Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эгэл жирийн сумын дунд сургуулиас эрдмийн гараагаа эхлэн англи хэл бие даан суралцаж, Олон улсад тэргүүн зэрэгт бичигддэг Фулбрайтын тэтгэлэг хүртэн дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн залуус Монголд маань хэр олон байдаг бол? Бидний анд А.Түвшинсайхан бол тийм л хичээл зүтгэлтэй, үнэнч шударга, бусдад үлгэр дууриал болохуйц хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу. Тэрээр МУИС-ийн Мэдээллийн системийн инженерийн ангид суралцаж байхдаа хичээлийнхээ хажуугаар IBT TOEFL-ийн шалгалтанд бэлдэж, 107 оноо аван оюуны өндөр чадамж, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ биднийхээ бахархлыг хүлээж байсан билээ.
Найз маань АНУ-д Мэдээллийн системийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалж, Рэйлком ХХК, Мобиком Корпораци, MSM ХХК-д гүйцэтгэх болон удирдлагын түвшинд ажиллан мэдээллийн технологийн салбарын шинэчлэлт, хөгжил дэвшилд гар бие оролцон, дотоод, гадаадын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр амжилттай ажиллаж байлаа. Ганцхан жишээ татахад, 2013 онд АНУ-д сурч байхдаа зуны амралтаараа эх орондоо ирж та бидний сайн мэдэх ТҮЦ машин буюу Иргэдийн лавлагаа мэдээллийн цэгийн нэгдсэн үйлчилгээг бий болгоход чухал хувь нэмрээ оруулсан юм.
Өдгөө 29 настай, хийж бүтээх их үйлсийнхээ дөнгөж эхлэл дээр яваа эрхэм нөхөр минь өнгөрсөн долдугаар сард үүсгэгч шалтгаан нь дэлхий нийтэд тодорхойгүй байгаа цусны хорт хавдраар өвчлөн амь нас нь өдөр хоногоор хэмжигдэн буйг өгүүлэхэд үнэхээр харамсалтай байна. Найзын маань эхний шатны эмчилгээ болох химийн эмчилгээг Монголд хийсэн бөгөөд хоёр дахь шатны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг БНХАУ-ын Цэргийн төв эмнэлэгт хийх юм.
Хорт хавдрын тархац эрчимтэй явагдаж байгаа учраас маш яаралтай буюу 9 сарын 10-ны дотор хагалгаанд орохыг эмч нар санал болгосон ч хагалгааны зардал 140 сая, мэс заслын дараа 4-5 сар хэвтэн эмчлүүлэх зардал 50-60 сая, нийт 200 гаруй сая төгрөг нэн даруй шаардлагатай болоод байгаа тул эрхэм найзтай минь мөр зэрэгцэн суралцаж байсан, гар нийлэн ажиллаж байсан хамт олон, уугуул нутгийн зон олон болоод халуун сэтгэлт хүн бүхнийг тусламжийн гараа сунгахыг уриалж байна.

Та бүхний сайхан сэтгэлийн үрээр аав, ээжийн ачлалт хүү, найз нөхдийн итгэлт анд, эх орны чадварлаг мэргэжилтэн А.Түвшинсайхан маань эрүүл саруул болж, улс эх орондоо ихийг хийж бүтээх нь дамжиггүй.
Хандивын данс: Хаан Банк-5084347766 A.Түвшинсайхан
Ертөнц даяарыг сайны үр гэрэлтүүлэн байг!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.