Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Нас барсан хүүхдүүдийг өргөж авдаг эмэгтэй.
2003 онд Чилийн иргэн Бернарда Гальярдо хэмээх 55 настай эмэгтэй, хогон дээр хаягдсан бяцхан хүүхдийн талаар мэдээллийг олж уншсан байна. Тэрээр хөөрхий охиныг оршуулахаар шийдсэн ч, тус улсын хуулиар бол зөвхөн гэр бүлийнхэнд нь хүүхдийн цогцсыг өгдөг байна. Ингээд тэр нас барсан охиныг өргөн авч Аврора Гальярдо хэмээх нэр өгөөд дараа нь хүний ёсоор оршуулжээ. Одоогийн байдлаар Бернарда Гальярдо дахин гурван нас барсан хүүхдийг өргөн авч оршуулсан байна.
2. Хятадад хаягдсан 72 хүүхдийг өргөн авч өрөнд орсон саятан.
Саятан асан Ли Ли Хуан сайн дурын үйл ажиллагаа хийснээрээ өрөнд оржээ. 47 настай тэрээр сүүлийн 19 жилийн турш Хятадын Хэбэй тосгонд хаягдсан 72 хүүхдийг өргөж авсан байна. Ли хүүхдүүдээ өсгөхийн тулд их хэмжээний мөнгө зарцуулсан бөгөөд одоогийн байдлаар 2 сая юаний өрөнд орчихсон байгаа гэнэ. Тэр 1980 онд хувцасны худалдаа, төмрийн хүдрийн уурхайд хөрөнгө оруулснаар нэлээд хэмжээний орлогын эх үүсвэртэй болсон байжээ.
Үүний ачаар бүсгүй баяжсан хэдий ч, тахир дутуу, эцэг эхдээ гологдсон, өнчин хүүхдүүдийг өргөж авах болсон байна. 2008 он хүртэл бүх зүйл хэвийн сайхан байв. Гэвч хүдрийн уурхай хаагдсанаар орлогын эх үүсвэр нь алга болжээ. 2011 оны өвөл тэрээр хавдартай гэдгээ мэдсэний дараа 7 хоног эмчилгээ хийлгэсэн ч, хүүхдүүдээ илүү чухал хэмээн үзэж эмчилгээнийхээ мөнгийг өөрийн хүүхдүүддээ зориулах болсон байна. Харин одоо хүмүүсийн өгч буй хандивын ачаар тэднийг өсгөж байгаа гэнэ.

3. Нас барсан найзынхаа хүүхдүүдийг өргөж авсан эмэгтэй
2014 оны 8 сард тархины хавдар хэмээх оноштойгоо мэдсэн Элизабет хэмээх бүсгүй хүүхдүүддээ маш ихээр санаа зовж байжээ. Харин түүний найз Лаура Руфино ямар нэгэн зүйл тохиолдвол охидыг өргөж авна гэдгээ амласан байна. Хожим 2015 оны 4 сард түүний найз нас барж, харин Лаура амлалтандаа хүрч хүүхдүүдийг нь өргөн авчээ.
4. Ерэн хоёр насандаа ээж болжээ.
92 насандаа Мюриэль Клейтон 60 гаруй жилийн турш холбоотой байсан Смит хэмээх эмэгтэйг албан ёсоор өргөж авсан байна. Смитын эцэг нь нас барж, эх нь хүнд өвчин туссан байсан учир түүний үеэл эгч охиныг өөртөө авч төрсөн охин шигээ өсгөх болжээ. 60 жилийн турш түүнийг өргөж авахыг хүсэж байсан ч, энэ хүсэл нь 2015 онд түүний төрсөн ээж нь нас барсны дараа биелжээ. Ийнхүү 92 настай эмэгтэй албан ёсоор 72 настай хүүхэдтэй болсон байна.
5. Далан жилийн дараа өөрийнхөө жинхэнэ гарал угсаагаа мэджээ.
Жанетт Бигл-ын эцэг нь гэр бүлээ хаяж, харин ээж нь хүндээр өвчилсөн учир өнгөт арьстан хосууд түүнийг 1942 онд өргөж авсан байна. Одоо Рэйчел Долезал хэмээх нэрийг авсан бөгөөд 2013 он хүртэл өөрийгөө өнгөт арьстан хосуудын хүүхэд хэмээн бодож байжээ. Хэдийгээр бүсгүйн төрсөн эх нь Европ хүн байсан ч, тэрээр өөрийгөө өргөмөл хүүхэд биш африк-америк гаралтай хэмээн бодох дуртай юм байна.
6. Хогийн савнаас олдсон хүүхдийг үрчилж авсан гэр оронгүй эр.
2007 онд Хятадын нэгэн гэр оронгүй эр хогийн сав ухаж байгаад түүний амьдралыг өөрчилсөн бяцхан охиныг олсон байна. Тэрээр охиныг олоод маш их гайхсан бөгөөд түүнийг үрчилж авахаар шийджээ. Тухайн үед Сюн эхнэртэйгээ жижигхэн өрөөнд амьдардаг байв. Хосууд бяцхан охиныг өсгөж эхэлсэн ч, 2012 онд Сюны эхнэр нь түүнээс салж, амьдарч байсан байрыг нь нурааснаар тэрээр Наньчан хотын гүүрэн доор 7 настай охинтойгоо амьдрах болжээ.
7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг өргөж авахын тулд төрсөн хүүхдээсээ татгалзжээ
Хятадын Яопу тосгонд Ли Яньпин хэмээх эмэгтэй амьдардаг бөгөөд тэрээр орчин үеийн Тереза эх болоод байгаа гэнэ. Тэрээр 22 жилийн туршид 80 өнчин хүүхдийг өсгөжээ. 49 настай Ли 40 кв.м байранд амьдардаг, маш бага орлоготой юм байна. Түүний өргөн авч, өсгөж буй хүүхдүүдийн ихэнхи нь хөгжлийн бэрхшээлтэй ажээ.
Орчин үеийн Тереза эх 1989 онд анхны хүүхдээ төрүүлжээ. Хосууд эмнэлэгийн гаднаас тахир дутуу хаягдмал хүүхдийг олсон байна. Тэд нэг хүүхэд л тэжээх боломжтой байсан учир маш хэцүүхэн сонголттой тулгарчээ..Ли өөрийн төрсөн эрүүл хүүхдийг асрамжийн газар өгсөн бөгөөд эрүүл хүүхэд хэн нэгэнд үрчлэгдэх боломж илүү гэж бодсон гэнэ. Үүнээс хойш тэрээр 80 хаягдмал хүүхдийг өргөж авсан ажээ.