Гайхалтай хайрын түүх

Гадаад төрх нь тухайн хүний хувийн амьдралд маш ихээр нөлөөлдөг гэх яриа байдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд гадаад төрх бус харин тухайн хүний сэтгэл маш чухал байдаг. Тэгвэл гадаад төрх хайр сэтгэлийн асуудалд ямар ч нөлөөгүй болохыг батласан нэгэн гайхалтай хайрын түүхийг танд хүргэх гэж байгаадаа таатай байна.
Гайхалтай хайрын түүх


1. Энэ бол модель Турия Питт болон цагдаагийн ажилтан Майкл Хоскин нарын хайрын түүх юм. Тэд сургуульд байхдаа танилцсан бөгөөд тухайн үед Турия 14 настай, Майкл 17 настай байжээ. Майкл цагдаа болж, харин Турия уул уурхайн инженер болсон ч моделийн ажил хийдэг байсан байна.



2. Тэд маш аз жаргалтай амьдарч байсан ч 2011 онд бүсгүй марафон гүйлтийн тэмцээнд оролцох болсон бөгөөд гүйлтийн тэмцээний үеэр гал гарчээ. Турия галын голомтын ойролцоо байсан учир биеийнхэн 64% шатаж, зүүн гартаа хоёрхон хуруутай үлдсэн байна. Тэрээр 2 жил орчим эмнэлэгт хэвтэж, 100 гаруй удаа хагалгаа хийлгэжээ.



3. Гэртээ ирээд нэг л тухгүй байсан бөгөөд хүн бүр түүнийг гоочлоно хэмээн бодсон ч хайртай залуу, гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар өөрийнхөө зовлонг ялан дийлж чаджээ.



4. Майкл үргэлж Туриятай хамт байсан бөгөөд ажлаа хаяж, түүний хажууд эмнэлэгт байсан байна. Үүнээс гадна тэрээр Турияд гэрлэх санал тавьж, тэд хуримандаа бэлдэж байгаа гэнэ.



5. “Турия өөрийгөө өрөвдүүлэхийг хүсэхгүй байгаа. Тэр бол үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэр зөвхөн өөрийн амьдралаар амьдрахыг хүсч байгаа бөгөөд үнэхээр эрч хүчтэй. Бид үргэлж хамт байгаа бөгөөд түүний арьс л бага зэрэг өөрчлөгдсөн” хэмээн Майкл хэлжээ.



6. Тэд одоо ч өнгөрсөн шиг ээ аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд юу ч тохиолдсон "Жинхэнэ хайр" хэзээ ч төгсдөггүй гэдгийг батлахыг хүсч байна гэдгээ хосууд хэлсэн юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()