Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Шинэ авсан ноосон цамцаа бөөстүүлэхгүйн тулд норгоод 10 цагийн турш хөргөгчинд хийх хэрэгтэй. Харин дараа нь бүлээн усанд хийж гэсгээгээрэй. Ингэснээр зөөлхөн болж, бөөстөхгүй.
2. Хувцасны үнэрийг арилгахын тулд архи болон усыг саванд хийж шүршээрэй.
3. Хувцсанд наалдсан кремийг арилгахын тулд толбо болсон хэсэгтээ сахлын хөөс түрхээд угаагаарай.
4. Уруулын будагны толбо арилгахын тулд үсний лак түрхэж хэдэн минут байлгасны дараа салфеткагаар арчаад угаалгын машинд хийгээрэй.
5. Илгэн гутлыг хумсны зөөлөн хуурайгаар цэвэрлэж болно.
6. Арьсан гуталны толбо арилгахын тулд ус болон уксусыг холиод сойзоор арчих хэрэгтэй.
7. Хөвөн болон вазелины тусламжтайгаар лакан гуталны өнгийг сэргээж болно. Харин гялалзсан өнгөтэй болгохын тулд шил арчигчийн шингэнийг ашиглаарай.
8. Хэрвээ гутал арчих тусгай өнгөлөгч байхгүй бол арьсан гутлаа нойтон салфетка болон чийгшүүлэгчээр арчих хэрэгтэй.
9. Хэрвээ товч тань унасан үед зүү утас байхгүй бол өнгөгүй лакаар түр тогтоож болно.
10. Өнгөгүй лакны тусламжтайгаар нүдний шилний боолтыг сулрахаас сэргийлж болно.
11. Хөхний даруулганы төмөр нухаад байвал шархны лентээр энэ асуудлыг шийдээрэй.
12. Тосны толбо арилгахдаа аяга угаах шингэнээ бага зэрэг түрхээд арчихад хангалттай. Үүнээс гадна жижиг давс эсвэл шохой түрхээд хэсэг хугацааны дараа үлээхэд л болно.
13. Хөвөн болон вазелины тусламжтайгаар хувцасны цахилгаан гацахыг болиулж болно.
14. Хувцсан дээрх хөлсний толбо арилгахдаа ус болон хүнсний содыг найруулж толбон дээрээ түрхээд хэсэг хугацааны дараа зайлж, угаах хэрэгтэй. Мөн аспирин болон хүчилтөрөгчийн ислийг ашиглаж болно.
15. Пүүзний үнэр арилгахдаа бага зэрэг хүнсний сод гутлан дотроо хийгээд хонуулаарай.