1. Шорлогийг арааны шүлс асгаруулам сайхан амттай хийхийн тулд юун түрүүнд махаа зөв сонгох нь чухал.
2. Мэдээж шорлогийг шинэ, залуу малын махаар хийвэл шүүслэг, зөөлөн болдог.
3. Ихэнх хүмүүс гахайн махаар шорлог хийхийг илүүд үздэг. Үүний тулд хүзүүний мах сонгох нь зөв бөгөөд энэ хэсгийн махаар хийсэн шорлог шүүслэг, зөөлөн болдог байна. Түүнчлэн гахайн хавирга, гол мах, сээрний хэсгийн мах ч зүгээр. Харин хаа, гуяны мах өөх тос багатай байдаг тул шорлог хуурай, аргуун болох талтай. Тиймээс хэрэв энэ хэсгийн махаар шорлог хийх шаардлага гарвал сайтар амтлах хэрэгтэй.
4. Шорлог хийхээр сонгосон махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Хэт нимгэн, жижиг хэрчвэл аргуун, хатуу болно. Харин эсрэгээрээ том хэрчвэл шорлогны гадна тал түлэгдэж, дотор тал нь шүүрхий болно. Конус маягийн хэрчих нь шорлогны маханд төгс тохирох хэлбэр юм.
5. Гэхдээ мэдээж тэгш дөрвөлжин маягаар хэрчих нь ч тийм муу сонголт биш. Бэлэн болсон шорлогны амт, зөөлөн байдал, үнэр нь махаа хэрхэн амталж дарснаас хамаарна. Махаа амталж дарахдаа шилэн эсвэл шавар, пааландсан сав ашиглавал илүү сайн. Амталгааны хамгийн чухал үе бол махаа шарахын өмнө давслах явдал юм. Эс бөгөөс давс махыг “хатаах” болно. Исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг ашиглан амталж дарах нь маханд шаардлагатай зөөлөн, сайхан амтыг өгч чаддаг бөгөөд тахиа, гахай, хонь эсвэл үхрийн мах алин байсан ч ялгаагүй.
6. Мөн махыг зөөлрүүлэх хамгийн шилдэг үйлчилгээтэй бүтээгдэхүүний тоонд киви болон хан боргоцой жимсний шүүс багтана. Эдгээр жимсний шүүсээр амталж дарсан ямар ч төрлийн мах нэг цагийн дараа гэхэд бараг л аманд ороод хайлахад бэлэн болсон байх жишээний.
7. Сануулахад зарим хүмүүс уксус хийвэл мах зөөлөрдөг гэсэн ойлголттой байдаг нь маш буруу. Харин ч уксусанд дарах нь махны амтыг үгүй хийдэг байна. Гэхдээ ингэж амтлах нь маш сайн тогтворжуулагч болж өгдөг нь түүхий махыг халуун нөхцөлд нэг хоногийн турш удаан хадгалахад дөхөм болдог байна. Тиймээс зөв уксусыг тохируулж хэрэглэх нь зүйтэй. Мөн шар айргаар дарах нь маханд тийм нэг талхны хөрөнгө гэмээр онцгой амтыг оруулж, зөөлрүүлдэг ажээ. Тэр ч байтугай шар айргийг мах дарах зорилгоор ашиглах нь шарсан махны канцерогенн бодисын хэмжээг бууруулахад тустай болохыг эрдэмтэд олж тогтоосон байна.