Тайландын этгээд цэрэг татлага

2015-08-08, 22:55
33,626
Тайландын цэрэг татлага нь жилд нэг удаа 4 дүгээр сарын 1-ны өдөр болдог бөгөөд 11 өдрийн турш үргэлжилдэг ажээ. Энэ үеэр 21 нас хүрсэн трансжендер, лам болон энгийн залуучууд бүгд л эх орныхоо төлөө цэргийн алба хаахаар ирдэг байна. Гэвч тэдгээр эрчүүдээс 20 хувь нь л тэнцдэг гэнэ.
Тайландын этгээд цэрэг татлага


Трансжендер болон лам залуус "цэрэг татлагын ярилцлага"-нд орохоор биеэ бэлдэж байна.



Тайландад цэрэг татлагаар болон тусгай гэрээгээр цэргүүд алба хаадаг байна. 10 хоногийн турш улс даяар цэрэг татлага явагдаж яг л азын сугалаа сугалах мэт сүртэй зүйл болно. Цэрэгт сэтгэцийн гажигтай, бие бялдрын хөгжил муутай, гадаад төрхөө хэт их өөрчилсөн хүмүүс тэнцдэггүй юм байна. Мөн 160см-ээс дээш өндөртэй, 50 кг-аас дээш жинтэй, цээжний тойрог 76 см-ээс дээш хүнийг цэрэгт авдаг ажээ.



Жингээ үзүүлэх гэж буй залуус.



Эмнэлгийн шалгуурыг амжилттай давсан залуус сугалаа сугалах болно. Хэрвээ улаан өнгийн карт сугалбал тэнцсэн, хар өнгийн карт сугалбал тэнцээгүй гэсэн үг юм. Тайландын эрчүүд бүгд л цэрэгт явахыг хүсдэг бөгөөд тэнцсэн тохиолдолд 7000 тайланд батыг авдаг ажээ. Доорх залууд аз таарч улаан карт сугалсан байна.





Тэд Тайландын хамгийн аюултай хэсэг рүү явна гэдгээсээ огтхон ч айдаггүй ажээ. Сайн дурын цэргүүд өөрийн хүссэн газраа сонгож болдог бөгөөд энэ нь усан цэрэг, агаарын цэргийн анги ч байж болно.



Сайн дураараа явсан цэргүүдийн цэрэгт алба хаах хугацаа нь сугалаа сугалсан цэргээс 2 дахин бага байдаг.



Цэргийн офицерууд улаан, хар карт бэлдэж байна. Цэрэг татлага явагдах үед залуусын хамт тэдний гэр бүл, эцэг эх, хамаатан садан гээд бүгд л цуглардаг. Залуус бүр нэг удаа цэрэг татлагаас татгалзах эрхтэй бөгөөд зүгээр л ирж чадахгүй учир шалтгаанаа тайлбарлаж, дараа жилд шилжүүлж болно. Өөрийн шалтгаанаа ямар нэг бичиг баримтаар батлах шаардлагагүй ажээ.



Эмчийн үзлэгт орох ээлжээ хүлээж буй залуус.



1954 онд бүх трансжендер хүмүүсийг сэтгэцийн асуудалтай хэмээн үздэг байсан бөгөөд тэд цэрэгт тэнцдэггүй байжээ. Харин одоо үед энэ асуудал яригдахаа больсон байна.



Тайландын цэрэг татлагад гурван төрлийн эрчүүдийг дууддаг бөгөөд үүнд:
- энгийн эрчүүд
- хөх хийлгэсэн трансжендерүүд
- хүйсээ солиулсан трансжендерүүд гэнэ. Хэдийгээр хүйсээ сольсон байсан ч, Тайландын хуулиар бол тэд эрэгтэй хүмүүс юм. Гэхдээ цэргийн албанд зөвхөн эхний бүлэгт багтсан эрчүүд л тэнцэх боломжтой. Хэрвээ шаардлагатай бол хоёрдугаар бүлэгт багтсан хүмүүсийг мөн дуудаж болдог байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()