Өмнөд Солонгосчууд 2750 онд мөхөх үү?

2015-07-31, 00:31
44,131
Маш олон улс орнууд хүн амын өсөлт хөгжлийн тал дээр нэлээд асуудалтай тулгардаг билээ. Жишээлэхэд Хятад орон хэт олон хүн амаа багасгах гэж хичээдэг бол бидний сайн мэдэх Өмнөд Солонгосчууд эсрэгээрээ мөхөхөд хүрч байгаа гэвэл итгэх үү? Тэгвэл энэ бүхэн яагаад болох боломжтой тухай судлаачдын хийсэн сонирхолтой баримтуудыг хүргэе.
Өмнөд Солонгосчууд 2750 онд мөхөх үү?


2013 оны байдлаар Өмнөд Солонгосын хүн амын өсөлт хамгийн доод түвшиндээ буюу 1000 эмэгтэй бүрээс дунджаар 8 хүүхэд төржээ. Энэ нь ихэнхи эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс татгалзсан гэсэн үг юм.



Түүнчлэн судалгаанаас үзэхэд 9-14 насны охидын 45% нь л “Гэрлэлт бол амьдралд заавал байх ёстой зүйл” хэмээн хэлжээ. Энэ нь үлдсэн 55% нь гэрлэх ямар ч сонирхолгүй байна гэсэн үг юм.



Мөн судалгаагаар дунджаар эмэгтэйчүүд бүхэл амьдралынхаа туршид ганц л хүүхэд төрүүлж байна гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь Өмнөд Солонгосын айл өрхүүд ихэнхи нь ганц хүүхэдтэй гэсэн үг юм.



Сөүл хот дахь НҮБ-ээс гаргасан дүгнэлтээр бол: “Өмнөд Солонгос эмэгтэйчүүд энэ маягаараа амьдралынхаа туршид ганц л хүүхэд төрүүлсээр байвал 2750 онд мөхөх болно. Учир нь нийт хүн амын 23% нь эрлийзсэн буюу өөр улс орны хүнтэй суусан бөгөөд цэвэр Солонгос цус удахгүй утсаж үгүй болоход ойрхон байна” -гэжээ.



Харин яагаад Солонгос эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс татгалзах болсон юм бол? Үүнийг тэдний үздэг олон ангит кино болон урлагийн ертөнцөөр нь дүгнэж болох ажээ. Учир нь эмэгтэйчүүд сайхан биеэ хадгалахын тулд, эсвэл кинон дээрх шиг амжилтанд хүрсэн бие даасан эмэгтэй болохын тулд гэр бүлийн амьдралаас татгалзах болсон байна.



Түүнчлэн дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа K-POP урсгалын хамтлаг дуучин болохын тулд охид өөрсдийгөө багаасаа бэлдэж эхлэдэг ажээ. Тэр нь мэдээж бүх л насаа урлагын тогоонд чанагдах гэсэн чин хүслээр ганц бие, үзэсгэлэнтэй чигээр амьдрах зорилго юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()