Жин хасахад сөргөөр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд

2015-08-20, 23:46
16,836
Хоолны дэглэм барих, зөв хооллолтод шилжих үедээ бид санамсаргүй байдлаар зарим алдааг гаргадаг байна. Дэлгүүрийн лангуун дээрх тослоггүй, илчлэггүй гэсэн бүтээгдэхүүнд бид ихэнхидээ хууртдаг бөгөөд тэдгээрийг биеийн галбирт нөлөөлөхгүй хэмээн итгэж худалдан авдаг билээ.
Жин хасахад сөргөөр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд


1. Нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн
Ихэнхи жин хасах зорилготой дэглэмүүд, тосны хэрэглээгээ багасгахыг зөвлөдөг. Тиймээс бид крекер, будааны талх болон бусад эрүүл хооллолтод тустай хүнсүүдийг сонгож хэрэглэдэг билээ. Гэтэл үнэндээ хуурай байдлаар хэрэглэсэн нүүрс ус нь жин хасахад төдийлөн сайнаар нөлөөлдөггүй бөгөөд хуурайгаар орсон нүүрс ус их хэмжээний глюкоз ялгаруулдаг байна. Энэ нь цусны даралтыг ихэсгэж, таныг огцом өлсөхөд нөлөөлдөг учир зарим мэргэжилтнүүд зөвхөн нүүрс ус төдийгүй тос болон уураг агуулсан хүнс хэрэглэхийг зөвлөдөг ажээ.



2. Хөлдөөсөн бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний хадгалалтыг илүү удаан болгохын тулд үйлдвэрлэгчид натри ашигладаг бөгөөд энэ нь биед хуримтлагдсан шингэн гадагшлалтыг удаашруулдаг байна. Үүнээс гадна жижиг хэмжээтэй хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд мөн сөргөөр нөлөөлнө. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр таны цадах мэдрэмж удаан төрөх учир та илүү ихийг идэхийг хүсэх болно.



3. Тослог багатай бүтээгдэхүүн
Энэ төрлийн бүтээгдэхүүн нь жин хасах гэж буй хүмүүст хоёр дахин аюултай. Нэгдүгээрт, тослог багатай хүнс нь амт муутай байдаг учир үйлдвэрлэгчид их хэмжээний элсэн чихэр хийж илүү амттай болгодог байна. Хоёрдугаарт,  тослог багатай гэсэн бодол нь бидэнд  дахин идэх хүслийг 30%-иар нэмэгдүүлдэг  ажээ.



4. Цэвэр шүүс
Бид пакеттай ундааг эрүүл мэндэд хортой хэмээн үздэг боловч цэвэр шүүс мөн л жин хасахад  муугаар нөлөөлдөг байна. Жүржийн шүүсийг уугаад нэг үзээрэй. Өлсөх мэдрэмж тань арилсан уу? Гэтэл шинэхэн шүүсийг шахахын тулд 5 ширхэг жүржийг ашиглах хэрэгтэй байдаг бөгөөд 5 ширхэг жүржинд бид хялбархан цадах байсан биз. Үүнээс гадна шүүсэнд их хэмжээний элсэн чихэр агуулагдсан байдаг учир энэ нь цусны глюкозны хэмжээг нэмэгдүүлж өлсөх мэдрэмжийг төрүүлдэг байна.



5. Чихэр орлуулагчтай ундаа
Чихэр орлуулагчтай ундаа нь биднийг зүгээр л хуурдаг ба энэ төрлийн ундааг байнга хэрэглэсэн хүмүүс эцэстээ донтдог ажээ. Хамгийн шилдэг арга бол нимбэгтэй ус уух билээ.



6. Их хэмжээний хоол.
2–ын үнээр нэгийг худалдан авах боломж гэх мэт хямдралууд нь таны хоолны дэглэмд муугаар нөлөөлөх бөгөөд хөргөгчинд хэдий чинээ их хоол байна, төдий чинээ өлсөх мэдрэмж төрдөг. Хэрвээ хөргөгчинд дахиад хангалттай хоол байгаа гэж мэдсэн тохиолдолд бид идэх ёстой хэмжээнээсээ 50%-иар илүү иддэг байна. Тиймээс ямар нэгэн хямдралд хуурталгүй өөрт тохирох хэмжээгээр хүнсээ худалдан аваарай.



7. Бага илчлэгтэй, согтууруулах ундаатай коктейл
Зөв хооллолтын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар согтууруулах ундаа болон хоолны дэглэм нь хоорондоо зохицохгүй хэмээжээ. Нэгдүгээрт, градус нь таны тэвчээрийг багасгадаг учир та ямар нэгэн зүйлийг хачир болгон идэхийг хүснэ. Хоёрдугаарт, согтууруулах ундаа нь элгэнд их ачаалал өгдөг гэсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()