Амтат гахайн мах хэрхэн шарах вэ?

2015-09-07, 20:37
21,140
Анх 16 дугаар зууны үед Англид шарсан гахайн махыг хэрэглэж эхэлсэн бөгөөд орчин үед улс орнууд өглөөний хоолондоо ихээр хэрэглэх болсон билээ. Тэгвэл гахайн махыг зөвхөн сендвич, өндөгтэй хольж иддэггүй ажээ. Ингээд бид та бүхэндээ шарсан гахайн мах болон ногооны цоо шинэ жорыг хүргэж байна.
Амтат гахайн мах хэрхэн шарах вэ?


Хэрэг болох зүйлс:
- Ногоон байцаа (гүнжидийн навч)
- Оливийн тос
- Гахайн мах
- Сармис
- Жижиг сонгино
- Шөлний амтлагч (тахианы шөл амтлагч байж болно)
- Цагаан дарс

1. Байцаагаа угааж бэлтгэнэ.



2. Дөрвөн хэсэг болгож байцаагаа хэрчих хэрэгтэй.



3. Бэлэн болсон байцаагаа салфетик эсвэл даавуун дээр тавьж хатаагаарай.



4. Гахайн мах, сонгино болон сармисаа хэрчиж бэлтгэнэ.



5. Хайруулын тавгандаа оливийн тос хийгээд дунд зэргийн хэмд халаана.



6. Эхлээд гахайн мах болон сонгиноо шараарай.



7. Дараа нь сармис нэмж өгөх хэрэгтэй.



8. Дээр нь байцаагаа тавиад, 30 секундийн турш шарна.



9. Ингээд хайруулын тавганаасаа гаргаж тавиарай.



10. Үлдсэн тосон дээрээ шөлний амтлагч болон цагаан дарсаа нэмээрэй.



11. Байцаа болон гахайн махаа өмнө нь шарсан талынхаа эсрэг талаар нь шарна.



12. Зөөлөн гал дээр 10 минутын турш байлгаарай.



13. Ингээд бэлэн боллоо. Сайхан хооллоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()