Агуу удирдагчдын бичсэн нууц захидлууд ил болжээ

Богино мессеж, электрон шуудан илгээх үйлчилгээ, фейсбүүк, твиттер гэх зэрэг нийгмийн сүлжээний хэрэгслүүд үүсээгүй байх үед хүмүүс хоорондоо зөвхөн захидлаар харилцдаг байсан билээ. Ингээд та бүхэндээ дэлхийн түүхэн дэх агуу удирдагчдын болон уран бүтээлчдийн хоорондоо харилцаж байсан болон тэдэнд зориулан бичигдсэн сонирхолтой захидлуудыг хүргэе.
Агуу удирдагчдын бичсэн нууц захидлууд ил болжээ


10. Кубын удирдагч Ф.Кастрогийн Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд бичсэн захидал
Кубын удирдагч, дарангуйлагч Ф.Кастро АНУ-ын Ерөнхийлөгч байсан хүмүүсээс Ф.Рузвельттэй илүү нээлттэй, сайн харилцаатай  байхыг хичээдэг байсан бөгөөд тэрээр ноён ерөнхийлөгчид 1940 онд анхны захидлаа бичиж  байжээ. 

Сантьегогийн Долорес сургуулийн 14 настай сурагч хүү “Миний эрхэм найз Рузьвельт” хэмээн уг захидлаа эхлүүлэн ерөнхийлөгчөөр сонгогдсоныг тань радиогоор сонсоод их баяртай байсан гээд,  хэний ч харж байгаагүй 10 доллларыг илгээхийг хүссэн байжээ. Хожим Кастро дурсахдаа “Тэр үед би хүүхэд байсан, миний англи хэл сайнгүй байлаа. Миний захидал хэдий Цагаан ордонд хүрсэн ч ноён ерөнхийлөгчийн гарт очоогүй юм. Тэр үед хэн ч Фидел Кастро гэж хэн болохыг мэддэггүй байлаа” хэмээсэн байдаг. 



9. Хатан хаан II Элизабетын Ерөнхийлөгч Эйсинховэрт бичсэн захидал
1957 онд Д.Эйсэнховер АНУ-ын Ерөнхийлөгчдөөс анх удаа Их Британий Хатан Хааныг албан ёсоор хүлээн авсан бөгөөд үүнээс 2 жилийн дараа Хатан хаан өөрийн очих дуртай Шотландын Балморалд  ноён ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг урьж байжээ. Харин энэ айлчлалын үеэр ерөнхийлөгч хатан хааны тансаг амттанг амтлаагүйдээ сэтгэл гонсойж үлдсэн гэдэг.

Айлчлалаас хойш 5 сарын дараа Хатан хаан түүнд тансаг амттан хийх хувийн жороо багтаасан захидлыг илгээсэн ба хатан хаан захидалдаа 16 хүртэлх хүн идэх хэмжээний кекс бэлтгэх талаар бичээд ерөнхийлөгчийн айлчлалд өөрөө болон гэр бүлийнхэн нь сэтгэл хангалуун байлаа хэмээн захидлаа өндөрлөжээ.



8. Адольф Гитлерийн захидал

1932 оны 3 сарын 1-нд Адольф Гитлер Брунсвикийн захиргаанд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтээ гарган захидал бичжээ. Энэ хүсэлтээ тэрээр албан ёсоор германы иргэншилтэй  болсноосоо 4 хоногийн дараа л бичсэн бөгөөд иргэншлээ солихоосоо өмнө Австрийн иргэн байсан ажээ. Түүний бичсэн уг захидлын эх хувь  хэдэн жилийн өмнө 5000 еврогоор худалдагсан байдаг.



7. Эйнштэйний Ерөнхийлөгч Рузвельтэд бичсэн захидал
1939 онд буюу Дэлхийн II дайны үед Альберт Эйнштэйний ерөнхийлөгч Рузвельтэд бичсэн захидлыг түүхэн дэх хамгийн чухал захидал хэмээн тодорхойлсон байдаг. Тэрээр захидалдаа фашист германы зэвсгүүд улам хүчирхэгжиж болзошгүй талаар болон хэрхэн өрсөж зэр зэвсгээ сайжруулах талаар өөрийн саналаа бичсэн байжээ. Зарим түүхчид уг захиаг Лео Слизардыг бичиж, Эйнштэйн зөвхөн гарын үсгээ л зурсан гэж үздэг бөгөөд анх удаа цөмийн зэвсгийг ашиглах тухай санаачлага гаргасан байсан ч гэж таамагладаг.



6. Махатма Гандигийн Адольф Гитлерт бичсэн захидал
1939-1940 оны хооронд Энх тайвны төлөө тэмцэгч, Энэтхэгийн удирдагч Махатма Ганди нацист удирдагч А.Гитлерт дэлхийг бүхэлд нь хамарсан аймшигт хүчирхийллийг зогсоогооч хэмээн уриалж захидал бичиж байжээ.



5. Да Винчийн захидал
Леонардо Да Винчи нэр алдарт хүрэхээсээ өмнө Италийн жирийн нэгэн зураач байсан бөгөөд 1482 онд 30 насандаа Миланы Гүнтэнд  хандаж ажил горилон захидал бичиж байжээ. Хосгүй авъяаст зураач тэрхүү захиандаа өөрийн бүх чадвараа тоочсон уртаас урт жагсаалт гаргасан байжээ.



4. Малколм.Х-ийн Мартин Лютер Кингд бичсэн захидал
Хэдийгээр тэд нэг зорилгын төлөө тэмцэж байсан ч дотно найзууд биш байсан ажээ. Кинг тайван замаар тэмцлээ өрнүүлж байсан бол Малколм хүчирхийллийг сонгосон байдаг.



3. Оскар Уайлдын захидал
Ирландын зохиолч, яруу найрагч Оскар Уайлд шоронд хоригдож байх хугааандаа олон захидал бичсэн байдаг. Түүний бичсэн захидлууд хожим хэвлэгдэн олонд хүрсэн ба одоо ч олны сэтгэлийг хөдөлгөсөөр байгаа билээ.



2. Бенжамин Франклиний дотны найз Уиллиам Страханд бичсэн захидал

Америкийн  эрх чөлөөний төлөө тэмцэгч, эрх чөлөөний өвөг эцэг Бенжамин Франклин Британий парламентын гишүүн Уиллиам Страхантай дотно нөхөрлөдөг байсан бөгөөд дайны үед тэдний хоорондоо харилцаж байсан захидал мөн түүхэн чухал захидалд тооцогддог байна. Америкийн эрх чөлөөний дайн эхэлж байх үед тэд үзэл бодлын хувьд зөрчилдөж байсан ч найзууд хэвээр үлдсэн ажээ.  



1. Абраам Линкольны  хүлээн авсан захидал
 АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольнд бичсэн 11 настай Грейс Бэдэл охины захидал түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 1860 онд бяцхан охин түүнд илгээсэн захидалдаа урт ургуулсан энэ сахал нь түүнд таалагддаг тухай болон цаашид ч энэ хэвээр ургуулаасай гэж хүсдэгээ бичсэн байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()