Тоглолтын хамгийн эхний гоалыг Севилъя клубын тоглогч Эвер Банега 3' дахь минутанд чөлөөт цохилтоос оруулсан. Түүний гоал УЕФА-гийн Супер цомын түүхэнд хамгийн хурдан орсон гоалоор бүртгэгдсэн.
Төд удалгүй тоглолтын 7' 16' дахь минутанд энэ цаг үеийн супер од Лионел Месси тооны харьцааг 2:1 болгон багтаа тэргүүллийг авчирсан.
Түүний оруулсан 2 гоал нь хоёулаа чөлөөт цохилтоос орсон.
Тоглолтын 1-р үе дуусахтай зэрэгцэн Бразил залуу Рафинъя 44' дэх минтуанд тооны харьцааг 3:1 болгон холдуулсан.
Тоглолтын 2-р үе эхлээд удаагүй байхад Уругвайн шигшээн супер од Луйс Суарез 52' дахь минутанд Барселона клубийн 4 дэх гоалыг оруулснаар Севилъя клубыг хүндхэн байдалд оруулсан юм.
Луйс Суарезийн гоалоос 5 минутын дараа Испаний хашир туршлагатай тоглогч Хосе Антонио Рейес тооны харьцааг 2:4 болгон ойртуулсан.
Сэргэлт авсан Севилъя клубынханд тоглолтын 72 дахь минутанд тооны харьцааг 3:4 болгох сайхан боломж гарч ирсэн бөгөөд энэхүү боломжийг Кевин Гамейро алдалгүй ашигласан юм.
Энэ зуны солилцоо наймааны цонхоор Украйны Днипро клубээс ирсэн шинэ цэрэг Евгений Коноплъянка 81 дэх минутанд тооны харьцааг 4:4 болгон тэнцүүлж, ялагч нэмэлт цагт тодрохоор болсон байна.
2 баг нэмэлт цагийн 115 дахь минут хүртэл ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байсан юм.
Энэ зун багаа орхиж Английг зорихоор болоод байгаа энэ залууг хожлын гоалыг оруулна гэж хэн санах билээ. Тоглолтын 93 дахь минутанд Хавьер Машераногоор сэлгэгдэн талбайд гарч ирсэн Испани залуу өөрийгөө хэр түвшний тоглогч вэ гэдгээ батлан харуулсан юм.
Энэхүү тоглолтонд хэд хэдэн рекорд амжилтууд эвдэгдсэн бөгөөд Бразилын шигшээн баруун жигүүр Дани Алвеш УЕФА-гийн супер цомын тоглолтонд оролцсон тогоороо Италийн алдарт хамгаалагч Паоло Малдиниг гүйцсэн бөгөөд үүнээс 4-т нь цомын эзэн болсноороо Малидинигийн хамт хамгийн олон цом хүртсэн тоглогч болсон байна.
Лионел Месси УЕФА-гийн Супер цомд оруулсан гоалын тоогоороо Радамел Фалкао, Ари Хаан, Франсуа Вандэр Элст, Олег Блохин, Терри МакДермотт нартай зэрэгцэж очсон.
Тоглолтын хожлын гоалыг оруулсан Педро Родригез.
Тэд энэхүү цомыг 5 дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд нийтдээ 9 удаа УЕФА-гийн супер цомын төлөө тоглосон үзүүлэлтээрээ бүх цаг үеийг тэргүүлж байна.
Өмнө нь УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтонд 9 гоал орж байсан тохиолдол байхгүй. Барселона клубын дасгалжуулагч Луйс Энрике тоглогч болон дасгалжуулагчийн хувиар Супер цомын эзэн болсон ердөө 4 хүний нэг юм. Түүнээс гадна энэ эрхэм нэр алдрыг Диего Симеоне, Жозеп Гуардиола болон Карло Анчелотти нар хүртсэн.
Түүнлчэн Севилъя клубийн оруулсан 4 гоалыг энэхүү цомын төлөө тоглоод хожигдохдоо оруулж байсан баг өөр байхгүй бөгөөд энэ нь бас нэгэн өвөрмөц амжилт болон бүртгэгдсэн байна.
Тоглолтын бичлэг