Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
АНУ-ын Вашингтон мужийн иргэн 51 настай Leonard Robinson 3 хүүхдийн эцэг бөгөөд “Hope for Henry” хэмээх сангийн үүсгэн байгуулагч юм байна. Тэрээр үргэлж хүнд өвчин туссан хүүхдүүдэд итгэл найдвар төрүүлэхийн тулд супер баатрын дүрд хувирдаг ажээ.
Тэр ч бүү хэл, тус газрын замын цагдаа нар түүнийг хурд хэтрүүлсэн ч торгодоггүй байна. Учир нь өвчтэй хүүхдүүдийн сүүлчийн хүслийг нь биелүүлэхээр явж байгаа тул хэн ч түүнийг зогсоодоггүй гэнэ.
Нийт 12 жилийн турш энэхүү үйл ажиллагааг хийсэн Robinson: “Би хүүхдүүдэд итгэл найдвар, амьдрал урам зориг өгөхийг хүсдэг. Тэд намайг хараад аз жаргалтай болоход нь би дуртай” гэжээ.
Мөн хүүхдүүд түүнтэй уулзаад “Би өвчинтэйгөө тэмцэж чадна” хэмээн амлаж, чигчий хурууны тангараг өргөдөг байна. Гэвч олон сая хүүхдүүдийн итгэл найдвар нь болсон “Batman” өнгөрсөн ням гарагт машины олсоор нас баржээ. Америкчууд түүний үхэлд ихээр эмзэглэж байгаа бөгөөд жинхэнэ супер баатрын үлгэр жишээг дэлхий нийтэд харуулсан агуу хүн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гашуудан бичсэн байна.