Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Kate Beckinsale
Холливудын жүжигчин Kate Beckinsale тачаангүй бие, үзэсгэлэнтэй царай, жүжиглэх чадвараараа алдарт хүрсэн төдийгүй түүний IQ-152 ажээ. Тэрээр Oxford-ийн их сургуулиас Франц болон Орос хэл дээрх уран бичлэгийн тэмцээнд түрүүлж байсан бөгөөд Франц, Герман, Англи болон Орос хэлтэй гэнэ.
2. Natalie Portman
Бидний мэдэх маш олон кинонд дүрээ мөнхөлсөн үзэсгэлэнт жүжигчин тэрээр “Harvard University”-ийн сэтгэл судлал болон шинжлэх ухааны тэмцээнд эцсийн шатанд үлдэж байжээ. Түүний IQ-140 бөгөөд Япон, Герман болон Франц хэл сурч байсан байна.
3. Shakira
Алдарт дуучин бүсгүйгийн IQ-140 бөгөөд Англи, Испани, Португал, Итали болон Франциар ярьдаг байна.
4. Cindy Crawford
90-ээд оны секс бэлгэ тэмдэг болсон загвар өмсөгч Cindy Crawford-ийн IQ-154 ажээ. Тэрээр химийн инжинерийн чиглэлээр их сургуульд суралцсан хэдий ч, модель болохоор шийдсэн байна.
5. Paris Hilton
Үргэлж болчимгүй үйлдлүүд хийж шоуддаг шаргал үст бүсгүй үнэндээ гэр бүлийн бизнесээ авч явахын тулд маш олон чиглэлээр суралцсан бөгөөд түүний IQ-132 юм байна. Өндөр IQ-тай хүн бүхэн даруухан номын биш гэдгийн баталгаа Paris Hilton болжээ.