Амиа алдсан хүүгийн зураг олон сая хүний сэтгэлийг шимшрүүлж байна

2015-09-05, 01:29
20,423
9 дүгээр сарын 3-ны өдөр Туркийн Бодрум хотын далайн эргээс 3 настай бяцхан хүүгийн цогцос олдсон бөгөөд гэр бүлийн хамтаар Сири улсаас дүрвэж явахдаа осолдож амиа алдсан байна. Уг зураг интернэтэд тавигдсан даруйдаа дэлхий даяар шуугиан тарьжээ. Танд ч бас энэ зураг нэгийг бодогдуулах болов уу.
Амиа алдсан хүүгийн зураг олон сая хүний сэтгэлийг шимшрүүлж байна


Хүүг Aylan Kurdi гэдэг бөгөөд ээж болон ахынхаа хамтаар 12 хүнтэй завинд сууж, Сири улсаас Грек руу явжээ. Гэвч замдаа осолдож бүгд амь үрэгдсэн байна.



Нэгэн твиттер хэрэглэгч: “Abdullah өөрийн эхнэр 2 хүүхдээ илүү аз жаргалтай, эрх чөлөөтэй газарт амьдруулахыг хүссэн, жирийн нэгэн аав” хэмээн бичсэн бөгөөд #Aylankurdi хэмээх “hashtag”-аар хүүгийн тухай эмгэнэн бичсэн жиргээнүүд цаг минут тутамд нэмэгдсээр байна.











Гэр бүлийнхнийгээ амь үрэгдсэн мэдээг сонссон хүүгийн аав.





Мөн хүүгийн гэгээн дурсгалд зориулсан маш олон зургууд цахим ертөнцөд тавигджээ.



















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()