Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сүүлийн 3 жилийн дотор Уорд 152 орчим орноор аяласан бөгөөд үүнээс гадна тэрээр нөүтбүүкийнхээ тусламжтайгаар ажиллаж, 1 сая орчим долларын орлого олжээ. Уорд аялалын OneStep4Ward-ийг нээж байсан бөгөөд хожим энэ блог нь томоохон мэдээллийн сайт болсон байна. Уорд алсаас ажилладаг бөгөөд нэг газраас нөгөө газар руу үзэсгэлэнт найз охиныхоо хамтаар аялдаг байна.
Мөрөөдөлд нь мөнгө саад болохыг тэр хэзээ ч тэсвэрлэдэггүй.
Сүүлийн гурван жилийн дотор 150 гаруй орноор аялж, сая гаруй долларын орлогыг олсон байна.
2006 онд сургуулиа төгсмөгцөө Уорд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зусланд ажиллаж байсан бөгөөд энэ үедээ Тайланд руу нисэх тасалбарын мөнгө цуглуулж чаджээ. Тайландад англи хэл заах төлөвлөгөөтэй байсан байна.
Үүний дараа аялалын талаар блог нээснээс гадна өөрийн судалгаагаар мөнгө олох болжээ.
Ингээд ч барахгүй өөрийн блогоо томоохон мэдээллийн сайт болгож чадсан байна.
Уорд сард 9340-62300 долларын орлоготой ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 935 доллар олдог байна.
Үүнээс гадна тэрээр үзэсгэлэнт найз бүсгүйтэй болжээ. Түүний найз бүсгүй өмнө нь Тайландад онгоцны үйлчлэгч хийдэг байсан бол одоо Уордтай дэлхийг тойрон аялаж байгаа юм.
Бүтэн өдрийн турш ширээний ард суухын оронд Уорд сонирхолтой газруудаар аялаж, судалгаа хийхийг хүсдэг бөгөөд энэ нь ч өөрт нь маш их таалагддаг байна.
Daily Mail-д өгсөн ярилцлагандаа: “Би Хойд Ирландын нэгэн гэр бүлд өссөн бөгөөд бид хангалттай мөнгөтэй байгаагүй. Заримдаа энэ миний бодит амьдрал гэхэд би итгэдэггүй байсан” хэмээн хэлжээ.
Ирэх зун Уорд үлдсэн орнуудаараа аялах төлөвлөгөөтэй байгаа юм байна.