Хувцас, гутлаа хэрхэн арчлах вэ?

2015-07-30, 21:11
115,984

Хувцас худалдан авахдаа бид удаан хэрэглэх болов уу хэмээн бодож авдаг билээ. Гэтэл санаандгүй байдлаар ямар нэгэн толбо болох гэх мэт асуудлууд тулгарч хувцасны хэрэглээг богиносгодог. Ингээд гутал, хувцсаа арчлах 11 сонирхолтой аргыг хүргэе.

Хувцас, гутлаа хэрхэн арчлах вэ?


1. Ноосон цамцаа муухай болгохгүйн тулд уутанд хийж 3-4 цаг хөлдөөгчинд хийгээд дараагийн улирал хүртэл асуудалгүй хадгалаж болно.



2. Хувцасны суган доорхи толбыг нимбэгний шүүс болон содоор арилгах боломжтой.



3. Хувцас тань соронзлогдоод байвал хуурай салфеткаар гадна талаас нь арчих хэрэгтэй.



4. Хувцсан дээрх жижиг үрчлээг үсний индүүгээр индүүдэж болно.



5. Сахлын хөөсний тусламжтайгаар хувцсан дээрх крем, пудрний толбыг арилгаж болно.



6. Жижигдсэн гутлыг сунгахдаа гялгар уутанд ус хийж, гутлан дотор хийгээд нэг хоног хөлдөөгчинд хонуулах хэрэгтэй.



7. Улаан дарсны толбыг арилгахын тулд, цагаан дарс хийгээд...



... дээрээс нь бага зэрэг хүнсний сод хийх хэрэгтэй. 2-3 цагийн дараа угаана.



8. Гуталны хэвийг хадгалахын тулд дотор нь сонин хийгээрэй.



9. Хувцсан дээрх улаан уруулны толбыг үсний лакаар арилгаж болно.



10. Элгэн гуталны элэгдлийг баллуураар арилгах боломжтой.



11. Бараан жийнсний өнгийг гаргахгүйн тулд угаалгын машинд нэрмэл уксус нэмээрэй.



 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()