Ким Кардашъяны дүү эгчийгээ хуулбарлах болжээ

Хувийн амьдралаа ТВ шоугаар дамжуулан олонд дэлгэж, онлайн ертөнцөд од болсон Ким Кардашъяны дүү Кайли Женнер саяхан 8 дугаар сарын 10-ны өдөр, 18 нас хүрсэн билээ. Дэлхий нийт түүнийг төрсөн өдрөөрөө хэрхэн зугаацсан тухай шуугиж байсан бол сүүлийн үед мэдээллийн хэрэгслүүдээр “Ким Кардашъяны хойч үе”, “Ким Кардашъяны залгамжлагч” гэх мэт хочийг Кайли Женнерт өгөх болжээ. Ингээд юуны учир ингэж нэрлэх болсныг харцгаая.
Ким Кардашъяны дүү эгчийгээ хуулбарлах болжээ


Саяхан ахлах сургуулиа төгссөн Кайли Женнер дөнгөж 18 настай хэдий ч, 34 настай Ким эгчийгээ усны дусал мэт дуурайх болжээ. Тэр ч бүү хэл, Канье Вест (Kanye West): “Миний эхнэрийг дуурайхаа боль” хэмээн Кайлид хэлсэн байна.



Эгч дүүсийн инстаграм хуудас улам ижилхэн болж, өмссөн хувцасны загвар хүртэл адилхан байв. Мөн Кайли Женнер эгчтэйгээ ижилхэн болохын тулд гоо сайхны хагалгааг насанд хүрэхээсээ өмнө хийлгэж эхлэсэн байна. Одоо тэрээр үзэсгэлэнтэй бүсгүй болсон хэдий ч, цахим ертөнцөөр “хуурамч амьтан” гэх нэрийг зүүх болжээ.


























Танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх мэдээг сонирхоорой:
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()