Далд утга санаатай шилдэг 25 кино

Ихэнхи хүмүүс өвөрмөц төгсгөлтэй, сонирхолтой киног илүүд үздэг билээ. Хэдийгээр кино ертөнцийн томоохон зах зээлд маш олон кино хийгдэж байгаа ч хангалттай, сэтгэлд хоногшин үлдсэн нь цөөхөн. Тиймээс бид та бүхэндээ далд утга санаатай дэлхийн хамгийн шилдэг кинонуудыг танилцуулж байна.
Далд утга санаатай шилдэг 25 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Seven

Энэ кино нь хүмүүсийг хийсэн хэргийнхэн төлөө шийтгэдэг солиотой цуврал алуурчины тухай гардаг бөгөөд зураг авалтын явцад ямар төгсгөлтэй хийх талаар их маргалдсаны эцэст, Брэд Питт киноны төгсгөлийг өөрчлөх юм бол энэ дүрд тоглохоосоо татгалзаж байна гэсэн учраас юуг нь ч өөрчлөөгүй байна.



2. Fight Club
Уг кинонд нойргүйдлийн өвчнөөс болж шаналж байгаа хүний тухай гарах бөгөөд уйтгартай амьдралаас салахыг оролдож, замдаа савангийн наймаачин Тайлер Дардентай таарснаар киноны сонирхолтой хэсэг эхлэх болно.



3. Angel Heart
Хувийн мөрдөгч Гарри Эйнжел дайны үеэр ажлын захиалга авдаг бөгөөд нэгэн бүтэлгүйтсэн наймааны талаар судлаж эхлэх болно.



4. Shutter Island
Киноны гол баатар нь шүүхийн байгууллагын хоёр ажилтан бөгөөд тэд хамтдаа Массачусетс мужид очин, эмнэлэгээсээ алга болсон нэгэн эмэгтэйн хэрэг дээр ажилладаг байна. Төгсгөл нь танд таалагдах болов уу.



5. The Mist
Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кино төгсгөлийн хэсгийг нь бага зэрэг өөрчилжээ. Харин зохиолч нь киноны төгсгөлийг өөрчилсөнд дургүйцээгүй байна.



6. The Hitchhiker's Guide to the Galaxy
Дэлхий дээр маш олон биетүүд нисэж эхлэхэд хүн төрөлхтөн дэлхийн төгсгөл болох нь гэдэгт итгэлтэй болно. Энэхүү онц сонирхолтой кино нь ижил төрлийн кинонуудаасаа дээгүүрт жагсдаг байна. 



7. The Departed

Киноны гол баатрууд цагдаагийн академид сурч байсан хэдий ч, нэг нь хууль сахиулах байгууллагынх харин нөгөөх нь мафийн төлөөлөгч байжээ. Үнэнийг олж илрүүлэхийн тулд тэдний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө.



8. The Sixth Sense
9 настай хүүхдийг хүмүүс галзуу хэмээн үзэж байсан ч, сэтгэл судлаач түүний сэтгэцийг засахийг хичээх болно. Гэвч төгсгөл нь бүх зүйл таны төсөөлснөөс өөр байх болов уу.



9. The Life of David Gale
Киноны гол дүр цаазаар авах ялын эсрэг байсан ч, хоригдох болно. Энэ нь заримдаа шүүх алдаа гаргадаг гэдгийг харуулсан кино болжээ.



10. La migliore offerta
Эргэн тойронд буй бүх зүйлийг аалзны тор мэт будлиантай болохыг та энэ киноноос үзээрэй.



11. Law Abiding Citizen
Шүүхийн шийдвэрээр гол дүрийн баатрын эхнэр болон хүүхдийн амь насыг хороосон алуурчин шоронгоос суллагдах учир тэрээр өөрөө үнэнийг тогтоож хариугаа авахаар шийднэ. Хэдийгээр тэр шоронд орсон ч өөрийн энэ бодлыг орхиогүй бөгөөд, түүний бодсоноор болохгүй бол хорих ангиас гарахгүйгээр хүний амийг хорооно гэдэгтээ итгэлтэй байсан байна. Анх энэ сүрдүүлэг нь инээдтэй санагдаж байсан ч хоригдол худал хэлээгүй болохыг ойлгожээ.



12. The Prestige
Үйл явдал төрөл бүрийн үл мэдэгдэх зүйл явагдаж буй үед өрнөдөг байна. Киноны гол дүр болох Роберт болон Альфред нар илбэчин найзууд байсан ч алдар нэр хүндийн төлөө дайснууд болдог байна.



13. A Beautiful Mind
Жон Форбс Нэш хэмээх агуу математикчийн амьдралаас сэдэвлэсэн уг кино сэтгэцийн өвчтэй хэдий ч, амжилтанд хүрч болдогийг хүмүүст ойлгуулж чаджээ. 



14. The Others
Энэ кино нь гайхалтай найруулга, шилдэг оньсон тайлал бүхий онц сонирхолтой кино юм.



15. The Usual Suspects

Муу залуусын довтолгооноос зөвхөн нэг залуу амьд үлддэг байна. Харин дараа нь тэрээр мөрдлөгийн цорын ганц гэрч болох бөгөөд гэмт хэргийн захиалагч үл мэдэгдэх Кайзер Сузыг олохыг хичээдэг ажээ.



16. Looper

Зөгнөлт төрлийн уг кинонд ирээдүйд гэмт хэрэгтнүүд хэрхэн өөрт таалагдаагүй хүмүүсийн амийг хороодог болохыг харуулна.



17. Memento

Леонард Шелби цус багадалтын ховор өвчтэй бөгөөд амьдралынхаа хором бүрийг тод санадаг хэдий ч, заримдаа 15 минутын өмнөхөө ч санадаггүй ажээ. Тиймээс энэ өвчин нь эхнэрийнхэн амийг хороосон алуурчныг олоход нэлээд асуудал болдог байна.



18. The Game
Киноны үйл явдал санаанд оромгүй байдлаар өөрчлөгдөх нь үзэгчдэд ихээхэн таалагддаг байна.



19. Lucky Number Slevin

Киноны баатар болох Селвиний гэрийг битүүмжилж, найз бүсгүй нь өөр залуу руу явна. Харин хэсэг хугацааны дараа тэрээр асуудлыг шийдэхэд бүр хэцүү асуудалд орооцолддог байна.



20. Deja Vu

Бодит байдал руу бага багаар улам ойртох энэхүү сонирхолтой киног та үзээд харамсахгүй болов уу.



21. Vanilla Sky
Кино хэдий сайхан эхэлдэг боловч төгсгөл нь танийг гайхшруулах болно.



22. Secret Window
Стивен Кингийн зохиолоор бүтсэн уг киноны гол дүрд нь алдарт жүжигчин Жонни Депп тоглодог байна.



23. The Skeleton Key

Киноны гол дүрийн баатар "зарим хаалганууд түгжээтэй үлдэх хэрэгтэй" гэдгийг ойлгодог хэдий ч, хэтэрхий орой бүх хаалганы түлхүүрийг өөрийн болгож чаддаг байна.



24. Inception
Хэрвээ та дараа нь юу болох бол хэмээн бодогдоход хүргэх кинонуудад дуртай бол энэ кино танд тохирох болно.



25. Moon
Сэм 3 жилийн турш саран дээр ярьдаг робот Гертийн хамт амьдардаг бөгөөд гэрээ дуусахаас хоёр долоо хоногийн өмнө тэрээр ээлжний ажилтантайгаа танилцсанаар үйл явдал сонирхолтой өрнөх болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()