Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эерэг тал: Сэтгэл гутралын эсрэг байгалийн сэргээш
Шоколад нь сэтгэл санааг сэргээдэг тухай мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх аваас бэлхүүс хэсгээр бүдүүрэх, нүүрэн дээр батга гарах гэх мэт сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй. Тэгвэл аяга кофе нь бие организм, гоо сайханд ямар нэгэн өөрчлөлт өгөхгүйгээр хүнийг сэргээх чадалтай ажээ. Үүний гол шалтгаан нь кофенд агуулагддаг кофейнтэй холбоотой аж.
Сөрөг тал: Хоолтой зохицдоггүй
Кофе ямар ч хоолтой зохицдоггүй. Түүнчлэн бусад хүнсний бүтээгдэхүүний амтыг дардаг ажээ. Тиймээс кофе бол хоолны цаг болохыг хүлээх зуураа өл дарах зорилгоор хэрэглэж болно. Таны өлсөх мэдрэмжийг дарж, хоол идэх хүслийг 2-3 цагаар “ухрааж” өгнө. Ингэхдээ элсэн чихэр аль болох хийлгүй, харин бага зэрэг сүүтэй уух хэрэгтэй. Хоол идэнгээ аяга кофе уух нь цусан дахь саахарын хэмжээ хоёр дахин нэмэгдэхэд хүргэдэг юм байна.
Эерэг тал: Нас уртасгадаг
Эрдэмтэд кофены талаар янз бүрийн үзэл бодолтой байдаг. Зарим нэг нь магтан сайшааж байхад нөгөө хэсэг нь эсрэгээрээ, аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй гэсэн талыг баримталдаг. Гэхдээ юм гэдэг хоёр талтай билээ. 12 жилийн турш үргэлжилсэн 51-70 насны 400 мянга орчим хүн хамрагдсан уг туршилтын үр дүнд кофены тогтмол хэрэглээ нь тархи, зүрх судас, амьсгалын замын болон бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулдаг болохыг баталсан байна.
Сөрөг тал: Эрчүүд стресстэй үедээ кофе уух хориотой
Харин бусад судалгаагаар кофе нь зарим тохиолдолд огт өөр үйлчилгээг үзүүлдэг байна. Хүмүүс стресстэж, бие тавгүйтсэн үедээ сэтгэл сэргээчих зүйлийн эрэлд гардаг. Энэ үед тэдний хийдэг түгээмэл сонголтын нэг бол мэдээж өвөрмөц амт, үнэртэй, алжаал тайлах чадвартай аяга кофе нь сэтгэл ханамж, тайван амгалан байдлыг өгдөг билээ. Кофе уудаг эмэгтэй хүмүүс эмх цэгцтэй сэтгэж, шинэ мэдээллийг сайн тогтоож чаддаг. Харин эрчүүдийн хувьд стресстэй үеийн кофе сөрөг нөлөө үзүүлнэ. Тэд энэ үед нөхцөл байдалд зөв дүгнэлт хийх чадвараа алдахаас гадна анхаарал нь сарнидаг байна.
Эерэг тал: Хорт хавдартай тэмцэхэд тусалдаг
Кофейныг олон төрлийн эм бэлдмэл гаргаж авахад ашигладаг. Үүний шалтгаан нь уг сэргээгч бодисонд агуулагдах амин дэмүүд, эрдэс бодисууд, ашигт нэгдлүүд юм. Тэгвэл кофегоор ямар өвчнийг анагааж болох вэ? Жишээ нь, кофе хорт хавдрыг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд тустай гэнэ. Өдөрт 2 аяга кофе уухад хорт хавдрын эд эс үүсэх эрсдлийг бууруулах үндэс болдог ажээ. Мөн кофе элэг хамгаалж, нойр булчирхай, бүдүүн болон шулуун гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Сөрөг тал: Шим тэжээлийн шимэгдэлтийг удаашруулдаг
Хэдийгээр кофе нь дээр дурдсанчлан эмчилгээний өндөр дүнг үзүүлж чадах ч хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Кофе байнга уух нь цаашлаад бүр донтох үр дагаварт хүргэдэг байна. Тиймээс эмч нар кофенд хэт дурлах нь зүрх судасны эрхтэн тогтолцооны өвчлөл, эмэгтэйчүүдийн яс сийрэгжих, бөөрөнд кальцийн ялгарал нэмэгдэх зэрэг шалтгаан болно гэж үзжээ. Биен дэх кофейн байвал зохих хэмжээнээсээ ихэсвэл булчин өвдөх, татвалзах, дотор муухайрах, бие сульдах зэрэг байдлаар илэрнэ. Энэ бүхэн кали-кальцийн тэнцвэржил алдагдаж буйн шинж юм. Харин үүнийг эргэн хуучин хэвэнд нь оруулж, сэргээе гэвэл нэг ширхэг гадил жимс, зүсэм бяслаг эсвэл аяга сүү тус болох ажээ.
Эерэг тал: Эмчилгээний өндөр ач холбогдолтой
Гэхдээ кофе хэмээх сэргээгч ундааны эмчилгээний ач холбогдол сэтгэл гутралтай тэмцэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс ч өргөн хүрээний асуудал юм. Тодруулбал, кофе нь өвчин намдаах үүрэгтэй байж болно. Жишээ нь, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед уухад зовиур алга болдог гэнэ. Түүнчлэн эмэгтэй хүний гоо сайхан, эрүүл мэндийн манаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Мөн ханиад томуу хүрсэн үед ч кофег хэрэглэж болно. Хүчтэй ханиалгаж, хоолой сэрвэгнэж байгаа үед кофены утлага хийгээрэй. Үүний тулд толгойгоо алчуураар битүү бүтээгээд өтгөхөн шиг чанасан кофены уураар утна. Мөн чихрийн шижингийн хоёрдугаар үе, Альцгеймер болон Паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Мөн ханиад томуу хүрсэн үед ч кофег хэрэглэж болно. Хүчтэй ханиалгаж, хоолой сэрвэгнэж байгаа үед кофены утлага хийгээрэй. Үүний тулд толгойгоо алчуураар битүү бүтээгээд өтгөхөн шиг чанасан кофены уураар утна. Мөн чихрийн шижингийн хоёрдугаар үе, Альцгеймер болон Паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Сөрөг тал: Сонор сэрэмж сулруулдаг
Гэхдээ кофе эрүүл мэндийн тал дээр тийм ч төгс ундаа биш бөгөөд анхаарал сулруулж, сонор сэрэмжтэй байдлыг алдагдуулан, ямар ч шалтгаангүйгээр сэтгэл түгших мэдрэмжийг төрүүлдэг талаар эрдэмтэд баталжээ. Кофе нь хүний цусан дахь адреналины хэмжээг ихэсгэснээр анхаарал төвлөрүүлэх чадварт саад болдог байна.
Ийм байдалд орсон хүн өөрийн үзэл бодлоосоо ухарч, хүний ятгалганд амархан автдаг байна. Австралийн их сургууль дээр нийгмийн тулгамдсан асуудлаар хэлэлцэхээр уригдсан 140 сайн дурынхны дунд явуулсан судалгааны үеэр тэдэнд цай эсвэл кофе уухыг санал болгожээ. Ингээд ажиглалт явуулахад хоёр аяга кофе уусны дараа тухайн хүн өмнөх үзэл бодлоосоо няцаж, өрсөлдөгчийнхөө бодол санааг дагах, тэр бүү хэл зөвшөөрөх хандлага илэрсэн байна.
Ийм байдалд орсон хүн өөрийн үзэл бодлоосоо ухарч, хүний ятгалганд амархан автдаг байна. Австралийн их сургууль дээр нийгмийн тулгамдсан асуудлаар хэлэлцэхээр уригдсан 140 сайн дурынхны дунд явуулсан судалгааны үеэр тэдэнд цай эсвэл кофе уухыг санал болгожээ. Ингээд ажиглалт явуулахад хоёр аяга кофе уусны дараа тухайн хүн өмнөх үзэл бодлоосоо няцаж, өрсөлдөгчийнхөө бодол санааг дагах, тэр бүү хэл зөвшөөрөх хандлага илэрсэн байна.