Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хятадын өмнөд хэсгийн Чункин хотын оршин суугч Чен 7 настайдаа
ослын улмаас хоёр гараа алдсан бөгөөд саажилттай болсон ээжийнхээ хамт
амьдардаг байна. 2014 онд хотын оршин суугчид түүний 91 настай ээжийг
бүрэн асаргаандаа авсан ба үүнээс өмнө Чен шүдээрээ халбага зуун
ээжийгээ хооллож, асарч сувилдаг байсан ажээ. Өвлийн улирал Чений хувьд
маш хүнд байдаг ба дулаан оймс авч чадалгүй заримдаа хөлөө хөлдөөчихдөг
байна.
1. Тэрээр 14 настайгаасаа эхлэн гэр бүлийн аж ахуйдаа ажиллаж эхэлсэн ба 20 настайд нь аав нь нас баржээ.
2. Гараа алдсанаасаа хойш хөлөөрөө бүхнийг хийж сурсан бөгөөд Чен хоол хийж, аж ахуйдаа ажиллаж тэр бүү хэл тор нэхдэг гэнэ.
3. Анх хөлөөрөө хутга ашиглаж сурахаар оролдож байсан үеийнх нь сорви түүний хөл дээр байна.
4. Чен өөрийн биеэрээ дутуу эрхтэнээ орлуулдаг
5. Түүний ээж саажилттай болсноор гэр орны ажилд туслах хэн ч байхгүй болжээ.
6. Тэрээр цахилгааны гэмтлээс болж хоёр гараа алдсан байна.
7. Чен өөрийн гэр орноо, хувийн аж ахуйгаа гээд бүгдийг нуруундаа үүрдэг.
8. Түүний хийдэг ажлуудын нэг
9. Хүндээр өвдсөн ээжтэйгээ хоцорсон түүнд нэгэн хүн гуйлга гуйхыг санал болгосон ч тэр эсэргүүцэж “надад гар байхгүй ч сайн хөл байна, би иймэрхүү маягаар мөнгө олохыг хүсэхгүй байна” хэмээн хариулжээ.