Хязгааргүй дата багцууд худалдаанд гарлаа

2015-09-10, 18:44
3,018
Өдөржин, шөнөжин интернэт ертөнцөөр хязгааргүй аялж, датанд пологтохыг хүсэж байна уу? Мобиком Корпораци нийт хэрэглэгчдэдээ хязгааргүй хэрэглээ бүхий цоо шинэ дата багцуудыг санал болгож байна.
Хязгааргүй дата багцууд худалдаанд гарлаа


2 цагийн ХЯЗГААРГҮЙ багц= 500₮ 
Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт Hybrid багцын хэрэглэгчид ердөө 500 нэгжээр, харин дараа төлбөрт хэрэглэгч төлбөр дээрээ ердөө 500₮ нэмж тооцох нөхцөлөөр 2 цагийн турш ашиглах хэрэглээний хязгааргүй дата багцыг аваарай. Хэрэв та энэхүү үйлчилгээг авах бол 2 гэсэн мессежийг 592 дугаарт илгээнэ үү.
 
Өдрийн ХЯЗГААРГҮЙ багц = 1000₮ 
Идэвхжүүлсэн мөчөөсөө 24 цагийн турш датанд пологтоно. Өдрийн хязгааргүй хэрэглээ бүхий энэхүү багцын тусламжтайгаар дуртай мэдээллээ интернэтээс хайж, Facebook, Twitter нээлттэй байж, и-мэйлээ хүссэн үедээ шалгаж, дуртай апликейшнаа татаж, хүссэн дуу, хөгжмөө үзэж, сонсох боломжтой*. Хэрэв та энэхүү үйлчилгээг авах бол 24 гэсэн мессежийг 592 дугаарт илгээнэ үү.
  
Facebook, Twitter ХЯЗГААРГҮЙ багц = 5000₮
Зөвхөн сошиал хаягаараа цахим ертөнцөд байдаг хүмүүст энэхүү багцыг зориуллаа. Та Facebook, Twitter-т бүтэн сарын турш өдөр бүр 24 цаг онлайн байж, найз нөхөд, гэр бүл, хамт олныхоо зураг, нийтлэлд хамгийн түрүүнд хариу бичиж, дотны зөвлөгч, дэмжигч нь байж чадна. Хэрэв та энэхүү үйлчилгээг авах бол FACE гэсэн мессежийг 592 дугаарт илгээнэ үү.

*2 цагийн болон 24 цагийн хэрэглээний хязгааргүй багцууд 512Kbs хүртэл хурдаар интернэтэд холбогдох бөгөөд хязгааргүй хэрэглээний эрх нь зүй зохистой хэрэглээний дагуу зохицуулагдана.

*Facebook, Twitter багц нь iOS болон Android үйлдлийн системд суурилсан апликейшнуудад зориулагдсан тул та FB, ТW апликейшныг гар утсандаа суулгасан байх ёстой. Харин FB болон ТW-с гадуурх бусад холбоост нэвтрэхэд нэмэлт төлбөр тооцогдохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын дугаараас 2222, бусад операторын дугаараас 1800-2222, www.mobicom.mn вэб хуудсанд хандаж авна уу.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.