1. Цонх угаах
Маш жижигхэн ширхэгтэй учир цонх цэвэрлэгэч бодис дотроо цардуулаа хийгээд угаахад цонхон дээр зураас гарахаас сэргийлж чадна.
2. Мөнгөн эдлэл өнгөлөх
Цардуултай усаар мөнгөн эдлэлээ угаахад гайхалтай гялалзах болно.
3. Тосон толбо арилгах
Хивсэн дээрхи тосны толбыг арилгахын тулд цардуул ашиглаж болно. Тос нь шингэсний дараа зүгээр л хивснийхээ тоосыг соруулахад л хангалттай. Бүр арилгахад хэцүү толбо болсон бол цардуул болон бензины уусмалыг ашиглаарай.
4. Арьсны үрэвсэл намдаах
Хэрвээ та наранд түлэгдсэн эсвэл амьтанд хазуулсан бол тэр хэсэгтээ цардуул болон ус түрхээрэй. Харин дараа нь хувцсаа өмсөхийнхөө өмнө арьсныхаа асуудалтай хэсэгт цардуул цацаарай.
5. Муухай үнэр арилгах
Хуучин пүүз, гуталнаас тань муухай үнэр үнэртээд байвал дотор нь цардуул хийж хонуулаарай.
6. Хувцас индүүдэх үед
1 аяга нэрмэл ус, 1 хоолны халбага цардуулыг найруулаад хувцсан дээрээ цацаад индүүдээрэй.
7. Хуучин хөзөр сэргээх
Хэрвээ таны хөзөр наалдаад байвал уутанд цардуул болон хөзрөө хийж сайн сэгсрэхэд л болно.
8. Муудсан савхин эдлэл сэргээх
Тухайн арьсны муудсан хэсэгт цардуул цацаж нэг хонуулаад чийгтэй эсвэл цаасан алчуураар арчина.
9. Биеийн энгэсэг
Цардуулыг өөрийн дуртай эфирын тостой холиход сайхан үнэртэй, элдэв химийн бодисгүй биеийн энгэсэг буюу сүрчиг бэлэн болно.
10. Чихмэл тоглоом цэвэрлэх
Цэвэрлэх гэж буй чихмэлээ цардуултай хамт уутанд хийгээд хонуулаарай. Өглөө нь чихмэлийнхээ тоосыг соруулсны дараа тоглоом тань шинэ мэт болно.
11. Амттай омлет хийж болно
Өндгөө хутгахын өмнө цардуул хийгээд дараа нь сайн хутгаарай.
12. Хуучин тавилгыг сэргээх
Цардуул болон усыг ижил хэмжээтэйгээр найруулж модон тавилгаа арчих боломжтой.
13. Хуучин номны үнэр арилгах
Хаяж боломгүй ховор номнууд байдаг ч, удаан хугацаанд хадгалсны дараа муухай үнэртэй болдог билээ. Тиймээс цардуул цацсанаар тэр үнэрийг арилгах боломжтой ажээ.
14. Хуурай шампунь хийх
Хэрвээ үсээ угаах завгүй байвал үсэндээ цардуул цацаад самнахад л хангалттай.
15. Чихарсан дуу арилгах
Хэрвээ шалнаас тань чихарсан дуу гараад байвал шалан дээрээ цардуул асгаад шүүрдэхэд бүх нүх бөглөгдөх болно. Ингэснээр чихарсан дуу гарах нь багасна.
16. Живхнээс үүссэн нуралтыг арилгах
Хүүхдийн арьс нурах гэдэг томоохон асуудал гэдгийг ээж нар сайн мэдэж байгаа биз ээ. Тэгвэл хүүхдээ цардуултай усанд оруулахад л хангалттай юм байна.
17. Сүмсийг илүү өтгөн болгох
Цардуулын тусламжтайгаар хоолны өтгөн сүмс хийж болно.
18. Гэрийн тэжээвэр амьтныг арчлахад туслана
Гэрийн тэжээвэр амьтныг байнга угаах гэдэг нэлээд хэцүү ажил учир хуурай шампунь мэт цардуул ашиглаж цэвэрлэж болно.
19. Гайхалтай дезодорант
Хамгийн шилдэг химийн бодисгүй үнэр дарагч бол цардуул бөгөөд та сугандаа түрхэж хатаахад хөлсний үнэр гарахгүй, хөлрөхгүй байх болно.
20. Наалдсан зефир салгах
Хэрвээ уутан доторхи зефирүүд хоорондоо наалдсан бол дотор нь цардуул хийгээд сайн сэгсрээрэй.