Эртний хүмүүсийн хийдэг байсан хачирхалтай зүйлс

2015-08-07, 02:00
200,344

Өдгөө хүн төрөлхтөний хэрэгцээ шаардлага, техник технологийн хөгжлийн улмаас хэдэн мянган ажлын байр бий болжээ. Гэвч түүхчид эрт цагт ч бидний өвөг дээдэс өнөөдөр мартагдаж улирсан олон янзын ажил мэргэжлүүд байсныг олж нээсэн байна. Ингээд Эртний Грек-Ромын оршин суугчдын эрхэлдэг байсан хачирхалтай ажил мэргэжлийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Эртний хүмүүсийн хийдэг байсан хачирхалтай зүйлс


1. Мөнгө олборлогч
Эртний Ромын мөнгөний уурхайнуудад гар аргаар олборлолт явуулдаг байсан бөгөөд ялангуяа үүнд хүүхдүүдийг татан оролцуулдаг байжээ. Ийм мөнгөний уурхайд ажиллагсдын дундаж наслалт гурван сараас хэтэрдэггүй байсан ч энэ нь ромчуудын санааг огтхон ч зовоодоггүй байв. Учир нь тэд зүсэм талхны үнэ хүрэхгүй боолчуудын хөдөлмөрийг сорж байгаа болохоор тэр. Жаахан хөвгүүдийг уурхайн маш гүн боловч жижигхэн нүхээр оруулж, гар аргаар малталт хийлгэдэг байжээ. Мөнгөний хүдрийг, уурхайн дэргэд хайлуулдаг байсан учраас боол хүүхдүүд агаарт хорт хий дэгдэж, газар дор маш халуун, агааргүй бүгчим орчинд ажилладаг байсан байна.


 
2. Стеркорариус
Ром нь маш өргөн хүрээг хамарсан цэвэр, бохир усны сувгийн системээрээ алдартай байв. Хэдий тийм ч ихэнх ромчууд дээрх системд холбогдож чаддаггүй байжээ. Ялангуяа уул толгод дээр амьдарч байгаа эсвэл сувгийн төлбөрийг хийх чадваргүй нэн ядуус. Гэвч хэн байлаа ч тэд муухай үнэр дунд амьдрахыг хүссэнгүй. Иймээс “стеркорариус” хэмээх тусгай мэргэжил бий болжээ. Эдгээр хүмүүс айлуудаар явж, жорлон, муу усны нүхийг нь цэвэрлэдэг байв. Тэд хүмүүсийн ялгадсыг тэргэнцэр дээр зөөн хотын зах руу гаргаж, газар тариалан эрхлэгчдэд бордоо маягаар зардаг байсан ажээ.



3. Уринатор
Ости хотын усанд шумбагчдийг ийн нэрлэдэг байжээ. Чадварлаг шумбагчид агаараар дүүргэсэн конус эсвэл гонзгой хэлбэрийн тусгай малгай өмсч, хар тугалган хүндрүүлэгч ашиглан 30 метр хүртэл гүнд шумбадаг байсан байна. Энэ нь амь насанд их аюултай хөдөлмөрийн тоонд багтдаг байжээ.



4. Хүн тээвэрлэгч
Жууз үүрэн баяд, ноёд, ихэс дээдсийг заасан газар нь хүргэдэг байсан боолуудыг "хүн-тээвэрчид" гэдэг байв. Маш хүнд, хүч хөдөлмөр шаардсан энэ ажил амь нас, эрүүл мэндэд ч аюул учруулах нь энүүхэнд ажээ. Учир нь өөрөөсөө хүнд жинтэй хүнийг, жуузтайгаа хамт үүрэн өндөр шатаар дээш мацах тохиолдол олон гардаг байв.



5. Гимназиарх
Олимпийн наадмын өлгий нутаг Эртний Грект хөнгөн атлетикийн спорт маш алдартай байсан тул гимназиархийн албан тушаал боолууд дундаа маш нэр хүндтэйд тооцогдож байв. Тэд тамирчдын биеийг тосолж, биеийн тамир, сургалтын талбайг цэвэрлэдэг байв. Тэмцээн зохион байгуулах, тамирчид бэлдэхэд гар бие оролцдог эдгээр хүмүүсийн цалин хөлс ч чамлахаргүй өндөр байдаг байжээ. Гимназиархуудыг жилийн хугацаатай томилдог байсан бөгөөд тусгай шалгуурт тэнцсэн хүмүүсийг л авдаг байсан байна.



6. Хараалын бичиг үйлдэгчид
Зөөлөн хар тугалганы нимгэн давтсан хуудсан дээр хувь хүмүүсийн захиалгаар дайснууд, өстэй хүмүүст нь зориулан хараалын үгс бичдэг хүмүүс байжээ. Ийм бичгүүдийг сүм эсвэл тахилын газрын хананд хадаасаар тогтоон өлгөдөг байсан гэнэ. Учир нь бурхан дээрх бичгэн дээрх үгсийг хараад хүслийг нь биелүүлдэг гэдэгт итгэж байсан учраас ажээ. Хараалын үгс бичигчид өдрийн эхний хагасыг үйлчлүүлэгчдийн гомдол сонсон өнгөрүүлж, хоёр дахь хагасыг бичиг бичихэд зарцуулдаг байсан байна.



7. Таашаал зохион байгуулагч
Таашаал зохион байгуулагч нь ер бусын бөгөөд сонирхолтой ажил байв. Тэрээр баян хүмүүст зориулсан баяр наадам төлөвлөх үүрэгтэй бөгөөд олон янзын хөнгөлөлт, давуу эрхүүдийг эдлэдэг байв. Тэд зочдыг хоол хүнс, хүүхэн, хөгжим, зугаацан цэнгэх газраар хангадаг байв. Ийм ажил хийдэг хүмүүсийн нэр хүнд муу байсан ч байнгын үйлчлүүлэгч олонтой байжээ.



8. Оршуулгийн алиалагч
Оршуулгийн алиалагч нь нас барсан хүний төрхтэй баг зүүн, хувцасыг нь өмсч оршуулган дээр нь бүжиглэх ёстой байв. Энэ нь талийгаачдын сүнсийг тайвшруулан амрааж, төрөл саданд нь баяр баясгалан авч ирдэг гэдэгт ромчууд итгэдэг байсан гэдэг. Оршуулгийн үеэр эдгээр хүмүүс цогцосны дэргэд элдэвлэж, бүжиглэн, бусдыг хөгжөөх үүрэгтэй байв. Үүнийхээ төлөө тэд өндөр хөлс авдаг байсан бөгөөд хожим оршуулгийн алиалагчид пантомимо урлагийг үүсгэн байгуулагчид хэмээгдэх болжээ.



9. Чулуу шидэгч
Чулуу шидэгчид (дүүгүүр) бол Ромын армийн салшгүй нэг хэсэг юм. Өөрсдийн ур чадварын ачаар чулуу дүүгүүрдэн шидэж, алсын зайнаас "байг" яг онодог нь тэднийг үнэлж, хүндэтгэхэд хүргэж байв. Чулуу шидэгчдийг бага наснаас нь бэлдэж эхлэх бөгөөд амь зогоолгохын тулд амьтан алуулж сургадаг байжээ. Байгаа онохгүй бол тэдэнд хоол өгдөггүй байсан тул хөвгүүд өлсч үхэхгүйн тулд хурдан сурдаг байв. Чулуу шидэгчид хагас кг жинтэй чулуугаар 200 метрийн зайд байгаа байг онодог байжээ.



10. Усны орган хөгжимчин
Усан орган хөгжимчид байгалийн эх үүсвэр дэх ус (хүрхрээ) эсвэл гар шахуургийн ус ашиглан хөгжим тоглодог мэргэжилтнүүд байв. Энэ хөгжмийн зэмсэг нь Эртний Ромд маш алдартай байсан тул байнга тэмцээн уралдаан зохион байгуулагддаг байсан гэнэ. Түүнчлэн орган хөгжимчид мэсчин боолуудын тулааны үеэр хамгийн сайн тав тухтай газар суун тулаанд зориулсан хөгжим тоглодог байсан гэдэг байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()