1. Улаан лооль, моцарелла, самар болон песто сүмс
Найрлага:
400 гр самар
¼ песто сүмс
1 стакан үрлэн улаан лооль
¼ стакан моцарелла бяслаг
2 хоолны халбага базилик
Давс болон перец
Бэлдэх арга:
Саванд самар, песто сүмс, үрлэн улаан лооль, моцареллаг хийж болгоомжтой хутгана. Давс болон перецээр амтлаж, шинэхэн базиликээр чимэглэнэ.
2. Тарвас, тахианы мах болон хар уксустэй салат
Найрлага:
1 стакан хар уксус
450 гр хальсгүй тахианы мах
3 цайны халбага амтлагч
1 хоолны халбага оливын тос
Шинэ ногоо
2 стакан дөрвөлжин хэрчсэн тарвас
½ стакан дор блю бяслаг
¼ нунтаг миндаль
Бэлдэх арга:
Хар уксусыг саванд хар цуугаа хийж буцалгана. Галаа багасгаж 15-20 минутын турш уксусаа өтгөртөл нь байлгаарай. Хайруулын тавгаа халааж, амталсан тахианы махаа шарах бөгөөд гадна талаасаа тахианы мах тань алтлаг өнгөтэй болсон байх ёстой. Тахианы махаа тарвас, бяслаг, самартай хутгаж, уксус нэмээд салат бэлнэ боллоо.
3. Хулуугаар хийсэн салат
Найрлага:
3 стакан жижигхэн хэрчсэн байцаа
1 стакан шарсан хулуу
¼ стакан үрсэн бяслаг
¼ стакан анар жимс
Сүмсэнд:
2 хоолны халбага оливын тос
1 тал хоолны халбага алимны уксус
2 цайны халбага дарсны уксус
1 цайны халбага гич
1 цайны халбага зөгийн бал
Бэлдэх арга:
Сүмсний бүх орцыг нэг саванд хийж, сайн гэгч нь хутгана. Байцаа, хулуу болон бяслагаа хольж, дээрээс нь сүмсээ хийнэ. Сүүлд нь анар жимсээр чимэглээрэй.
4. Киноатай салат
Найрлага:
1 аяга киноа
2 стакан ус
¼ цайны халбага давс
1 стакан хэрчсэн улаан байцаа
1 стакан ногоон вандуй
1 ширхэг амтат улаан чинжүү
½ үрсэн лууван
1 стакан хэрчсэн өргөст хэмх
Сүмсэнд:
¼ буурцагны сүмс
1 хоолны халбага кунжутын тос
1 хоолны халбага будааны уксус
2 хоолны халбага ногоон сонгино
¼ кинза
1 хоолны халбага кунжут
¼ цайны халбага нунтаг цагаан гаа
1/8 цайны халбага халуун чинжзз
Давс, перец
Бэлдэр арга:
Усаа саванд хийгээд дээрээс нь киноа болон давс нэмж хийж буцалгана. Галаа багасгаж ус ширгэтэл байлгаарай. Киноагаа саванд хийж байцаа, вандуй, амтат чинжүү, лууван, өргөст хэмхээ нэмж хийнэ. Жижиг саванд буурцагны сүмс, кунжутын тос, будааны уксус, ногоон сонгино, кинза, кунжут (Sésamum), цагаан гаа, халуун чинжүү, хар перец болон давсаа хийж хутгана. Салатан дээрээ сүмсээ хийж хутгаад хоол бэлэн боллоо.
5. Чернилэн ягаан салат
Найрлага:
1 стакан хулууны үр
1 улаан байцаа (1 кг орчим)
1 стакан хатаасан хар инжир
500 гр лууван
1 стакан петрушка болон гаа
Сүмсэнд:
3 хоолны халбага оливын тос
3 хоолны халбага нимбэгний шүүс, хальс
1 хоолны халбага зөгийн бал эсвэл агчийн сироп
1 шүд жижиглэсэн сармис
1 цайны халбага нунтаг хар перец
2 цайны халбага нунтаг гоньд
Бэлдэх арга:
Сүмсний бүх орцыг хутгана. Байцаагаа жижиг хэрчиж том саванд хийгээд дээрээс нь хэрчсэн лууван, инжир, гаа, петрушкаг нэмнэ. Хулууны үрийг шараад хүнсний ногоотой савандаа хулууны үрээ хийж хутгаарай.
6. Туна загас болон кокосны сүүтэй салат
Найрлага:
500 гр дөрвөлжин хэрчсэн туна загас
8 лаймын шүүс
½ цайны халбага давс
1 улаан лооль
1 ногоон чинжүү
1 цэвэрлэсэн өргөст хэмх
1 цэвэрлэсэн, үрсэн лууван
1 дөрвөлжин хэрчсэн улаан сонгино
1 стакан кокосын сүү
2 хумс сармис
Цагаан гаа
Давс, перец
Найрлага:
Туна загасаа саванд хийж, дээрээс нь лаймын шүүс хийнэ. Амтлаад сайн хутгаарай. Ингээд хөргөгчинд 10-12 минутын турш байлгана. Энэ хооронд тусдаа саванд улаан лооль, амтат чинжүү, өргөст хэмх, лууван, сонгино, сармис, цагаан гаагаа хийж хутгана. Загасаа салатандаа хийж тал лаймын шүүс хийгээд кокосын сүүгээ нэмж хутгаарай.
7. Гоймонтой Грек салат
Найрлага:
2 стакан гоймон
2/3 стакан улаан сонгино
15 ширхэг үрлэн улаан лооль
1 стакан дөрвөлжин хэрчсэн өргөст хэмх
¾ стакан чидун жимс
¾ стакан ногоон чинжүү
1 стакан фета бяслаг
Сүмсэнд:
1/3 стакан дарсны уксус
2 цайны халбага нимбэгний шүүс
½ цайны халбага сармис
1 цайны халбага элсэн чихэр
1 цайны халбага хатаасан орегано
½ стакан оливын тос
Бэлдэх арга:
Эхлээд гоймонгоо чанаж хөргөнө. Жижиг саванд сүмсний бүх орцоо хийж оливын тостой холино. Бүгдийн хольж, бага багаар ургамлын тос хийж хутгаарай. Улаан сонгино, улаан лооль, өргөст хэмх, оливын тос, ногоон чинжүү, фета бяслагийг гоймонтой савандаа хийнэ. Гоймонгоо сүмсээрээ амтлаж сайн хутгаад хамгийн багадаа 3 цаг хөргөгчинд хийгээрэй (нэг шөнө байвал бүр сайн).
8. Утсан "хар амар" загастай салат
Найрлага:
300 гр утсан "хар амар" загасны ясгүй мах
Нэг руккола
1 өргөст хэмх
1 улаан сонгино
1 хоолны халбага оливын тос
1 цайны халбага алимны уксус
1 цайны халбага гич
Давс
Бэлдэх арга:
Оливын тос, алимны уксус, гичийг холино. Ногоо, сонгино, өргөст хэмхээ хутгаад амтлаарай. Салатаа таваглаж, дээрээс нь дөрвөлжин хэрчсэн хар амар загасыг тавиад хоол бэлэн болно.
9. Цагаан манжин, өндөгтэй салат
Найрлага:
400 гр цагаан манжин
1 өргөст хэмх
1 укроп
1 өндөг
100 гр цөцгий
Хар нунтаг перец
Давс
Бэлдэх арга:
Өндгөө сайн чанаад жижиглэж хэрчинэ. Цагаан манжин, өргөст хэмх, укропоо жижиглэж өндөгтэйгөө холиод салатандаа цөцгий нэмж, сайн хутгаарай.
10. Авокадотай салат
Найрлага:
2 аяга руккола
½ хэрчсэн ясгүй авокадо
3 зүсэм моцарелла бяслаг
Базилик
1 хоолны халбага оливын тос
½ цайны халбага хар цуу
Чимх элсэн чихэр эсвэл халбага зөгийн бал
Давс, перец
Бэлдэх арга:
Моцарелла, руккола болон авокадаг хутгаад дээрээс нь базиликийн навч цацаарай. Жижиг саванд оливын тос, хар цуу, элсэн чихэр эсвэл зөгийн бал, давс, перец хийж хутгана. Сүмсээрээ амтлаад хоол бэлэн болно.
Сайхан хооллоорой.