Дэлхийн хамгийн аюултай ноход

2015-08-01, 19:02
132,782

Та хичнээн нохойнд хайртай байсан ч, тэд үргэлж сайхан ааштай байна гэж байхгүй. Хэрвээ нохойны уурыг хүргэх, шоглох юм бол хүмүүст нэлээд хохирол учруулах магадлалтай юм байна. Ингээд бид та бүхэндээ хамгийн аюултай ноходын жагсаалтыг хүргэж байна.

Дэлхийн хамгийн аюултай ноход


25. Тоса-ину
Зодооны нохой гэгддэг бөгөөд зарим орнуудад тэжээхийг хориглодог байна.



24. Америкийн бандог
Америкийн питбуль болон неополитаны мастифын эрлийз гэхэд болно. Хэдийгээр том харагдаж байгаа ч зодолдоонд зориулаагүй ажээ.



23. Кане-корсо.
Тэд эртний Ромын зодооны нохойн удам бөгөөд гладиаторын туслах нохой байсан гэж үздэг байна.



22. Бультерьер
Өндөг хэлбэртэй толгой болон хүчээрээ алдартай уг нохой нь төдийлөн ууртай биш ч ангийн тал дээрээ нэлээд сайн ажээ. Тиймээс өөрөөсөө жижиг амьтанд илүү аюул учруулдаг байна.



21. Родезийн рижбек
Өмнөд Африкийн үүлдрийн нохой нь эзнээ ан хийж байх үед арсланг үргээх чадвартай байдаг гэнэ. Энэ үүлдрийн ноход нь ухаалаг боловч танихгүй хүнд төдийлөн дуртай байдаггүй. Эдгээр нохдыг зөөлөн аргаар сургах хэрэгтэй ажээ.



20. Аргентины dogo
Зэрлэг гахай болон пума агнахад зориулж өсгөн үржүүлсэн Аргентины цагаан булчинлаг энэ төрлийн нохойг Их Британид тэжээхийг хориглодог байна.



19. Бурбуль
Гэр болон ферм хамгаалахын тулд анха тэжээх болсон Өмнөд Африкийн нохой бөгөөд маш үнэнч сайн хамгаалагч байж чаддаг байна.



18. Гуль-донг, эсвэл пакистаны бульдог
Уг хүчтэй зодооны нохой маш ууртай бөгөөд дарахад маш хэцүү юм байна.



17. Басенжи, эсвэл Африкийн хуцдаггүй нохой
Төв Африкийн уралдааны нохой төдийгүй сургахад маш хэцүү нохойны тоонд багтдаг байна.



16. Сенбернар
Швейцарь болон Италийн Альпаас гаралтай энэ үүлдрийн ноход гадны хүнтэй эелдэг таатай харьцах тал дээр нэлээд бэлтгэл хийх хэрэгтэй.



15. Америкийн бульдог
Энэхүү хүнд булчинлаг нохой нь найрсаг зангаараа алдартай боловч маш зөрүүд ажээ. Ферм хамгаалах зориулалттай хүмүүс их тэжээдэг байна.



14. Германы Great Dane үүлдрийн нохой
Аварга хэмжээгээрээ алдартай бөгөөд энэ үүлдрийн ноход 1.1 метрийн өндөртэй байдаг. Зэрлэг гахай болон буга агнахад зориулан тэжээх нь элбэг ажээ.



13. Бразилийн мастиф
Маш ууртай нохой учраас хэмжээ болон ааш зангаас нь болоод зарим нэг оронд тэжээхийг хориглодог байна.



12. Канарын dogo
Том хэмжээтэй нохой бөгөөд сайн сургуулилт хийх хэрэгтэй. Зарим тохиолдолд эдгээр ноход ууртай, танихгүй хүнд муу хандах нь элбэг ажээ.



11. Акита-ину
Японы уулархаг газрын нохой. Хүчтэй, эзэндээ үнэнч нохой бөгөөд танихгүй хүнд таатай хандахгүй л болов уу.



10. Боксер
Эдгээр амьтад төдийлөн ууртай биш хэдий ч, түүхэнд 1982-2012 онд болсон зарим нэг санаандгүй тохиолдлоос болж хамгийн аюултай ноходын тоонд багтсан байна.



9. Нохой болон чонын эрлийз
Нохой, чонын эрлийз учир гаргах ааш авирыг нь таашгүй ажээ.



8. Чау-чау
Хятад үүлдрийн нохой бөгөөд маш сайн сургуулилттай болгох хэрэгтэй. Эзнээ хамгаалж буй тохиолдолд маш ууртай болдог бөгөөд түүхэнд 1979-1998 оны хооронд 238 хүний амийг хороосон гэгддэг байна.



7. Доберман
Ухаалаг, үнэнч нохой гэдгээрээ алдартай. Хамгаалалтын шилдэг нохой бөгөөд түүн рүү дайрах, эзэн, эд хөрөнгө нь аюулд байгаа тохиолдолд хариу үйлдэл хийдэг байна.



6. Хаски
Чаргаар гулгахад зориулагдсан нохой бөгөөд ангийн тал дээр нэлээд сайн учир жижиг амьтанд аюул учруулах нь элбэг. Уйдаж байгаа үедээ нэлээд сахилгагүй болдог байна.



5. Аляскийн маламут
Сибирийн хаскитай адил бөгөөд байнга хөдөлгөөнтэй байхыг шаардана. Хөдөлгөөн дутагдсанаас болж уйдаж, илүү их ууртай болдог байна. Хамгаалалтын нохойнд тохиромжгүй бөгөөд сургуулилттай болгоход хэцүү гэнэ.



4. Ротвейлер
Хамгаалалтын тал дээр сайн нохой. Хариуцлагагүй эзэн, зэрлэг хандах хандлагаас болж үл мэдэгдэх авир гаргах нь бий. Ротвейлерийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй.



3. Герман овчарк
Ухаантай, өөртөө итгэлтэй, юунаас ч айдаггүй нохой төдийгүй цагдаагийн байгууллагад ихээр ажилладаг ажээ. Эзэн болон хувийн орчиноо хамгаалахдаа сайн ч, буруу өсгөсөн тохиолдолд хүн рүү дайрдаг байна.



2. Питбуль
Стаффордын питбультер, америкийн бульдогтой ойролцоо байдаг. Анх зэрлэг үхэр, баавгай агнах зорилготой тэжээсэн бөгөөд заримдаа нохойн зодоонд ашигладаг байжээ. Америкт хамгийн аюултай нохойны тоонд багтдаг гэнэ.



1. Кавказ овчарк
Мал сүргийг хамгаалах зорилготой энгийн кавказ овчарк нь зөрүүд, айх зүйл гэж үгүй. Буруу өсгөсөн тохиолдолд танихгүй хүмүүст дургүй болж муухай зан гаргадаг байна.


 
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()