Тахианы мах шарах хялбар арга

2015-08-28, 19:57
85,736

Шар айрганд дарсан тахианы мах гэхээр энгийн биш мэт сонсогдож болох юм. Гэвч ингэж хийсэн тахианы мах нь зөөлөн, шүүслэг, шинэхэн барьсан талх мэт сайхан амт үнэртэй болдог байна. Ингээд бид та бүхэндээ амтат тахианы мах шарах хялбар аргыг хүргэе.

Тахианы мах шарах хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Орц:
10-12 ширхэг тахианы далавч
4-5 ширхэг гуя
4-5 ширхэг тахианы хөл
0.5 л шар айраг (ямар ч байж болно)
100-150 гр дарс (улаан, цагаан хагас чихэрлэг)
50 гр үзэм
1 хоолны халбага давс
1 хоолны халбага гич (горчиц)
 
Хийх арга:
1. Тахианы махаа сайн гэгч нь угааж, хальсийг нь хуулж авна.


 
Үндсэн орц болох:
-давс
-үзэм
-гич
-дарс
-шар айраг



2. Заавал хайруулын таваг гэлтгүй ямар ч хэлбэртэй саванд шарж болно.



3. Савныхаа захаар далавчнуудаа тавьж, голд нь гуя болон хөлийг нь тавина.



4. Бэлэн болсон сүмсээ дээрээс нь хийнэ. Ерөнхийдөө давс, үзэм, шар айргаар сүмс хийдэг бөгөөд хэрвээ та хүсвэл зарим найрлагаас нь хасаж болно.



5. Шарах шүүгээнд 5-10 минутын турш байлгана.



6. Шарах шүүгээгээ 200-230 градуст тохируулаарай.



7. Ингээд 60 минутын дараа шарах шүүгээгээ нээж үзэх бөгөөд сүмс  нь ширгэж, сайхан үнэртэж эхлэхэд гаргах хэрэгтэй. Гэхдээ заавал бүх сүмсийг ширгэж дуустал нь хүлээх хэрэггүй.



8. Ингээд сайхан амттай, зөөлөн тахианы мах бэлэн боллоо.



9. Мөн энэ хоолыг хүйтэн дарстай уухад нэн тохиромжтой.



 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()