“Victoria’s Secret” дампуурах уу?

"Victoria’s Secret" компани нь эмэгтэй дотуур хувцас үйлдвэрлэгчид дундаа тэргүүлэгч билээ. Тэгвэл "Adore Me" хэмээх онлайн дотуур хувцасны дэлгүүрийнхэн тэдний энэ байр суурийг тун удахгүй эзлэх гэж байгаа бололтой. 
“Victoria’s Secret” дампуурах уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


“Бид Victoria’s Secret-ийн амжилтыг эвдэх зорилготой байгаа. Тэдний бүтээгдхүүнийг худалдаж авахад маш хэцүү, өндөр үнэтэй байдаг учир эмэгтэйчүүд сэтгэлээр унадаг. Тиймээс ямар нэгэн хувьсал хийх хэрэгтэй” хэмээн "Adore Me"-ийн захирал Шэрон Клапка хэлсэн байна.

1. Сурталчилгааны зураг авалт, Нью-Йорк хот.



2. "Adore Me" сурталчилгаа хийснээр илүү олон худалдан авагчтай болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.



3. "Makeup artist" болох Донна Фумозо загвар өмсөгчдийн нүүр будалт, үс засалтыг хариуцдаг байна.



4. Нүүр будалтын хэрэгслүүд.



5. Үс засалтын хэрэгслүүд.



6. Зураг авалтын өмнө загвар өмсөгч Ванесса Фонсекагийн үсийг засаж байна.



7. Зөвхөн шаргал үст моделиуд дотуур хувцасны сурталчилгаанд тоглодоггүй гэдэгт "Adore Me"-ийнхэн итгэлтэй байдаг бөгөөд ихэнхидээ бараан өнгийн үстэй модель сонгодог ажээ.



8. Бразилийн модель Симона Виллас Боас зураг авалтын үеэр.



9. "Adore Me"-ийнхэн эелдэг, үзэсгэлэнтэй модель бүсгүйчүүдийг одоог хүртэл эрж хайсаар байгаа гэнэ.



10. Авсан зургуудаа хянах үйл явц.



11. Маркетингийн менежер Чанудегийн хэлж байгаагаар: "Adore Me-ийн бичлэг Youtube дээр алдартай болсон. Зурагтын сурталчилгаанаас илүү бид Instagram болон Youtube дээр илүү их анхаарал хандуулдаг” гэжээ.



12. "Adore Me" ийн үйлчлүүлэгчдийн 75% нь маш залуухан 20 хүрээгүй бүсгүйчүүд байдаг гэнэ.



13. Энэ компани зөвхөн онлайн худалдаа эрхэлдэг бөгөөд өөрсдийгөө дотуур хувцасны зах зээлд өөрчлөлт хийх болно гэж үздэг байна.



14. "Adore Me" сар бүр шинэ загварын дотуур хувцас борлуулалтанд гаргадаг бөгөөд хосоороо 39-өөс 95 долларын үнээр зарагддаг ажээ.



15. Тэд хувийн дизайнерүүдийг авч ажиллуулдаг байна.



16. "Adore Me" нь зөвхөн туранхай бүсгүйчүүдэд зориулсан хувцас гаргадаггүй бөгөөд бүхий л эмэгтэйчүүдэд  таарах размер байдаг ажээ.



17. Моделиуд зураг авалтын өмнө загас ихээр иддэг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог байна.



18. "Victoria’s Secret"-ийн загвар зохион бүтээгч Хелен Мирс, "Adore Me"-д ажилладаг болжээ.



19. "Adore Me"-ийн орлого жил ирэх бүр нэмэгдсээр байгаа бөгөөд 2012 оны байдлаар 1.1 сая доллар, 2013 оны байдлаар 5.6 сая доллар, 2014 онд 16.2 сая долларын орлоготой ажилласан байна.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()