Youtube ашиглаж маш их орлого олсон хүмүүс

2015-08-09, 21:21
26,958
Цахим ертөнцийн хэрэглэгчид YouTube.com сайтаас салахаа байсан биз ээ. Хүссэн дуугаа сонсож, бичлэгээ үзэх боломжтой энэ сайтийг ашиглан мөнгө олдог хүмүүс байдаг гэвэл та итгэх үү? Ингээд бид та бүхэндээ хамгийн өндөр орлоготой YouTube хэрэглэгчдийг танилцуулж байна.
Youtube ашиглаж маш их орлого олсон хүмүүс


1. “PewDiePie”
Шведийн иргэн Фэликс нь өөрийн YouTube дэх хуудсаа ашиглан 4 сар бүрд 3.5 сая доллар олдог бөгөөд түүний сүүлийн нэг жилийн орлого нь 7.4 саяд хүрсэн байна. Тэрвээр энэ их мөнгийг ердөө шог бичлэгүүд хийснийхээ төлөө олдог бөгөөд YouTube орлогынх тодорхой хувийг татварт авсны дараа түүнд цэвэр 4 сая доллар үлдсэн байна.



2. “Michelle Phan” 
Түүний нүүрээ арчлах, будах заавартай бичлэгүүд нь тун алдартай болжээ. Жилд ойролцоогоор 378.000 доллар олдог бөгөөд YouTube татвар авсны дараа 145.530 доллар үлддэг байна. Энэ нь ердөө гэрээсээ олж буй мөнгө гэхэд тийм ч муу биш ажээ. Анх Michelle нүүр будах заавартай бичлэг хийсний дараа дэлхий даяар алдартай болж томоохон брэндүүд ажилд авахаар гуйх болсон байна. Одоо тэр маш олон охидод үлгэр жишээ болсон бөгөөд мөрөөдлөө биелүүлж өөрийн "EM cosmetic" нэртэй брэндтэй хүртэл болжээ.



3. “Olga Kay”
Тэр дээрх 2 залуусаас тийм ч алдартай биш ч, 7 хоногт 20 бичлэг хийдгээрээ алдартай юм байна. Тэрээр YouTube болон Google зар сурталчилгааг ашигладаг бөгөөд 1000 зар тутамд 7 доллар олдог байна. Жилд 100.000 доллар олсноос Youtube татвар авснаар 13.500 доллар үлддэг ажээ. 


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()