Шар айрагны ашиг тус

2015-09-07, 22:50
15,384
Бид шар айргийг эрүүл мэндэд муугаар  нөлөөлөх согтууруулах ундаа гэж мэддэг ч сайн талаас нь төдийлөн бодож үзэж байгаагүй. Харин маш олон судалгаа, шинжилгээний үр дүнд шар айраг нь нэлээд олон сайн талтай болох нь тогтоогджээ. 
Шар айрагны ашиг тус


1. "Virginia Tech" төвийн хийсэн судалгаанаас харахад сард 1 лааз шар айраг уудаг хүмүүс согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүмүүсээс илүү урт насалдаг байна.




2. Шар айраг нь хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бөгөөд гэдэс амархан дүүргэдэг учир бага зэрэг даруулга маягаар хэрэглэхэд хангалттай. Үүнээс гадна чихрийн шижин өвчин тусах нөхцөлийг бууруулж, ходоод гэдэсний асуудал болон зүрх судасны өвчин үүсэхээс сэргийлдэг байна.



3. Шар айрганд антиоксидант агуулагддаг учир зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.



4. Халуун шар айргийг зөгийн балтай хэрэглэх нь ханиад болон элдэв нянгийн эсрэг үйлчилгээтэй. Японы эрдэмтэд энэ аргаар хатгаа болон архаг ханиадыг эмчлэхийг зөвлөдөг байна.



5. Эмч нар Альцгеймер (Нас ахих тусам ой санамж мууддаг, сүүлдээ ярьж чадахаа больж юмыг амархан мартдаг болдог өвчин)-ийн өвчтэй хүнд шар айргийг санал болгодог бөгөөд шар айраг нь тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэн бодох үйл явцыг хөгжүүлдэг байна.



6. Испанийн эрдэмтэд биеийн хүчний хөдөлмөр хийсний дараа шар айраг уухыг зөвлөдөг бөгөөд нэг лааз шар айраг уухад хүч тамир нөхөгддөг болох нь батлагджээ.



7. Шар айрганд жүржийн шүүснээс бага илчлэг агуулагддаг.



8. Шар айраг нь хавдар үүсэх нөхцөлийг багасгана. Учир нь хавдраас урьдчилан сэргийлдэг "ксантогумол" хэмээх химийн бодис агуулагддаг байна.


9. Шар айраг нүдний өвчин үүсэхээс сэргийлнэ.



10. Бага хэмжээгээр уухад хэрэглэж буй эмийн үйлчилгээг илүү хурдасгадаг бөгөөд хэтрүүлбэл үйлчилгээ үзүүлэхгүй болохыг санах хэрэгтэй.



11. Мөн цөсний чулуу үүсэх нөхцөлийг бууруулдаг ажээ.



12. Британийн судлаачдын хийсэн дүгнэлтээр согтууруулах ундааг тохируулан хэрэглэдэг эмэгтэйчүүдийн оюун санаа нас ахисан ч хэвээрээ байдаг гэнэ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()