Ширмэн тогоонд хэрхэн мах шарах вэ?

2015-09-09, 21:06
16,279
Бидний энэ удаагийн "хоолондоо" булангийн мэдээгээрээ танилцуулах гэж буй хоол нь Узбек гал тогооны нэрийн зоог бөгөөд арааны шүлс асгаруулам маш амттай, өег учраас дэлхийд алдартай болжээ. Ингээд ширмэн тогоонд хэрхэн мах шарах тухай хялбар аргыг хүргэж байна.
Ширмэн тогоонд хэрхэн мах шарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Орц:
- Үхэр эсвэл хонины мах
- Сүүл
- Сонгино
- Лууван
- Сармис
- Төмс
- Ургамлын тос
- Давс
- Амтлагч

1. Өөрийн хүссэн хэмжээгээр мах болон ногоогоо бэлтгээрэй.



2. Хамгийн гол нь ширмэн тогоонд шарах ёстой гэдгийг мартаж болохгүй.



3. Эхлээд халуун тосонд махаа бор өнгөтэй болтол нь шарна.



4. Махныхаа дээрээс сүүл хийх хэрэгтэй.



5. Сонгино, лууван болон том хэрчсэн сармисаа нэмээрэй.



6. Хоолоо байнга хутгах хэрэгтэй шүү.



7. Сонгиноо болсны дараа төмсөө том хэрчээд, 5-10 минутын турш хутгаж шарна.



8. Одоо давс болон амтлагчаа хийх бөгөөд хар перец, амтат чинжүү, базилик гэх мэт зүйлсийг нэмж болно.



9. Дахин хэдэн минут хутгасны дараа зөөлөн гал дээр тавиарай.



10. Ойролцоогоор 50-60 минут болгоно.



Ингээд хоол бэлэн боллоо. Сайхан хооллоорой.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()