Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
20. Дрю Бэрримор (Drew Barrymore)
Хамгийн анх Дрю Бэрримор “The Extra-Terrestrial” кинонд бага байхдаа тоглож байсан байна. Энэ үеэс эхлэн хар тамхи, согтууруулах ундааны асуудалтай тулгарч эхэлжээ. Олон жилийн турш тэрээр энэ хорт зуршилтайгаа тэмцэж байсан бөгөөд 14 насандаа амиа хорлохоор оролдож байсан ажээ. Хожим нь тэрээр амьдралаа өөрчилж, өөрийгөө ялан дийлж чадсан юм.
19. Элтон Жон (Elton John)
Дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг болох Элтон Жонд өөрийн бэлгийн чиг хандлагаа олон жилийн турш нууж байсан билээ. Линда Вудроу хэмээх эмэгтэйтэй сүй тавьсан байсан тэрээр хуурамч амьдралыг хүсэхгүй байсан учир амиа хорлохоор завдаж байсан ажээ.
18. Тина Тернер (Tina Turner)
Тина Тернер гэр бүлийн хүчирхийлэлд ихээр өртөж байсан бөгөөд түүнийг ажлын хамтрагч, найз залуу нь болох Айк Тернер зодож дарамталдаг байжээ. Тэрээр хэдий амжилтад хүрч чадсан ч 1986 онд амиа хорлохыг оролдож байжээ.
17. Уолт Дисней (Walt Disney)
Хөгжилтэй байдал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын бэлгэ тэмдэг бол Уолт Дисней билээ. Харин нэг удаа түүнийг ямар ч авъяасгүй хэмээн шүүмжилснээс тэрээр хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж амиа хорлохыг завдсан байна.
16. Билли Жоэл (Billy Joel)
Биллиг амар тайван амьдралтай гэж төсөөлдөг ч тэрээр өсвөр насандаа бусдын адил олон асуудалтай тулгарч байсан байна. 1970 онд Билли амиа хорлохын тулд тавилга өнгөлөгч ууж байжээ.
15. Эминем (Eminem)
Эминем 1997 онд анх тайзан дээр гарч байсан билээ. Тэрээр хайртай эмэгтэйгээсээ салсныхаа дараа хүчтэй эм хэрэглэж амиа хорлохыг завдаж байсан ажээ.
14. Дрю Кэри (Drew Carey)
Хошин шогийн од тэрээр мөн л шулуун дардан замыг туулаагүй ажээ. Тэрээр өөрийн шоугаа зохион байгуулахын өмнө буюу 18-20 насандаа амиа хорлохыг оролдож байсан байна. Хоёр дахь удаагийн оролдлого ихэнхидээ амь насыг авч оддог ч Дрю азаар амьд гарч чаджээ.
13. Бритни Спирс (Britney Spears)
Бритни Спирс нэгэн үе хөгжмийн ертөнцийг эзэгнэж, түүний дуунууд бүх л чартыг тэргүүлдэг байсныг бид мэдэх билээ. Гэхдээ тэрээр карьер болон хувийн амьдралдаа нэлээд хэцүүхэн зовлонг туулж ирсэн бөгөөд хэд хэдэн удаа амиа хорлохоор оролдож байжээ.
12. Арти Ланге (Artie Lange)
Бас нэгэн хошин шогийн жүжигчин Арти Ланге 2010 онд амьдралаас залхсандаа ер бусын хэрцгийгээр амиа хорлохыг завдсан байна. Тэрээр өөрийгөө хэд хэдэн удаа хутгалсан байжээ.
11. Шелли Лонг (Shelley Long)
Шелли “Merry Company” цувралын Дианагийн дүрээр алдартай бөгөөд түүний гаргаж байсан алдаанууд бараг л түүхэнд орсон биз. Тэрээр хамтран ажиллагсадтайгаа зодолдсоноор зураг авалтаас хөндийрсөн байна. Тэрээр ажлаасаа шалтгаалан сэтгэлээр унаж, их хэмжээний өвчин намдаах эм ууж байжээ.
10. Питер Фонда (Peter Fonda)
Холливудын домогт жүжигчин Питер Фондын ээж хүүгээ 10 настай байхад нь амиа хорлож нас барсан байна. Ээжийнх нь үхлээс хэдхэн сарын дараа түүнийг бууны шархтай хэвтэж байхыг олжээ. Тэрээр үүнийг санаандгүй осол байсан хэмээн тайлбарласан ч амиа хорлох гэсэн анхны оролдлого нь байсан болов уу.
9. Патти Дьюк (Patty Duke)
Жүжигчин, дуучин, зохиолч Патти олон сайхан бүтээлээрээ дэлхий дахинаа алдаршсан ч хувийн амьдрал нь нэлээдгүй асуудалтай байсан бололтой. Тэрээр хэд хэдэн удаа амиа хорлохоор оролдож байсан бөгөөд түүнийг сэтгэлийн гүн хямралтай хэмээн оношилж байжээ.
8. Майк Тайсон (Mike Tyson)
Ид цэцэглэж байх үедээ тэрээр дийлдэшгүй хүч чадалтай байсан бөгөөд олон боксчид түүнтэй тулалдалгүй шууд бууж өгдөг байсан байна. Гэхдээ түүний хэлж байснаар боксын хорхойтон Дон Кинг түүнийг дарамтладаг байсан учир тэрээр сэтгэл санаагаар унаж байсан гэнэ. Үүнээс гадна тэрээр хүчингийн хэргээр ял эдэлж байсан ба үүнийхээ дараа амиа хорлох оролдлого хийж байсан байна.
7. Фрэнк Синатра (Frank Sinatra)
Хэдийгээр маш их нэр алдартай байсан ч тэрээр сэтгэл гутралд орон шаналж байсан гэнэ. Хоёр дахь эхнэр болох Ава Гарднертай үүссэн асуудлын улмаас амиа хорлох оролдлого хийж байжээ. 1998 онд тэрээр зүрхний шигдээсээр нас барсан билээ.
6. Мики Доленс (Miki Dolens)
The Monkees –ийн 1970-аад оны үеийн алдарт хөгжимчин тэрээр дотоод ертөнцийнхөө зөрчлөөс болж амиа хорлох оролдлогууд хийж байжээ.
5. Надя Команечи
Тэрээр 1976 онд Олимпийн наадамд амжилт байгуулсныхаа 2 жилийн дараа цайруулагч ууж амиа хорлохыг оролдсон байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ бүх зүйлээ үгүйсгэсэн ажээ.
4. Оуэн Уилсон (Owen Wilson)
3. Хэлли Берри (Halle Berry)
2. Сэмми Дэвис (Sammy Davis)
Тэрээр өөрийн гадаад төрх, үндэс угсаанаасаа болоод үргэлж шүүмжлэлийн төвд байсан. Ингээд өөрийгөө буудахыг оролдсон бөгөөд түүнийг ээж нь зогсоож амжсан байна.
1. Диана гүнж
5. Надя Команечи
Тэрээр 1976 онд Олимпийн наадамд амжилт байгуулсныхаа 2 жилийн дараа цайруулагч ууж амиа хорлохыг оролдсон байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ бүх зүйлээ үгүйсгэсэн ажээ.
4. Оуэн Уилсон (Owen Wilson)
Оуэн Уилсон хошин шогийн дүрээрээ нэлээд алдартай хэдий ч 2007 оны 8 сарын 26-нд дотныхоо найзтай муудалцсанаас болж амиа хорлох оролдлогыг хийж байсан байна. Түүнийг мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэсэн ухаангүй байдалтай байхад нь олжээ. Азаар эмнэлэгт ухаан орсон байна.
3. Хэлли Берри (Halle Berry)
Дэвид Жастисаас салсны дараа Хэлли сэтгэл санааны гүн хямралд орсон учир амиа хорлохоор шийдсэн байна. Тэрээр нүүрстөрөгчийн дутуу ислээр амиа хорлохыг оролдож байсан бөгөөд түүнийг зогсоосон цорын ганц зүйл нь ээж нь байсан гэнэ. Ингээд жүжигчин бүсгүй сэтгэл санааны гүн хямралаас гарч чадсан бөгөөд амьдралдаа хэзээ ч дахин хүнтэй гэрлэхгүй хэмээн ам гарчээ.
2. Сэмми Дэвис (Sammy Davis)
Тэрээр өөрийн гадаад төрх, үндэс угсаанаасаа болоод үргэлж шүүмжлэлийн төвд байсан. Ингээд өөрийгөө буудахыг оролдсон бөгөөд түүнийг ээж нь зогсоож амжсан байна.
1. Диана гүнж
Диана гүнж богинохон амьдралынхаа хугацаанд их зүйлийг хийсэн бөгөөд нэгэн ярилцлагандаа амиа хорлох оролдлого хэд хэдэн удаа хийж байсан гэж хэлж байсан байна. Тэрээр анхны хүүгээрээ жирэмсэн байх үедээ тэрээр шатнаас үсэрч байсан гэнэ.