“Алтан Дорнод Монгол”-ын ах, эгч нартаа баярлалаа

2013-06-03, 22:58
4,114
Зургадугаар сарын 1. Хүүхэд болгон шинэхэн гоёлоо өмсч, баярын бэлгээ гардан, аав ээжтэйгээ зугаалдаг онцгой сайхан өдөр. Гэвч энэ өдөр эцэг эхтэйгээ инээлдэн баярлаж чадахгүй, бяцхан зүрхэндээ гомдол тээн үлддэг хүүхдүүд бас бий.
“Алтан Дорнод Монгол”-ын ах, эгч нартаа баярлалаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Халамжийн, асрамжийн төвд амьдардаг бяцхан жаалуудад хэдийгээр ээж, аав нь болсон багш нар нь, сайхан сэтгэлт хүмүүс харамгүй сэтгэлийн бэлгээ өгдөг ч бусад хүүхдийн адил ээж, аавтайгаа хөтлөлцөн зугаалж чадахгүй, сэтгэл нь дутуу үлддэг. Тэгвэл энэ хүүхдийн баяраар тэдгээр жаалууд хамтдаа Сүхбаатарын талбайгаар зугаалж, музей, урлагийн тоглолт үзэж нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө.
 


“Манай гэр-1,2”, “Бадамлянхуа”, “Гэрэлт төв”-ийн жаалууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29-р тусгай сургуулийн хүүхдүүдэд “Алтан Дорнод Монгол” компанийн ах, эгч нар нь чин сэтгэлийн бэлгээ гардуулан, нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөсөн юм. “Алтан Дорнод Монгол” компаниас санаачилсан баярын арга хэмжээг тус компанийн ах, эгч нар зохион байгуулж, бяцхан зочдоо "Palаce" ресторанд урин, амттай хоолоор дайлж, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт сонирхуулсан бол жаалууд ч бас хариуд нь өөрсдөө дуулж бүжиглэн, авьяасаа харууллаа. Энэ өдрийн арга хэмжээ үүгээр төгссөнгүй хүүхдүүд Сүхбаатарын талбайд очин баярын өдрийн арга хэмжээнд оролцон музей үзсэн. Хүүхдийн баяраа хөгжилтэй өнгөрүүлж, бэлэг гардан авсан багачууд “Алтан Дорнод Монгол”-ын ах, эгч нартаа баярлалаа” гэж чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байлаа. Учир нь энэхүү бэлэгт “Алтан Дорнод Монгол”-ын ажилтан бүрийн сэтгэл шингэсэн бөгөөд тэд цалингаасаа хандивлан ийм арга хэмжээ зохион байгуулахаар өөрсдөө санаачлага гаргасан аж.

Монгол удирдлагатай болсон тус компанийнхан Монголын хүүхэд багачууд, залууст хандсан олон арга хэмжээ зохион байгуулж, орон нутагтаа байгаль дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулж буй. Энэхүү ажлын нэгээхнээс дурдвал удахгүй тэд өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан хоёр давхар цэцэрлэгийн барилгаа Төв аймгийн Заамар сумын багачуудад хүлээлгэн өгөх гэж байгаа юм. Тэдний өдөр болгон гэрэл гэгээтэй, бяцхан үрс инээд хөөрөөр дүүрэн байх болтугай.















Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.