Одууд хүүхэд төрүүлсний дараа хэрхэн турдаг вэ?

2015-08-01, 23:34
104,199
Эмэгтэй хүний хамгийн үзэсгэлэнтэй харагддаг үе нь хөл хүнд байх үе билээ. Гэвч төрсний дараа хуучин галбиртаа ордог хүмүүс цөөхөн. Ингээд бид та бүхэндээ алдартай оддыг хүүхэд төрүүлсний дараа хэрхэн турсан тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
Одууд хүүхэд төрүүлсний дараа хэрхэн турдаг вэ?


1. Jessica Alba
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй маань 2 хүүхэдтэй хэдий ч, үргэлж дасгал хөдөлгөөн хийж өөрийн галбираа хадгалсан байна.



2. Kim Kardashian
Үргэлж олны анхаарлын төвд байдаг тэрээр хоолны хатуу чанд дэглэм барьдаг бөгөөд дасгал хөдөлгөөний хажуугаар өдөрт 1-2 цаг гэдэс барих корсет өмсдөг байна.



3. Gwen Stefani
Дуучин бүсгүй маань үргэлж гэдэсний таталт хийдэг гэжээ.



4. Blake Lively
Тэрээр хоолны дэглэм болон хөдөлгөөний тусламжтай турж чаджээ.



5. Jennifer Lopez
Алдарт дуучин бүсгүй үргэлж гүйдэг төдийгүй, хоолны дэглэмдээ онцгой анхаарал хандуулдаг ажээ. Түүний хамгийн их хийдэг дасгал нь суулт буюу “Squats” юм байна.



6. Kendra Wilkinson
Playboy-ын модель тэрээр бусад загвар өмсөгчдийг бодвол илүү эршүүд, дасгал хөдөлгөөн байнга хийдгээрээ алдартай билээ. Тиймээс ч тэр хурдан хугацаанд хэвийн жиндээ орж чаджээ.



7. Snooky
Өөрийн сайхан биеэ хадгалах гол нууц нь “Долоо хоногт 5 удаа дасгал хийх хэрэгтэй” гэсэн байна.



8. Beyonce
Дэлхийд алдартай дуучин бүсгүй мах идэх дуртай ч, 22 хоногийн турш үргэлж жимс ногоо, цагаан хоол идэх төлөвлөгөөний ачаар маш хурдан хугацаанд турдаг ажээ.



9. Gisele Bundchen
Төрсний дараа хэдхэн сар болоод л загварын тайзнаа алхаж байсан модель бүсгүйн турах гол нууц нь жирэмсэн байхдаа зөв хооллох гэсэн байна.



10. Jwoww
Америкийн жүжигчин бүсгүй тэрээр хоолны дэглэмээр өөрийн галбираа хадгалжээ.



11. Kerry Washington
Нэгэн ярилцлагынхаа үеэр “Би өдөр бүр гүйж, бүжиглэж эсвэл ууланд гардаг. Гэхдээ би хүмүүсийг өөрийн жингээ яг тэд болгоно гэсэн тоонд баригдаасай гэж хүсдэггүй. Тоо л бол тоо. Энэ нь хүнд илүү дарамтыг өгдөг” гэжээ.



12. Kristin Cavallari
Тэрээр хувийн дасгалжуулагч болон зөв хооллолтын ачаар 2 сарын дотор анх байснаасаа ч илүү турж чадсан байна.



13. Jessica Simpson
Жүжигчин бүсгүй маань мөн л хувийн дасгалжуулагчтай төдийгүй хамгийн дуртай дасгал нь хөлний дасгал гэжээ.



14. Pink
Хоолны дэглэм барьдаггүй тэрээр идэвхитэй хөдөлгөөний ачаар ийм сайхан биетэй болсон байна.



15. Shakira
Алдарт дуучин бүсгүйн сайхан биеэ хадгалах гол нууц нь бүжиг гэжээ.



16. Christina Aguilera
Тэрээр хүүхэд төрүүлснийхээ дараа маш ихээр жин нэмж, олон хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байсан бол, идэвхитэй дасгал сургуулилт хоолны дэглэмийн ачаа гайхалтай турж чаджээ



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()