгээр түүнийг нүүрнийхээ үсийг хусахыг хүсдэг байсан ч Мэрилин татгалзаж, харин ч “Холливудын эмэгтэй жүжигчдийн дундаас хамгийн их өтгөн сахалтай нь би” хэмээн бахархдаг байсан гэдэг.



5. Мэрилин 400 гаруй номтой байлаа.
Ном унших дуртайгийнхаа хувьд Мэрилин өөрийнх нь бүтээдэг байсан тэнэг шаргал үстэй бүсгүйн дүрээс тэс өөр нэгэн байв. Түүний хувийн номын сан 400 гаруй номтой, үүнд зөгнөлт романаас авахуулаад хүмүүсийн дурсамж намтарууд, хувийн тэмдэглэлүүд хүртэл байдаг байв. Шөнийг нойргүйдэлтэйгээ тэмцэн өнгөрүүлж байхдаа тэрбээр орон дотроо ном уншиж, сэтгэл хөдлөлөө тэмдэглэлийн дэвтэр дээрээ сийрүүлдэг байв. Түүний номын цуглуулга дотор “Амьдрал”-ын гурван боть, Зигмунд Фрейдын бүтээлүүд, Жеймс Жойсын “Улисс” бүтээлүүд багтаж байв.



4. Мэрилины алдарт дэрвэсэн хормой салалтын шалтгаан болжээ.
Мэрилиныг мөнхөлж чадсан бас нэг зүйл болох Нью-Йорк хотын ус дамжуулах сувгийн дээр зогсоод цагаан даашинзныхаа хормойг дэрвүүлсэн зураг авалт түүний салалтын шалтгаан болно гэж хэн зүүдлэх билээ. Түүний хоёр дахь нөхөр, бейсболын домогт тамирчин Жо Ди Мажо “Хүслийн долоон жил” киноных нь зураг авалтын талбайн дээр очжээ.

Тэр үед найруулагч нь дээрх үзэгдлийг эхнэрээр нь дахин дахин давтуулж байсан нь түүнд хардах сэтгэл төрүүлжээ. Түүнд эхнэр нь хэдэн дублийн турш дэлхий даяар дотуур хувцастайгаа харагдах нь таалагдсангүй. Тэр үеэс хойш тэдний харилцаанд ан цав гарч, улмаар салах шалтгаан нь болсон гэдэг.



3. Мэрилин гурван удаа үр зулбасан.
Хэдийгээр Мэрилин хар багаасаа өнчин өрөөсөн өссөн, тогтсон гэр бүл байгаагүй ч тэр гэр бүлтэй, үр хүүхэдтэй байхыг маш их хүсч байв. Тэр гурван удаа нөхөрт гарсан ч сүүлийн нөхөр Артур Миллерээсээ гурван удаа жирэмслэж бас үр зулбаж байжээ. Үр хүүхдийн тавилангүй тэрбээр кинонд хамтран эх хүү болж тоглосон Артур, Бобби, Жейн нартаа захидал илгээж, гэрийн тэжээвэр амьтан бэлэглэж эсвэл тэдэнд амьдралын сургааль хайрладаг байв.



2. Мэрилин үг цээжлэхдээ муу байв.
Мэрилинтэй хамтран ажиллаж байсан олон найруулагч, жүжигчид, зураг авалтын багийнхан түүнийг ажилдаа дуртай, сэтгэл зүрхээ өгч ханддаг, зураг авалтын дундуур бусад жүжигчидтэй марзагнах зэргээр хөнгөн ханддаггүй гэж үнэлдэг байсан юм. Түүнийг ном их уншдаг, ухаалаг гэдэг ч сонирхолтой нь дүрдээ орох үгнүүдээ амархан мартчихдаг байжээ. Тиймээс Мэрилин үгээ мартчихдаг, хооронд нь хольж хутгадаг байсан тул заримдаа нэг үзэгдэл дуусгах гэж 60 дубль явах ч энүүхэнд байдаг байв.



1. Мэрилин кинон дээр нүцгэлж байв.
Хамгийн сүүлд дүрээ мөнхөлсөн “Ямар нэгэн зүйл тохиолдох ёстой” киноны зураг авалтын талбай дээр Мэрилин биений өнгөтэй усны хувцастай бассейнд сэлэх ёстой байв. Гэвч тэр усны хувцасгүйгээр үүнийг хийхээр шийджээ. Урьдын адил хоцролтоороо зураг авалтыг саатуулан студийг хэдэн мянган долларын гарлагад оруулсан тэрбээр нүцгэн ирж, кинонд үнэгүй сурталчилгаа болж өгөхөөр шийдэв.

Үүнийг үзэгчдийн чихэнд хүргэхийн тулд Мэрилин сэтгүүлчид, гэрэл зурагчдыг зураг авалтын талбайдаа урьсан юм. Тэр үүгээрээ өөрийгөө сайхан биетэй эрүүл саруул эмэгтэй гэдгээ харуулаад зогсохгүй үзэгчдийн анхаарлыг татаж, өөр дээрээ удаан төвлөрүүлж чадах од гэдгээ батлахыг хичээсэн байна. Яг энэ үед Элизабет Тейлор түүнтэй хамт тус студид ажиллаж байсан төдийгүй “Клеопатра”-д тоглож, Мэрилинээс 10 дахин хөлс авч байлаа Мэрилин түүний өрсөлдөгч байж чадна гэдгээ мэдэж байсан юм.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()