Агуу удирдагчид юунаас айдаг байсан бэ?

Хүн болгонд ямарваа нэгэн айдас байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл дэлхийн түүхэнд өөрсдийнхөө нэрийг тодоор үлдээсэн агуу хүмүүс чухам юунаас айдаг байсан бол? Олон улс орныг эзлэж, олон мянган хүнийг удирдаж явсан удирдагчдын айдаг байсан зүйлсийг мэдэх танд сонирхолтой байх болов уу. 

Агуу удирдагчид юунаас айдаг байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Фрэнклин Рүзвэлт
Тэрээр галнаас айдаг байсан бөгөөд бага насандаа галын аюултай нүүр тулгарч байсан аж. Ямар нэгэн барилга, байшин дотор байх үедээ тухайн обьектыг шатахвий гэхээс айдаг байсан бөгөөд гарч чадахгүй үхвэл яах вэ? гэсэн айдас байнга толгойнд нь байдаг байсан талаар хожим дурсан хэлж байжээ. Унтахдаа хүртэл хаалгаа түгждэггүй байсан бөгөөд тэр ч байтугай өөрийнхөө унтлагын өрөөнд зориулж гадагш гарах гарц хийлгэж байсан байна. Зул сарын модоо чимэглэхдээ жинхэнэ лаа ашиглахаас зайлсхийж, оронд нь цахилгаан гэрэл тавьдаг байжээ.



9. Чингис Хаан
Монголын Нууц Товчоонд Чингис хааныг нохойноос айдаг байсан талаар өгүүлсэн байдаг. Есүхэй баатар 8 настай Тэмүжинг Дэй-Сэцэнд үлдээхдээ “Миний хүү нохойноос айдаг юм шүү, түүнийг битгий айлгаарай” гэж захиж байжээ. Тэр үеийн Монголын нохойнууд том биетэй, чанга дуутай, үсэрхэг, догшин зантай байсан гэж түүхэнд бичигдэн үлдсэн байдаг билээ.



8. Ким Жон Ил
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Илийн хамгийн их айдаг зүйл бол онгоц бөгөөд тэрээр нисэхээс маш ихээр айдаг байсан байна. ЗХУ болон Зүүн Европын улсуудаар айлчлахдаа галт тэргээр явж байжээ. Хойд Солонгост суудаг Шведийн элчин сайдын хэлснээр тэрээр дагзандаа шархтай бөгөөд энэхүү шарх нь 1976 онд нисдэг тэрэгний ослоос үүдэлтэй бий болсон шарх юмсанж. Мөн түүний аав Ким Ил Сан 1982 онд Оросоос онгоц авсан ба онгоцыг шалгаж байх үеэр дэлбэрсэн бөгөөд 17 хүн амиа алдсан байна. Энэ нь эцэг хүү хоёрыг онгоцноос илүү галт тэргээр аялаж байхад хүргэжээ.  



7. Наймдугаар Хэнри
Английн хаан Наймдугаар Хэнри ямар нэгэн өвчин тусахаас маш их айдаг байсан ба тухайн үеийн Англи улсад мэдэгдэхгүйгээр үхэлд хүргэдэг өвчин олон байсан юм. Өвчин тусахгүйн тулд бүхнийг хийдэг байсан бөгөөд түүний хатан Анне өвчин тусахад өөр байшинд амьдарч гэрлэлтээ хүртэл хүчингүй болгож байжээ.



6. Август Цезарь
Роман, эх сурвалжуудын бичсэнээр агуу удирдагч аянга цахихаас үхтэлээ айдаг байжээ. Унтаж эсвэл амарч байх үед нь хүчтэй аянга цахивал Цезарь айж, сандардаг байснаас гадна гэрэл барьж зогссон боолоо хүртэл хороож байсан гэнэ. Тэр бас харанхуйд ганцаараа байхаас айдаг байсан бөгөөд үргэлж нөөц лаа хажуудаа байлгахыг шаарддаг байжээ.



5. Хераклиус
Хүчирхэг Безантын гүрний удирдагч Хераклиус уснаас айдаг байсан бөгөөд Персүүдийн эсрэг томоохон ялалтуудыг авч чадсан тэрээр Ази руу түрэн орж Босфорус мөрнийг гатлах хэрэгтэй болсон юм. Айдасдаа автагдан мөрнийг гатлахаас зайлсхийсэн бөгөөд хэдэн долоо хоног бодсоны эцэст гүүр барьж гатлахаар шийдсэн байна.



4. Нэгдүгээр Петр 
Тэрээр жоом болон бусад хорхой шавьжнаас айдаг байсан бөгөөд хаа нэг газар явж байхдаа заавалчгүй ямар нэгэн шавьж байгаа эсэхийг шалгуулдаг байсан байна. Хэрвээ тэрний өрөөг шавьжнаас хамгаалж чадаагүй бол хатуу шийтгэл оноодог байжээ. Уудам талбайтай өрөө эсвэл өндөр таазнаас айдаг байсан бөгөөд гадаадад явж байхдаа том өрөөнд ордоггүй байв.
 

 
3. Муаммар Каддафи
Ливийн удирдагч удаан нислэг, өндөр барилгуудаас айдаг байжээ. Задгай далай болон тэнгис дээгүүр нислэг хийхэд айдаг бөгөөд өндөр барилгуудад байрлах хэрэг гарвал татгалзан эхний давхарт байрладаг байв.



2. Уинстон Черчилль
Черчилль олны өмнө гарч ярихаасаа айдаг гэдгээ нуулгүй хэлж байжээ. 29 настай байхдаа анхныхаа илтгэлийг тавьсан бөгөөд дараа нь нүүрээ гараараа халхалж 3 минут ичингүйрэн суусан байна. Гэхдээ тэрээр өөрийн энэ сул талаа хөгжүүлж, 20-р зууны хамгийн шилдэг илтгэгчдийн нэг  болж чадсан билээ.



1. Адольф Гитлер
Гитлер шүдний эмч дээр очихоос айдаг байсан бөгөөд дайны үед түүний  шүдний эмч байсан Хюго Блашке хэлэхдээ Гитлерийн амны хөндийн эрүүл ахуй маш муу байдаг байсан бөгөөд түүнийг шарласан шүдтэй, муухай амьсгалтайгаас гадна шүдэндээ огтхон ч анхаардаггүй байсан гэж хэлж байжээ. Түүнийг шүдний эмчид очоод сандал дээр суухаас өмнө уйлдаг гэсэн цуурхал ч тухайн үед байсан юм.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()