Уран зурагт хувьсал хийсэн авъяаслаг бүсгүй

Торонтогийн авъяаслаг уран бүтээлч Жаклин Пуарье (Jacqueline Poirier) нь цахим хуудаснаа "TheCrazyPlateLady" гэдэг нэрээр алдартай бөгөөд тэрээр энгийн тавгууд дээр төрөл бүрийн зураг зурах дуртай нэгэн юм. Зургууд нь яг бодит мэт харагддаг учир заримдаа харахад тавган дээр хоол байгаа мэт андуурахаар харагддаг байна. Ингээд түүний гайхалтай бүтээлүүдийг хамтдаа үзэж, сонирхоцгооё.
Уран зурагт хувьсал хийсэн авъяаслаг бүсгүй


3 жилийн өмнө Жаклин зөөгчийн ажил хийдэг байсан бөгөөд энэ нь түүнийг тавган дээр зураг зурах сонирхлоо хэрэгжүүлж эхлэх үндэс нь болжээ.



Өнөөдрийн байдлаар нийтдээ 1500 орчим тавган дээр өөрийн бүтээлийг туурвисан байна.



Түүний зурагтай тавгуудыг Торонтогийн ресторанууд ихэвчлэн ашигладаг бөгөөд үйлчлүүлэгч нар түүний урласан тавагтай хоолыг идэх маш их дуртай байдаг гэнэ.



Хоолноос гадна өөр олон төрлийн зургууд түүний уран бүтээлд багтдаг.



Түүний тавган дээр зурсан зургууд яг л бодит мэт харагдаж байгаа биз?



































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()