Гэрийн эзэгтэй нарт зориулсан үнэтэй зөвлөгөө

2015-08-16, 00:30
21,504
Гал тогооны өрөөнд, өөрийн ур чадвараа “гайхуулах” нь бүсгүйчүүдийн хувьд их чухал билээ. Хоол хийх маш олон арга байдаг ч зарим шинэхэн эзэгтэй нар эдгээрийг мэддэггүй. Тиймээс бид та бүхэндээ алдарт ерөнхий тогооч Жейми Оливер-ийн хоол хийх нууцаас хүргэж байна.
Гэрийн эзэгтэй нарт зориулсан үнэтэй зөвлөгөө


1. Котлетны татсан мах
Шүүслэг, амтлаг котлет хийхдээ та гараа байнга хүйтэн усаар норгох хэрэгтэй бөгөөд энэ нь гарт мах наалдахаас сэргийлнэ. 



2. Орц дутуу бол санаа зовох хэрэггүй.
Хоол хийх дуртай хүмүүст ямар ч төрлийн саад тулгарах ёсгүй. Хэрвээ таны хийх гэж буй хоолны ямар нэг орц дутаад байвал та үүнийг өөр зүйлээр орлуулах эсвэл хэрэглэхгүй байж болно. 



3. Лаймын шүүс
Лаймын шүүсээ шахахдаа эхлээд сайн гэгч нь халаагаад дараа нь шүүсийг нь шахаарай. Ингэвэл илүү амар байх болно.



4. Анар жимсийг хэрхэн цэвэрлэх вэ?
Хүн бүр анар жимсийг зөв цэвэрлэж чаддаггүй. Тогооч Оливер "Анар жимсийг дундуур нь зүсээд дараа нь цэвэрлэх хэрэгтэй" гэжээ.



5. Паста хэрхэн зөв хийх вэ?
Заримдаа паста хийх үед гоймон наалдсан эсвэл хуурай болчихдог. Тиймээс гоймон чанасан усаа асгахдаа доор нь бага зэрэг үлдээх хэрэгтэй.



6. Загас болон гахайн мах
Загасаа муухай үнэргүй болгохыг хүсэж байна уу? Тэгвэл загасан дээрээ бага зэрэг гахайн өөх тавих хэрэгтэй.



7. Төмсний усыг хэрхэн шүүх вэ?

Төмс чанасан усыг юүлээд дараа нь төмсөө сонин эсвэл алчуураар боох хэрэгтэй.



8. Тахианы мах болон гахайн мах.
Гахайн махыг тахианы махтай хольж идэхэд тохиромжтой ажээ.



9. Үнэрт ургамал
Салатанд үнэрт ургамал нэмж хийвэл амт төдийгүй, үнэр нь сайхан болно. Илүү амттай болгохын тулд ургамлаа нунтаглаж, бага зэргийн оливын тос нэмэхэд л хангалттай.



10. Тоорын яс
Тоорын ясыг салатанд хийснээр өвөрмөц амт, сайхан үнэртэй болно.



11. Нимбэгний хальс
Нимбэгний хальсийг хоолонд хэрэглэхдээ аль болох нарийхнаар хальсийг нь зүсэх хэрэгтэй шүү. 



12. Амтат шоколадны сүмс
Амттан хийхдээ шоколадаа жүржтэй холиорой. Илүү өвөрмөц амттай болох болно.



13. Хан боргоцой болон тостой мах

Хэрвээ та өөх тостой хоол хийж байвал хоолондоо хан боргоцойг нэмээрэй. Энэ нь хоолны тослогийг багасгаж амтыг нь илүү зөөлөн болгож өгнө.



14. Цукини шарах
Цукини нь маш тэжээллэг, эрүүл мэндэд тустай хоол бөгөөд зөөлөн хэсгийг хумьж шарах хэрэгтэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()