Түүхэнд өөрчлөлт хийсэн онгоцны ослууд

Хамгаалалтын бүс, хүчилтөрөгчийн маск, утаа сорогч, ослын тэмдэгүүд гээд энэ бүхэнд заавал анхаарал хандуулах ёстой байдаг билээ.  Ихэнхи ослууд нисэхийн байгууллагын алдаа дутагдлаас үүсдэг бөгөөд үүнээс болоод хүний алтан амь эрсддэг нь харамсалтай. Иймээс бид та бүхэндээ нисэхийн түүхэнд өөрчлөлт хийсэн ослуудыг хүргэж байна.

Түүхэнд өөрчлөлт хийсэн онгоцны ослууд
 
"9 British Airways"
Ослын он: 1982
Ослын шалтгаан: Галт уулын дэлбэрэлтийн талаар мэдээлэл өгөөгүй
"9 British Airways"-ийн ослыг Жакартын осол хэмээн нэрлэдэг байна. Лондонгоос Окленд руу "Boeing 747-236B" нисэх үед онгоцны дөрвөн хөдөлгүүр ажиллахаа больсон бөгөөд тухайн үед онгоцны хянах самбар дээр ямар нэгэн доголдол илрээгүй байсан хэдий ч онгоцны салон утаагаар дүүрчээ.
 
Нисэх буудлын хамгийн ойрын диспетчер Жакартатай холбогдож онгоц ослын зогсолт хийж газардахаар шийджээ. 13000 фут доошилсоны дараа нисэгчид онгоцны хөдөлгүүрүүдийг нэг нэгээр ажиллуулж чадсан байна. Хэдийгээр цонхоор ямар нэгэн зүйл харагдахгүй байсан ч тэд онгоцыг амжилттай газардуулсан ажээ. 9 British Airways-ийн нийт 263 зорчигч амьд гарч чадсан байна. Хөдөлгүүр ажиллахгүй болсон шалтгаан нь Галунгунг галт уулын дэлбэрэлтийн утаанаас болжээ. Утаа нь хөдөлгүүрийг халааж, унтрахад нөлөөлсөн байна. Энэ осол нь галт уулын дэлбэрэлтийн талаар мэдээллийг нисэхийн байгууллагад мэдээлэх ёстой гэдгийг харуулжээ.


 
"Air Canada 797"
Ослын он:1983
Ослын шалтгаан: утааны мэдрэгч, автомат гал унтраах
Даллас-Торонтогийн нислэгийн хувиараар 10 км-ийн өндөрт нисэж байх үед салонд утааны үнэр гарсан байна. Төд удалгүй онгоцны салон хар утаагаар дүүрч, огцом доошложээ. Алдаа гарснаас 30 минутын дараа онгоц Цинциннати нисэх буудалд газардсан байна. Дөнгөж газардсаны хэдхэн минутын дараа онгоц дэлбэрч 46 хүнээс 23 хүн л амьд гарч чаджээ. 

NTSB судалгаанаас харахад онгоцны угаалгын өрөөний хананы цаана гал гарч эхэлсэн байжээ. Харин онгоцны багийнхан болон зорчигчид зөвхөн утаа л харсан байна. Онгоц нисэх үед салхи хүчтэй байдаг учир энэ нь гал болон хувирчээ. Үүнээс хойш онгоц бүрт гал мэдрэгч, автомат гал унтраагч хийж ослын хаалга руу гарах тэмдэглэгээг хийхээр болсон байна.


 
"191 Delta Air"
Ослын он: 1985
Ослын шалтгаан: цаг агаарын нөхцөл байдал
"Lockheed L-1011" онгоц нь  Даллас/Форт-Уэрт нисэх онгоцны буудал дээр газардах гэж байсан бөгөөд 180 метрийн өндөрт байх үед хүчтэй салхинд өртсөн байна. Онгоц 400 км\цагийн хурдтайгаар нисэх буудлын байшинг мөргөжээ. 194 хүнээс 134 хүн амиа алджээ. Тиймээс онгоцонд цаг агаарыг тодорхойлогч байх хэрэгтэй хэмээн үзсэн бөгөөд мөн агаарт ямар нэг зүйлтэй  мөргөлдөхөөс сэргийлсэн "TCAS II" төхөөрөмж тавихаар болсон байна.


 
"243 Aloha Airlines"
Ослын он: 1988
Осол болсон шалтгаан: Техникийн үзлэг дутуу
 
Aloha компанийн "Boeing 737" онгоц Хило нисэх буудлаас Гонолулу нисэх буудал руу нисэх явцад онгоцны хэсгээс салж унасан байна. Зорчигчид тэнгэрт (– 45 °C)-ын салхинд нисжээ. 94 зорчигч амьд гарч чадсан бөгөөд нэг онгоцны үйлчлэгч амиа алдсан байна. NTSB –ийнхний мэдээлж байгаагаар ийнхүү осол болох шалтгаан нь муу холбоос, элэгдэл ихтэй байдал зэрэг нөлөөлсөн гэнэ. Тиймээс богино нислэг хийж буй онгоцонд хүртэл сайн техникийн үзлэг хийх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

 
"UA 232"
Ослын он:1989
Осол болсон шалтгаан: Гидравлик системийн хамгаалах цорго
 
Денвер хотын  Степлтон  нисэх онгоцны буудлаас "United Airlines" компанийн онгоц хөөрөөд удаагүй байтал энэхүү осол болсон байна. Онгоцны хөдөлгүүрийн сэнс эвдэрсэн бөгөөд үүнээс болж онгоцны гидравлик систем болон хэвтээ сүүл гэмтсэн байна. Энэ нь гидравлик шингэний алдагдалд оруулж, жолоог удирдах боломжгүй болгожээ. Онгоцны хоёр хөдөлгүүр л ажиллагаатай байсан бөгөөд зөвхөн төв банктай байсан учир гэмтэл ихэссээр л байв.

Ингээд нисгэгчид ослын зогсолт хийх шаардлагатай болсон бөгөөд энэ үед хүчтэй  салхи үлээж баруун далавч салж унасан ажээ. Үүнээс болоод онгоц хэдэн хэсэгт хуваагдаж, онгоц шатаж эхэлсэн байна. 285 хүнээс 184 хүн амьд гарчээ. Ослын гол шалтгаан нь хөдөлгүүрийн сэнсний цооролт байсан бөгөөд техникийн үзлэгээр оношилж чадаагүй байжээ. Тиймээс гидравлик системийг хамгаалах цорго заавал хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрчээ.


 
"USAir 427"
Ослын он: 1994
Ослын шалтгаан: жолооны хүрдний асуудал
 
Чикаго-Флорида чиглэлийн нислэг хийж байсан "Boeing 737" онгоц Питтсбургт нэгэн зогсолт хийсэн байна. Гэвч зогсоолд хүрэхийн 10 км-ийн наана онгоц 483 км\цагийн хурдтайгаар осолдсон ажээ. 132 зорчигчдоос нэг нь ч амьд гарч чадаагүй учраас USAir–ийнхан Боингийн үйлдвэрлэгчдийг буруутгасан байна. Харин Боингийнхан онгоцны нисгэгч нарыг буруутгажээ.

Хэний буруу болохыг, ослын шалтгааныг тодорхойлохын тулд NTSB –ийнхан 5 жилийн турш ажилласан байна. Үүний үр дүнд гарсан дүгнэлтээр жолооны хүрдэнд саад учирсан бөгөөд гүйцэтгэх дамжлаганд алдаа гарсан болохыг тогтоожээ. Гүйцэтгэх дамжлаганд хүйтэн гидравлик шингэн орох үед жолоо гацдаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Боингийнхан 500 сая долларыг зарцуулжээ.


 
"592 ValuJet"
Ослын он: 1996
Ослын шалтгаан: галын мэдээлэл
 
"ValuJet Airlines"–ынхан 1996 оны 5 сарын 11-нд Майами-Атлантагийн нислэгийг хийсэн байна. Хөөрснөөс 9 минутын дараа онгоцны ачааны хэсэгт гал гарсан ажээ. Гал гарах болсон шалтгаан нь хугацаа нь дууссан пиротехник хүчилтөрөгчийг генератор ашигласан байжээ.Эхлээд онгоц утаагаар дүүрч хэсэг хугацааны дараа онгоцны урд талын хэсэг ачааны хэсэг рүү цөмөрч орсон байна. Харин онгоц  Эверглейдсийн намаг руу унасан ажээ. Онгоцны 110 зорчигч бүгд амиа алджээ. Үүнээс болж онгоцонд галын мэдээлэл өгөх төхөөрөмж суурилуулах шийдвэр гарсан байна.


 
"TWA 800"
Ослын он:1996
Ослын шалтгаан: азотын систем
 
"Trans World Airlines" компанийн онгоц 1996 оны 7 сарын 17–нд Жонн Кеннедигийн нисэх онгоцны буудлаас Нью-Йорк, Рим руу ниссэн байна. Маршрутын дагуу Парист түр зогсолт хийх ёстой байсан ч Францын нийслэлд хүрч чадсангүй. Нислэг эхэлсний 12 минутын дараа онгоц дэлбэрч онгоцны 230 зорчигч бүгд амиа алджээ.
 
Ослын шалтгааны нэг нь террорист халдлага, тэсрэх бөмбөг байх магадлалтай гэнэ. Харин судалгаа хийж үзэхэд энэ нь худлаа болсон бөгөөд цахилгааны утасны доголдлоос болсон байна. Үүнээс болоод түлшний хэмжээг тодорхойлдог систем эвдэрч, хэт их хүчилтэй болсноор түлшний төв банк нь гэмтсэн ажээ. Иймээс төв түлшний системийг азотын системтэй холбосон бөгөөд онгоц дэлбэрэх асуудал багассан байна.


 
"SWR 111"
Ослын он: 1998
Ослын шалтгаан: галд тэсвэртэй тусгаарлагч материал
 
Жонн Кеннедигийн нисэх буудлаас хөөрөөд цагийн дараа "SWR 111" онгоц Женев руу нисэх үед утаа үнэртэж эхэлсэн байна. Энэ асуудал хөргөлтийн системтэй холбоотой байх магадлалтай хэмээн онгоцны багийнхан ослын зогсолт хийхээр болжээ. Харин зогсолт хийхийн өмнө багийнхан түлшийг далай руу хаяхаар шийдсэн бөгөөд энэ үед нэг зүйл буруу эргэж тэд яаралтай ослын зогсолт хийх шаардлагатай болсон байна.
 
Осол болсны жилийн дараа далайн ёроолоос онгоцны бүх эд ангийг гаргажээ. Судалгаа 4 жилийн турш үргэлжилсэн бөгөөд IFEN системийн алдагдлаас болж осол болсон гэсэн дүгнэлт гарчээ. Цахилгааны утсанд ашиглаж байсан төхөөрөмж нь гал тусгаарлахдаа муу байсан учир ийнхүү аюул тулгарсан байна. Үүнээс болоод галт тэсвэртэй, өндөр зэрэглэлийн төхөөрөмжийг ашиглах хэрэгтэй болох нь тодорхой болжээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()