Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Emera Louane хэмээх Францын алдарт дуучин “банана”-аас айдаг гэжээ. Тэрээр банана идэх дургүй болон төстэй хэлбэр, дүрс, өнгөтэй зураг хүртэл харж чаддаггүй юм байна.
2. Алдарт жүжигчин Megan Fox “хуурай цаас”-аас айдаг бөгөөд юм уншихдаа үргэлж хажуудаа ус тавьдаг байна. Учир нь хуруугаа норгож байж хуудсаа эргүүлдэг гэнэ.
3. Реппэр P.Diddy хөлийн долоовор хуруу нь бусад хуруунуудаасаа урт байхыг харж чаддаггүй гэжээ.
4. Дуучин Jenifer “ornithophobe” хэмээх айдастай юм байна. Энэ нь шувуунаас айх үзэгдэл ажээ.
5. Хөтлөгч Patrick Sebastien хэлэхдээ “Би алдарт дуучин Edith Piaf-ийг тэвчдэггүй түүний зураг дуунууд бүгдээс нь айдаг” гэсэн байна.
6. Pamela Anderson тольноос айдаг хэмээн “DailyMail”-д өгсөн ярилцлага дээр ярьсан бөгөөд зурагт, кинон дээрээс хүртэл толь харах дургүй гэжээ.
7. Jake Gyllenhaal хэлэхдээ “Би тэмээн хяруулнаас айдаг” гэсэн байна.
8. Алдарт жүжигчин Nicole Kidman “Би эрвээхийнээс айдаг. Тэд нэг л эвгүй бас айдас төрүүлэм харагддаг” гэжээ.
9. Дуучин Adele “цахлай” шувуунаас айдаг юм байна.
10. Katy Perry-ийн айдас харьцангүй түгээмэл фобия бөгөөд тэрээр харанхуйгаас айдаг гэнэ.
11. Холливудын од Matthew McConaughey жижигхэн орчноос айдаг бөгөөд лифт болон эргэдэг шатаар явж чаддаггүй гэжээ.
12. Жүжигчин Woody Allen маш олон зүйлсээс (нар, буга, жижигхэн газар болон нохой) айдаг гэсэн байна.
13. Францын жүжигчин Marion Cotillard тариа болон гоо сайхны хагалгаанаас айдаг гэжээ.
14. Жүжигчин Zach Galifianakis өндрөөс айдаг юм байна.
15. Дуучин Jean Pascal Lacoste хэвлээр явагч амьтадаас айдаг гэнэ.
16. Хөтлөгч Marie Drucker хулганаас айдаг бөгөөд нэвтрүүлгийн үеэр студид орж ирсэн хулганыг хараад зугтжээ.
17. Францын алдарт дуучин Lara Fabian дүлий, сонсголгүй болохоос айдаг юм байна.
18. DJ Quentin Mosimann хэлэхдээ “Би дун болон хясаа харж чаддаггүй” гэжээ.
19. Францын жүжигчин Carole Bouquet хөгшрөхөөс айдаг юм байна.
20. Kanye West хамгийн утгагүй айдастай бөгөөд “телефобия” буюу утасны дуудлага, утасаар ярихаас айдаг зөвхөн мэйл бичдэг хэмээн “UpVenue”-ийн сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэрээ хэлжээ.