“Таван Богд” компани 2015 оны Prius-30 автомашинуудыг гардуулан өглөө

2015-08-03, 20:25
13,923
“TOYOTA-ийн албан ёсны борлуулагч “Таван Богд” ХХК Хаан банктай олон талт хамтын ажиллагаатай байдаг найдвартай түншүүд билээ.
“Таван Богд” компани 2015 оны Prius-30 автомашинуудыг гардуулан өглөө


Энэ удаад мөн ухаалаг хэрэглээг дэмжигч "Хаан банк"-ны захиалгын дагуу 2015 оны цоо шинэ хамгийн эрэлт хэрэгцээтэй PRIUS 30 маркийн автомашинуудыг цаг хугацаанд нь хүлээлгэн өгч, алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөж алд цэнхэр хадгийн хамт 7 дугаар сарын 29-ны өдөр гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагаанд “Таван Богд” ХХК-ийн Тэргүүн дэд захирал Ж.Барсболд, Маркетинг болон борлуулалтын алба болон Хаан банкны холбогдох албан тушаалтнууд оролцов.



Таван Богд ХХК-ийн зүгээс эрхэм хэрэглэгч, худалдан авагчиддаа зориулан Toyota үзэсгэлэнгийн танхимд борлуулагдаж буй зөвхөн Prius-30 маркийн автомашинд лизингийн онцгой нөхцлийг санал болгож байна. Бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдаж шинэ автомашинаа худалдан аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж харна уу: www.tavanbogdllc.mn



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.